Гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүн ашиглан амьдралаа хөнгөвчилж болох санаанд оромгүй 16 арга

0

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг яг зориулалтаар нь хэрэглэхээс гадна өөр олон зүйлд ашиглаж болно. Биеийн тосоор арьсан эдлэл тослох, вазелин ашиглаж үсний салааг эмчлэх гээд санаанд оромгүй хэрэглээнүүд бий. Ингээд гоо сайхны зүйлс ашиглан өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөх 16 аргыг хамтдаа сурч авцгаая.

1. Индүүний улыг шүдний оогоор цэвэрлэ

© Scott Ehardt/Wikimedia Commons © Depositphotos.com

Индүүн дээр түлэнхийн ором үүссэнээр өөр хувцас индүүдэх үед наалдах, түлэх гэх мэт асуудал үүсдэг. Тэгвэл үүнийг багахан шүдний оо ашиглаад л шийдчихэж болно. Оогоо түрхээд бага зэрэг үрэхэд шинэ юм шиг л болно.

 

2. Хатаж үрчийсэн арьсан эдлэлийг биеийн тос ашиглан зөөлрүүлж болно

© Anastasiia Ostapovych/Unsplash © Shutterstock.com

Арьсан эдлэлээ насан туршдаа хэрэглэхийг хүсвэл тогтмол тосолж, зөөлрүүлж байх хэрэгтэй. Хэдийгээр зөвхөн арьсан эдлэлд зориулсан маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг ч танд нэг нь ч байхгүй тохиолдолд өөрт байдаг биеийн тосыг ашиглаад үзэхийг зөвлөж байна. Биеийн тосны тань найрлагад спирт ороогүй байх ёстойг анхаарна уу.

 

3. Үсний ангижруулагчаараа будгийн багснуудаа арчлах нь

© Shutterstock.com © shu Kandance/Flickr

Үнэтэй багснуудынхаа үсийг яг л өөрийн үсийг арчилж байгаа мэт арчлах хэрэгтэй. Яг адилхан шампуниар угааж, ангижруулж байх нь чухал. Ингэх нь багсны үсийг цэвэрхэн, зөөлхөн, удаан эдэлгээтэй болгодог. Гэхдээ зөвхөн байгалийн гаралтай үсээр хийгдсэн багсан дээр л ийм үйлдэл хийгээрэй.

 

4. Хумсны будаг ашиглан хувцасныхаа товчнуудыг унахаас сэргийлээрэй

© GlumConfidence89/Reddit

Утас, зүү хэрэггүйгээр асуудлыг шийдэж болно. Хэрэв товч тань унасан бол яаралтай үед өнгөгүй хумсны будаг ашиглан товчоо наачихаж болно. Түрхээд л наахад болно.

 

5. Үсний салаагаа вазелинаар эмчилж болно

© Kyler597/Imgur © not_mrsrobinson/Reddit

Үс салаалсан үед ургалт нь удаашрах аюултай. Тиймээс энэ тохиолдолд үснийхээ үзүүрт вазелин түрхээд нэг цаг орчим байлгаад угаана. Гэхдээ шууд л ид шидийн юм шиг үр дүн гарахгүй, ямартай ч өөрчлөгдсөн байгаа нь мэдэгдэх болно.

 

6. Нүдний тенийг хумсны будаг болгож ашиглаж болно

© all_makeup_empties / Instagram

Хэзээ ч хэрэглэдэггүй тод өнгийн тень байдаг л биз дээ? Түүнийг хумсаа будах үедээ шууд хумсан дээрээ түрхээд уусгалттай будалт хийж болно. Аль эсвэл өнгөгүй хумсны будагтай хольж өөрийн гэсэн цоо шинэ өнгийн будгийг гаргаж авч болно.

 

7. Гацсан бөгжийг уруулын бальзам ашиглаж тайлж болно

© ModernGoldsmith/Imgur © shawnxstl/Reddit

Хуруунд гацсан бөгжийг уруулын бальзам ашиглан авах арга. Гацсан байгаа хуруугаа тойруулан бальзамаа түрхэнэ. Ингээд л бөгж ямар ч асуудалгүй гулсаад гарах болно.

 

8. Тунгалаг нунтгийг хуурай шампунь болгон ашигла

© EdieJoy13/Reddit

Хуурай шампунь бол хорвоо дээр бүтээгдсэн хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг юм. Гэвч яг хэрэгтэй үед тань зориулалтын хуурай шампунь байхгүй тохиолдолд хүүхдийн нунтаг юм уу өнгөгүй нунтаг хуйхандаа түрхээд үзээрэй. Үр дүн нь яг адилхан байх болно.

 

 

9. Үсний цацлага ашиглан целлюлитээ нууж болно

© Shutterstock.com

Хэрэв та хөлийнхөө зарим зүйлийг нуухыг хүсдэг бол үсний цацлага ашиглаад үзэх хэрэгтэй. Учир нь үсний цацлага нь хямдхан бөгөөд үр дүнтэйгээр целлюлиттэй тэмцэх хэрэгсэл болж чаддаг байна. Үсний цацлагаа цацаад хаттал нь хүлээгээрэй.

 

10. Ацетон ашиглаж супер цавууг салгаж болно

© mintchippies/Reddit © Andrew Plumb/Flickr

Супер цавуугаар наасан зүйлээ эргээд салгах хэрэгтэй болж байсан уу? Тэгвэл одоо дахин хэцүү байхгүй гэвэл гоё сонсогдож байгаа биз. Ингэхийн тулд цавуугаар наасан хэсэгт ацетон түрхэхэд л хангаллтай.

 

11. Арилдаггүй маркерыг нарны тосоор арилга

© chezbeate/Pixabay © Zoomerang4/Reddit

Энэ бол жаахан хүүхэдтэй эцэг эхчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл. Хэрэв хүүхэд тань тааралдсан юм бүхэн дээрээ зурж явдаг жинхэнэ бяцхан уран бүтээлч бол санаа зовох хэрэггүй. Тэдгээр зурсан зүйлсийг нарны тос ашиглаад л арилгачихна. Хугацаа нь дууссан нарны тосоо ашигласан ч болно шүү дээ.

 

12. Толь цантаад байна уу? Шампунь ашигла

© Shutterstock.com © Depositphotos.com

Шампунь ашиглан халуун шүршүүрт орсны дараа үүсдэг толины цанг арилгах боломжтой. Ингэхийн тулд хуурай салфеткан дээр багахан шампунь аваад толио бүхэлд нь арчихад л хангалттай. Ингээд толь чинь дахиж цантахааргүй боллоо.

 

13. Шүүгээндээ хөлс дарагч хийвэл эвгүй үнэрээс сэргийлж чадна

© SNC92/Reddit

Хувцасны шүүгээ үргэлж хаалттай байдаг учир элдэв янзын эвгүй үнэр үнэртэж болно. Тиймээс үнэртэй усны агууламжтай хөлс дарагч хийгээд орхичихвол ямар ч эвгүй үнэр арилаад зогсохгүй хувцаснаас тань сайхан үнэр үнэртэх болно.

 

14. Уруулын арьсаа гуужуулахдаа дууссан сормуусны будгийн багсаа ашигла

© depositphotos.com © depositphotos.com

Дууссан сормуусны будгаа хаяхаа түр азнаарай. Учир нь таны хаях гэж байгаа сормуусны будгийн багсыг ашиглан уруулаа хөөрхөн болгож болно. Багсыг нь цэвэрлээд уруул дээрээ элсэн чихэр, оливын тосны холимог түрхээд гуужуулалтаа эхэлнэ. Үр дүн нь таныг жинхэнэ гайхшруулах болно.

 

15. Чахарсан хаалганы нугасыг сахлын хөөс ашиглан засаж болно

© cheyneigh/Reddit © Depositphotos.com

Хэрэв хаалга тань дуу орсон бол сахлын хөөс түрхээд үз. Ингэснээр хэн нэгэн хаалганы нугасыг засахыг хүлээлгүйгээр чахарсан, муухай дуунаас салж болно.

 

16. Машины хонхорхойг үсний сэнсээр засаж болно

© Depositphotos.com © Depositphotos.com

Машин чинь багахан хонхойчихсон бол үсний сэнсээ хамгийн халуун дээр нь тавьж үлээлгээд дараа нь мөс тавиад үз. Температурын зөрүүнээс шалтгаалж хонхорхой нааш татагдан хэвийн байдалдаа орох болно.

10
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *