
Зарим нэг кино бүтээгчид дүрүүдийн гоёл, хувцаслалт, засал чимэглэл зэрэгт санаа зовж анхаардаг. Түүхээс гажуудаагүй хувцаслалт, этгээд содон техник, жижигрүүлсэн хот – энэ бол мэргэжлийн хүмүүсийн ажлын нэгээхэн л хэсэг. Энд уран сэтгэмж байхгүй бол ажил олигтой урагшилж чадахгүй. Заримдаа даруухан төсөвтэй бол гар доорх бэлэн зүйл ашиглахаас ч өөр аргагүйд хүрнэ. Тэрийг нь бүр хэн ч анзаараагүй харин ч догь болох нь элбэг.
Бид алдартай бүрэн хэмжээний болон олон ангит кинонуудыг сонирхож үзсэн юм. Ялангуяа уран зөгнөлт киноны өндөр технологи, ирээдүйн хүмүүсийн хувцас, засал чимэглэлд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлс багагүй байгааг олж илрүүллээ.
1. “Loki” олон ангит киноны гол дүрийг анхлан суралцагчдад зориулсан хөгжмийн синтезаторын тусламжтайгаар бaйцаадаг. Харин компьютерын оронд хуучны кассетны магнитофон ашиглажээ

2. “Agents of S.H.I.E.L.D.” олон ангит киноны анабиоз бүхээг нь – ердөө машин дээр бэхэлж суурилуулдаг аяны ачаа байжээ

3. “Back to the Future” кинонд гардаг машины дээр суурилуулсан “Мистер Фьюжн” цөмийн рeактор бол “Krups” брэндийн кофе бутлагч, гэхдээ сайжруулсан хувилбар нь шүү

4. “Star Wars”–ийн залуу Энакины нэг багаж – мөнгөлөг өнгөөр будсан нохойны тоглоом

5. “The Mandalorian” олон ангит киноны залуу Дин Жарины хувцасны цээжний гоёл нь өвдөгний үе хамгаалах өвдгөвч ажээ

6. “La casa de papel” олон ангит киноны тaгнуулын сонсох төхөөрөмжийг цагны зайгаар орлуулсан байна

7. “The Expanse” олон ангит киноны өвс ногооны сканер – шумуул үргээгч

8. “Star Wars: Episode IX – The Rise of Skywalker” киноны Жаннагийн хүчтэй нyм – хооронд нь нийлүүлсэн энгийн л 2 нум

9. “Breach” кинонд гардаг өндөр технологийн блок – үнэндээ зурагтны хайрцганд байдаг хөөсөнцөр хавтан юм

10. “The Mandalorian” олон ангит киноны Гриф Каргигийн хувцсан дээрх гоёмсог түгжээ – эвхэгддэг xутга

11. “Star Wars: Episode V – The Empire Strikes Back” киноны цаснаа явагчийн жолоочийн аюулгүйн бүс – сав баглаа боодлын дотроо хийтэй гялгар цаас

12. “Alien” киноны бүтээгчид хананд юу хийх вэ гэж нэг их удаан бодолгүй шууд л жорлoнгийн суултуур хадаж орхижээ

13. “Z Nation” олон ангит киноны сансрын хөлгийн радио динамик – энэ бол үсний сэнсний агаар сорох арын хэсэг

14. “Maniac” олон ангит кинонд гардаг тархины үйл ажиллагааг хянах тусгай чихэвч нь компьютерын Cooler-ийн хавтан, мөн хуучин компьютерын кабель ажээ

15. “The Expanse” олон ангит киноны уул уурхайн хайгуулын төхөөрөмж – дэлгэгддэг хөлтэй аяны гэрэл

16. “ Westworld” олон ангит кинонд таблетны жирийн тогтоогч байгааг харж болно

Та өөр ямар уран зөгнөлт болон олон ангит кинонд ахуйн эд зүйл ашигласан байгааг харсан бэ? Харсан эд зүйлс нь танай гэрт байгаа юм биш биз?







