Хүний эрч хүч, энергийг сордог 11 муу зуршлууд

1

Хүн бүрт гүйцэтгэх үүрэг даалгавартаа зарцуулдаг оюуны хүчний тодорхой нөөц байдаг. Хэрвээ энэ хүч дуусвал бүтээлч байдал огцом буурдаг.

Эдгээр 11 зуршлаас ангижрах нь зүйтэй.

1. Төлөвлөгөө байхгүй байх

Та хэр их шийдвэр гаргана тэр хэрээр оюуны хүч зарцуулагддаг. Эдгээр шийдвэрүүд нь ач холбогдолтой мөн ач холбогдолгүй (жишээлбэл, ямар цамц өмсөх вэ) гэж хуваагдана.

Ямар ч шийдэлд эрч хүч зарцуулагддаг ба түүнчлэн ихэнх алдартай хүмүүс өөрсдийгөө зориуд хязгаарладаг. Барак Обама, Стив Жобс, Марк Зукерберг нарын шүүгээг хар. Тэдний аль нь ч ихэнх тохиолдолд гадуур нөгөө л нэг хувцастайгаа явж харагддаг. Америкийн бизнес эрхлэгч, эдийн засагч Сэт Годин өөрийн гадил-самартай коктейлоос бүрдсэн өглөөний хоолоо хэзээ ч өөрчилж байгаагүй.

Шийдэл: Орой бүр өглөөнийхөө төлөвлөгөөг гаргаж бай. Эхлээд чухал ажлуудаа хий. Хэрэгтэй бол жагсаалтаа шинэчил.

2. Хэт ихээр төлөвлөх

Хэтэрсэн төлөвлөлт нь мэдээж хор хөнөөлтэй. Хийж гүйцэтгэх ажил, гэр бүлийн уулзалтуудын жагсаалт гарга. Спорт нь нилээд энгийн ч бүгдийг нь гүйцэлдүүлэхэд хэцүү.

Амрах чөлөөт цаг байна гэдэг тэнцвэртэй амьдралын хамгийн чухал байдлуудын нэг юм. Үүний талаар амархан мартсан ч та амрах хэрэгтэй.

Шийдэл: өдөр бүр ажлынхаа хажуугаар өөрийгөө тайвшруулах зүйл хийж бай. Энэ нь хобби эсвэл зүгээр ном унших ч байж болно.

3. Эмх замбараагүй байдлыг тоохгүй байх

Ажлын байран дээрх дэг журам нь ажлын бүтээмж шиг ижил ач холбогдолтой биш боловч бүтээмж нь энэ газар хэр их шилждэгээс хамаарч болно. Судалгаанаас үзэхэд хараа булаах зүйл олон байх нь таныг төвлөрөх гэж хичээх үед тархинд онцгой нөлөөтэй байдаг.

Ширээн дээр анхаарлыг татсан олон зүйл байх тусам төвлөрөлт нь илүү биеийн хүчийг шаарддаг.

Шийдэл: дэг журмыг зөвхөн ажил дээрээ бус хаа боломжтой газраа мөрдөх хэрэгтэй ба энэ нь анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлж мөн тайвшруулдаг.

4. Хойш тавих

Тархиа ядарсан үед бүх ажлаа дараа гэж хойшлуулах тохиолдол бий. Заримдаа энэ нь зүйтэй: Өөрийнхөө хэрээс хэтэрсэн зүйлийг гүйцэтгэж чадахгүй үед чухал төсөл дээр ажиллахад хэцүү. Гэвч хойш тавилт нь биеийн эрч хүчинд муу нөлөөтэй.

Одоо шаргуу хийх үү эсвэл бага зэрэг хойшлуулах уу гэдэг дээр тэгш байдлаар шийдэх хэрэгтэй. Гүйцэтгэгдээгүй ажил хүчин чармайлт их шаарддагийг санаарай. Энэ бүгд оюуны нөөцийг үгүй хийдэг.

Шийдэл: 2 минутын дүрмийг дага: энэ үеэр үүрэг даалгавраа гүйцэтгэж чадахаар бол хойшлуулах талаар бодоод хэрэггүй. Энэ үед анхаарал төвлөрөлтөнд саад болохгүйгээр 2 минут л завсарлага авахад хангалттай.

5. Төгс төгөлдөр байдлыг хүсэх

Төгс төгөлдөр үр дүн хүсэх нь сайн боловч удаан явцтай байдаг. 10 ажил үүргээс 10-ууланг нь  хийж гүйцэтгэх гэж хичээвэл та маш их цаг үрэх болно. Гэвч таны илүү их чармайсан хичээл зүтгэл анзаарагдахгүй.

Тухайн ажлыг сайн хийнэ гэдгээ ойлгосон үедээ түр амарч байх нь сайн бөгөөд жаахан ч гэсэн хойшлуулах хэрэггүй. Захиа уншиж суугаад аль хэдийн нэг цаг болсон байвал хэсэг минут эсвэл багахан хугацаанд орхиорой.

Шийдэл: ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байдаг уу гэж өөрөөсөө асуу. Төгс төгөлдөр үр дүнд хүрэх гэж өөрийн хүч энергээ ихээр үрээд хэрэггүй. Зүгээр л ажлаа сайн хий.

6. Олон ажил амжуулах

Танин мэдэхүйн судалгаагаар олон ажил зэрэг амжуулах нь маш үр дүн муутай гэж гарсан. Нэгээс нөгөөд шилжихэд үр дүнтэй байхгүй, та цаг ямагт өөрийн хүчээ алддаг.

Гэвч зарим хүмүүс олон ажлыг зэрэг амжуулснаар зөвхөн бүтээмжээ нэмэгдүүлдэг. Хэрвээ энэ маягаар ажилладаг хүн бол танд тохирохгүй.

Шийдэл: Ганц зүйлийг хийж сур. Pomodoro, 25 минутын техникүүдийг ашиглан нэг зорилгодоо төвлөрөн дараа нь тархиа амрааж бай.

7. Тэмдэглэж авах дургүй байх

Та толгойндоо хэр их мэдээлэл хадгална тэр хэрээр илүү энерги зарцуулагддаг. Энэ нь дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт, амралтаар хийх зүйлсийн санаа эсвэл хэн нэгний утасны дугаар хамаарна. Хэрвээ энэ бүгдийд тэмдэглээгүй бол тархи онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно.

Тэмдэглэл хийх нь маш энгийн, хэрэгцээтэй бөгөөд тэмдэглэл хөтөлдөг аппликэйшнүүд байдагт талархамаар. Таны тархи өөр өөр зүйлсээр дүүрэн завгүй байсан ч та чухал зүйлсийг хэзээ ч мартахгүй.

Шийдэл: Цаасан дээр эсвэл утсан дээрээ тэмдэглэл хөтлөх. Тэмдэглэх үед та тархиндаа “Амар даа, миний найз, Би чиний өмнөөс ажлыг чинь аль хэдийнэ хийчихлээ” гэж хэлж байгаа юм. Бичсэн зүйл мөн тархинд сайн хадгалагддаг шүү дээ.

8. Шим тэжээл дутагдах

Таны юу идэх нь ажлын бүтээмжинд маш том нөлөөтэй байдаг. Цагаан талх, цагаан будаа, сайжруулсан элсэн чихэртэй бүх зүйл гээд сахарын өндөр агууламжтай хоол хүнс нь таны энергийг хурдан сэлбэх боловч энэ нь удалгүй огцом буурч ядаргаанд оруулдаг.

Бүхэл үр, жимс хүнсний ногоо гэх мэт сахарын агууламж бага бүтээгдэхүүн төдийгүй уургийн агууламж өндөр хоол хүнс нь энергийг жигд нэмэгдүүлж, удаан хадгалдаг.

Шийдэл: Бодит ялгааг мэдрэхийн тулд энергийн системээ бага зэрэг өөрчил. Самар, загас, цэвэр жимс ид. Кофеин хэрэглэж болохгүй.

9. Ус бага уух

Хангалттай ус ууж бай. Хэр ихийг уувал тохиромжтой вэ гэсэн эргэлзээтэй асуулт байдаг. Өдөрт 6-8 аяга ус уувал сайн. Хүний бие дэх усны түвшин үл ялиг буурахад л эрүүл, бүтээмжтэй байдалд онцгой нөлөөлдөг.

Хэрвээ та хийжүүлсэн ундаа, кофе, цай уугаад дасчихсан бол ус уухад тийм ч амар байхгүй. Гэвч уух хэрэгтэй.

Шийдэл: Хэрвээ та их ус уухад өөрийгөө ятгахад хэцүү байгаа бол “Миний усны тэнцвэр” гэсэн тусгай аппликэйшнийг туршаад үзээрэй. Өдөрт хэр ихийг уух хэрэгтэйг харуулна мөн таныг идэвхжүүлэхэд тустай.

10. Нойр дутагдах

Юмар  ч зүйл зүүд шиг сэргээж өгч чадахгүй. Хангалттай хэмжээний нойр авсанаар та ядрахгүй ажлаа чанартай гүйцэтгэж чадна.

Хэрвээ та бага унтсан бол таны тархи бүх нөөц бололцоогоо ашигладаггүй. Зарим нь кофеины тусламжтайгаар сэргэх хэдий ч цааш нь дархлаа үүнийг ашигладаг. Нэмж хэлэхэд бага унтаж, кофе ба эрч хүчний ундаа хэрэглэвэл ядаргаанд амархан ордог.

Шийдэл: Хангалттай амрах, нойр авах цагийг өөртөө зарцуулж бай. Та өдрийн турш ядарсан бол мэдээж илүү сайн унтах хэрэгтэй. Хэвийн үедээ хүн өдөрт 8 цаг унтах хэрэгтэй ч энэ тоо таны эрүүл мэндийн байдлаас хамаараад өөр өөр байна.

11. Хийх дуртай зүйлсээ орхигдуулах

Хэрвээ та дээрх бүгдийг бодолцож үзсэн бол өөрийнхөө чөлөөт цагийнхаа талаар мартсан эсвэл ийм цаг гардаггүй байх. Хобби, видео тоглоом, ном унших эсвэл өөрийгөө хөгжүүлэх сургалт гээд энэ бүгд жагсаалтанд үргэлж байна.

Шийдэл: Та өдрийг өөрийн дуртай зүйлээрээ зоригтойгоор эхлэх хэрэгтэй. Магадгүй 20 минут зарцуулахад л танд хялбар байх болно. Таныг амраадаг, инээлгэдэг, амьдралыг тань хөгжөөж өгдөг юу ч байж болно түүнийгээ өдөр тутмынхаа дэглэмд оруулахад илүүдэхгүй.

4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *