Бөөрөө арчлах, эрүүл бөөртэй байх 6 арга

3

Бөөрөө өвчлүүлэхгүй эрүүл байлгахын тулд хэрхэн арчлах ёстой вэ? Бөөр хэвийн ажиллахгүй бол бие махбодид маш их хор хохирол авчрах тухай бид урьд нь дурдсан.

Бөөрний эрүүл мэндийг хангахын тулд бөөрөнд юу муугаар нөлөөлж байгааг юуны түрүүнд мэдэх ёстой болно. Хэрвээ дархлааны систем эвдэгдсэн бол бөөрөнд муугаар нөлөөлнө. Энэ нь стресстэй холбоотой. Тэгэхээр амьдралын эрүүл хэв маяг нэн чухал болж байна. Бөөрөө зөв арчлах – бөөрөө хамгаалах хамгийн зөв арга юм.

Эрүүл бөөртэй байх, өвчнөөс ангижрах хэд хэдэн зөвлөгөө бид бэлдлээ.

1. Холестерины хэмжээг хяна. Бөөр хэт их ачаалал авч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

2. Эрүүл хоол ид. Хэт боловсруулсан хоол, амттан, эрүүл бус хоолноос татгалзаарай.

3. Хангалттай ус уу. Өдөрт 8-аас багагүй аяга ус ууж байх ёстой.

4. Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг ханга. Тогтмол биеийн тамираар хичээллэх хэрэгтэй. Боломжгүй бол өдөрт ядаж 30 минут алхахыг хичээнэ.

5. Давсны хэрэглээг багасга. Давсны агууламж өндөртэй хоол хүнс, үүнд давсархаг бяслаг, шарсан төмс зэрэг нь бөөрөнд нэн хөнөөлтэй.

6. Тамхинаас гар. Тамхи нь бөөрөнд муугаар нөлөөлдөг.

Эрүүл бөөр нь эрүүл хоолны дэглэм шаардана: усан үзэм, алим, тарвас гэх мэт. Коктейл хийгээд уусан ч болно: амтат гуа, манго, жүрж, усан үзэм зэргийг зөгийн балаар амталж блендерт холино.

Бөөр дулаан байх ёстойг мартаж болохгүй. Бидний бие махбодь дулаахан байхад судас тэлнэ өөрөөр хэлбэл бөөрний цусан хангамж сайжирна. Халуун устай ваннд хааяа хэвтэж байвал сайн, бас саун эсвэл спа-салон орж өөрийгөө эрхлүүлсэндээ ч яах вэ дээ.

51
ГоёГоё
19
ХөөрхөнХөөрхөн
16
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Khaliunaa Erdenebileg

    Khaliunaa Erdenebileg

    2017/12/11 at 16:21

    BJ Oogii

  2. Zoloo Begzsuren

    Zoloo Begzsuren

    2017/12/11 at 16:26

    Riishaa Otgonbayar

  3. Namu Yalgu

    Namu Yalgu

    2017/12/11 at 17:35

    Э. Цоггэрэл дээгийд уншуулаарай

  4. ZolZolko Batbayar

    ZolZolko Batbayar

    2017/12/11 at 21:41

    Б Б. Жавхаа

  5. Содном Чимгээ

    Содном Чимгээ

    2017/12/11 at 23:05

    .

    ..

  6. Д. Чулуунцэцэг

    Д. Чулуунцэцэг

    2017/12/12 at 09:50

    G. I

  7. Rita Rita

    Rita Rita

    2017/12/12 at 23:17

    Амьдралд хэрэгтэй зөвөлгөө байна. Маш их баярлалаа.

  8. О. Даваадорж

    О. Даваадорж

    2017/12/13 at 22:56

    Hatnaa Hatnaa

  9. tumenjargal

    2019/06/08 at 12:47

    Amidral hetegtei medeelel ogdog ta nart bayarlslaa zondoo saihan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *