Юу болсон талаар нэн даруй тайлбарлах шаардлагатай 20 хачирхалтай гэрэл зураг (тайлбарууд нь бий)

0

Зарим нэг гэрэл зургийг харж суухад “хүн үхэн үхтлээ суралцана” гэдгийг батлах мэт. Ийм л гэрэл зургуудыг дэлхийн дахинаа интернет хэрэглэгчид бусадтайгаа хуваалцжээ. Тэдэнд чухам юу тохиолдсоныг хараад шууд ойлгоход бэрх. Дэлхий дээр ийм тохиолдол их ч гардаг бололтой, яагаад гэвэл уг нийтлэлийг бэлдэхэд материалын олдоц их байсан юм. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж буй бөгөөд таны цагаахан атаархал өөрийн эрхгүй төрөх биз ээ.

Миний долоовор хурууны арьсны тал хэсэг нь усанд удаан байсан ч зөөлөрч үрчийхгүй. Яагаад гэвэл мэдрэл нь гэмтчихсэн юм

© WhiskeyForElephants / reddit

 

Энэ аварга том бөмбөлөг нэг шөнийн дотор бий болсон. Надад эндээс бүтнээрээ харагдахгүй байна л даа

© Sippi228 / reddit

Би иймийг урьд нь харж байсан юм. Буудай хадгалах зориулттай хийлдэг байшин. © Psycko_90 / Reddit

 

Гантиг чулуун бөмбөлгийг гал дээр халаагаад шууд хүйтэн усанд хийхэд ийм гоёмсог зүйлтэй болж болох нь ээ

© unicornheabutt / reddit

Гэртээ хийж болохгүй шүү, дэлбэрэх аюултай.

 

Энэ модны зарим нэг мөчир нь зөвхөн дээш ургахаар шийджээ

© littlebrightlights / reddit

 

Энэ үүл яг л сансрын хөлөг шиг харагдана

© Dragedal / reddit

Туузан үүл гэдэг. Салхи ямар нэгэн саадтай учрахад давалгаа үүсгэдэг. Ийм давалгаанд өртсөн үүл дээрх зураг дээрх шиг хэлбэр гаргадаг байна.

 

Мехикогийн метроны урсдаг шатыг туршиж үзэж байгаа нь

© InserteUsuario / reddit

 

Үзэг маань эвдрээд ганц дусал бэх дусчихсан юм. Үүссэн хээ нь гоё байна уу?

© Lastoneinfirstoneout / reddit

Наалдамхай будаг чернилийн дуслын урсгалыг зогсоосон. Гэхдээ зарим нэг хэсгээрээ будаг шингэн байсан болохоор бэх илүү их урсаж уусжээ. Яг л цахилгааны замыг санагдуулам. © maaku7 / Reddit

 

Жаргаж байгаа нарны туяа агааржуулалтын нүхээр гэрэлтэж байна

© ferocioushulk / reddit

 

Дермографизм – арьсан дээр зурж болдог физиологийн нэгэн үзэгдэл

© Bexi / flickr

 

Халаагууртай явган хүний зам өвлийн цагаар

© anavid7 / reddit

Модны мөчир сараалжин хашааны нэг хэсэг болгон ургажээ

© perfectp1tchpr0bz / reddit

 

Хуучин цонх өвсөнд хүлэмж болж өгсөн байна, бусдаасаа илүү хурдан ургасан байна шүү

© macroshot / reddit

 

Манай хашааны ард ургаж байгаа модны нэг хэсгийг тэр чигт авгалдай бүрхжээ

© amebz / reddit

Эдгээр авгалдайнууд хүр эрвээхийний нэг төрөл. Модоо авч үлдэхийг хүсэж байгаа бол авгалдайг нэн даруй устгасан нь дээр шүү. © rdumaine / Reddit

 

Хайрцагласан өндөгнүүдийн нэг нь барзгар байх юм. Яасан юм бол доо, хөөрхий?

© ToHellWithTheDishes / reddit

Тахианд шим тэжээл дутагдах явдал бидний адил байдаг. Энэ тохиолдолд өндөгний цагаан нь усархаг болохоос гадна хальсны бүтэц мууддаг байна. © farbenfux / Reddit

 

Энэ чулуунд юу тохиолдсон юм бол?

© olearyjr1992 / reddit

Мөсөн салхинаас болж чулуу хагардаг. Мөс уулын хөрсийг сулруулсан тул чулуу хагарчээ.

 

Миксин загас ачиж явсан ачааны машинтай мөргөлдсөн явдал

© Oregon State Police / twitter

“Энэ загас супер чадвартай буюу маш этгээд шүлс ялгаруулдаг байна. Устай нэгдэхээрээ 20 хүртэл литр болж нэмэгдэх ч боломжтой (загас өөрөө 0,5 м урттай). Жишээ нь, энэ загасыг хазсан араатан их хэмжээний шүлс амандаа авна, шүлсэнд хахаж эхлэх тэр үед нь загас тайван зугтааж амждаг ажээ”. © toxcrusadr / Reddit

 

Миний хөлдөөсөн мөс ингэж хөлдсөн байх юм

© Maddie4699 / reddit

Мөс жигд бус хөлддөг, эхлээд зах нь хөлдөж аажим өргөссөөр байдаг. Дунд нь хэсэгт ус үлдсэн байгаа тохиолдолд өргөсөн хөлдөж байгаа мөсөнд шахагдана. Энэ бүх нөхцөл бүрэлдсэн тохиолдолд ийм мөстэй болно доо.

 

Явган хүний зам дээр эхлээд цас орсон юм, дараа нь бороо шивэрсэн, тэгээд л ийм зүйл болчихлоо

© TheKingOfDub / reddit

 

Яг л од шиг харагдах гүзээлзгэнэ оллоо

© a-g-r-o / reddit

Энэ бол мутац, ген нь алдагдсан буюу жимсгэнэ мөчир хэлбэрээр ургажээ. Эх сурвалж: генетикийн судалгаа. © Purple_GMO_Mangos / Reddit

 

Бонус: гетерохромын ховор тохиолдол

© Unicornglitteryblood / reddit

“Хэрвээ би ийм нүдтэй төрсөн бол илбэчин болохын тулд юуг ч хийхэд бэлэн”. © Myomyw / Reddit

Зарим нэг гэрэл зургууд нь “The X-Files”–ийн шинэ ангиудад орж болохоор харагдана. Танд иймэрхүү хачин содон зүйл тохиолдож байсан уу?

68
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tuuguu Tuguldur

    Tuuguu Tuguldur

    2020/04/21 at 10:57

    Otgonjargal

  2. lusiin horlol

  3. Otgon Munkhbayar

    Otgon Munkhbayar

    2020/04/22 at 00:14

    Het haluund hailsanl bn

  4. Melvin Hood

    Melvin Hood

    2020/04/22 at 16:33

    sai bna shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *