Та байгалийн гаралтай энэхүү 3 аргаар суганыхаа үсийг хусаарай. Дахиж нэг хэсэгтээ л илүүдэл үс ургахгүй!

0
0
5,164

Суганы үс бол яах аргагүй асуудал. Дан ганц муухай харагдахаас гадна давхар хөлөрч, мөн биеэс эвгүй үнэр гаргадаг бөгөөд зарим үед бидэнд тааламжгүй мэдрэмжийг төрүүлдэг. Ихэнх эмэгтэйчүүдэд энэ хэсгийнхээ үсийг хусах нь гарцаагүй авч болох арга хэмжээ боловч, үнэн хэрэгтээ тийм биш.

VGstockstudio / Shutterstock.com

Суганы үсээ хусах нь таагүй үр дагаварт хүргэж болно: Үс эргээд илүү хурдан ургах, илүү өтгөн болох болон загатнуулах, мөн тууралт гарах гэх мэт. Хэдий тийм боловч энэ асуудлыг шийдэх өөр арга замууд бий.

Lil Maria / Shutterstock.com

Та илүүдэл үсийг арилгах тусгай бодистой крем хэрэглэж, дээрх асуудлыг шийдэж болох бөгөөд ингэснээр ямар нэгэн өвдөлт, зовиур мэдрэхгүй.

MsMaria / Shutterstock.com

Бусад аргуудад вакс хийлгэх, хямсаагаар чимхэж авах эсвэл сахарын сироп хэрэглэх – эдгээр нь ихэвчлэн гоо сайхны салоноос санал болгодог тусгай үйлчилгээ боловч, хүсвэл та гэртээ туршиж үзсэн ч болно.

Africa Studio / Shutterstock.com

Суганы үсийг нэгэнт авсан үедээ, та эргэлзэх зүйлгүйгээр дахин хурдан битгий ургаасай гэж бодох нь гарцаагүй.

Харамсалтай нь энэ хэсгийн үс эргээд л ургана, лазерын эмчилгээ хийлгэсэн ч гэсэн ялгаагүй, гэхдээ үсийг удаан ургуулахад туслах байгалийн гаралтай аргууд байдаг, тухайлбал үсийг шохойдох эсвэл уутанцрыг сулруулах гэх мэт.

aslysun / Shutterstock.com

1. Сахар, нимбэг болон зөгийн бал

1 аяга сахар, 1 аяга зөгийн балыг хооронд нь хольж, халаана. Дулаан температурт хөргөсний дараа дээр нь нимбэгийг шахаж, шүүсийг нь асгаж сайтар хутгана. Таагүй мэдрэмж төрүүлж буй хэсгийнхээ үсэн дээр түрхэж 15 минут байлгаад, дараа нь угаана. 2 эсвэл 3 өдөр энэ аргыг туршиж үзээрэй.

dreamsfolklore / Shutterstock.com

 

2. Куркумагийн зуурмаг

Зуурмагийг бэлтгэхийн тулд ¼ аяга куркумагийн нунтгийг 3 хоолны халбага сүү эсвэл ягаан устай холино. Цэвэрхэн, хуурай суган дээрээ түрхэж 30 минут байлгана. Тэгээд бүлээн усаар угаана. Энэ аргыг өдөр бүр ашигласан ч болно.

SOMMAI / Shutterstock.com

 

3. Грам гурил (безан) болон аарц

Грам гурил буюу хүмүүсийн мэдэхээр “безан” болон аарцны тусламжтай илүүдэл үснээс салах боломжтой. Дээрх орц тус бүрээс 1 хоолны халбагыг авч, дээр нь чимх куркума хийнэ. Орцуудыг устай хольж өтгөн зуурмаг болгоно. Сугандаа түрхэж, хаттал нь хүлээнэ. Дараа нь зуурмагийг үрж, бүлээн усаар угаана. Өдөр бүр хэрэглэж болно.

Mukesh Kumar / Shutterstock.com

Та эдгээр маскнуудыг хэсэг хугацаанд хэрэглэснээр, таны суганы үс эргээд хурдан ургахгүй байгааг анзаарах бөгөөд ургасан ч нарийхан, бага хэмжээтэй ургана.

Эдгээр гэрийн нөхцөлд ашиглах боломжтой аргууд танд дээрх асуудалтай тэмцэхэд тусална, гэхдээ та тэвчээртэй байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Шөнө унтаад, өглөө сэрэхэд эдгээр маскнууд таны сугыг ямар ч үсгүй болгохгүй тул үр дүн гартал нь тууштай хэрэглэсээр байгаарай гэж зөвлөе.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.