Матар ба аварга том анаконда нарын хооронд болсон аймшигт тyлаан. Тэдний хэн нь ялсан бол?

2

Зэрлэг ан амьтдын зураг авдаг 58 настай Кевин Дули Бразилийн ширэнгэн ойд 9 метрийн урттай аварга том анаконда могой, матар хоёрын тyлааны зургийг авчээ.

Бразилийн зэрлэг oнгoн байгалийн зураг авч байсан фото зурагчин амазоны намагтай газарт 9 метрийн урт анаконда болон матар нарын тyлалдах үеийн зургийг авчээ. Пантанала хэмээх газар байсан 58 настай Кевин Дули ширэнгэн ойн ойролцоо хоолоо идэж байх үед нь нэгэн айхтар их чимээ гарсан байна. Эргэн хартал аварга том анаконда матрын хамгийн жижиг төрөл болох амьтныг барьж байгаа бололтой ноцолдож байж. Аварга могой матрыг тас ороож хамаг яcыг нь xэмхэлж байгааг Дули өөрийн нүдээр харж, чихээр сонсож байв. Матар яаж ийж байгаад хэсэгхэн зуур ч гэсэн мултарч могойн хүзүүг хaзсан ч могой мултарч гараад олзоо хаяад зугтжээ. Удалгүй матар ч vхсэн хэмээн Дули ярьсан байдаг.

dailymail.co.uk

“Энэ явдал болж байх үед бид завин дээрээ суугаад хооллож байв” хэмээн АНУ-ын Альбукеркегийн оршин суугч Дули хэлсэн юм. “Эргээд хартал анаконда матрыг биеэр нь тас ороож хамаг яcыг нь хyгалж билээ”.

Дулигийн хэлснээр бол энэ тyлаан түүнээс 10-хан метрийн зайд болжээ.

Хоёр амьтны хийсэн тyлалдаан ойролцоогоор 8 минут орчим үргэлжилсэн байна.

Зурагчин маань энэ тyлалдааныг эхнээс нь хараагүй учир хэн эхлүүлснийг мэдэж чадаагүй юм. Гэхдээ могой ялсан нь тодорхой. “Нэгэн үе могойд хүчилтөрөгч дутагдаж байгаа мэт надад санагдсан бөгөөд энэ үед тэр матрыг тавьсан юм” хэмээн Дули яриад, “Зөвхөн ингэсний дараа л матар могойг xазаж чадсан билээ. Гэхдээ могой мултарч гараад матрыг орхиод явсан, гэвч удалгүй матар vхсэн юм”

dailymail.co.uk

Иймэрхүү азтай тохиолдол зурагчдад цөөхөн тохиолдох бөгөөд дахин иймэрхүү зүйлийн зургийг авахын тулд хичнээн ч хугацаагаар хүлээхэд бэлэн байгаагаа Дули ярьсан байдаг.

dailymail.co.uk

“Иймэрхүү зүйл амьдрал дээр үзнэ гэж хэзээ ч бодож байсангүй, надад ийм аз тохиож байгаад би баяртай байгаа ч матрын төлөө жаахан харамсаж байна” гэж тэрээр хэлсэн байдаг.

158
ГайхмаарГайхмаар
40
ГоёГоё
38
ХөөрхөнХөөрхөн
37
Ха ХаХа Ха
37
ХарамсалтайХарамсалтай
22
ТэнэглэлТэнэглэл
16
БахархмаарБахархмаар
15
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Баяр Баяраа

    Баяр Баяраа

    2019/09/13 at 04:03

    Уул нь энэ амьтныг матар биш мар гэж нэрлэдэг шиг санагдана.

  2. Tsetsegmaa Batbayar

    Tsetsegmaa Batbayar

    2019/09/14 at 11:16

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *