“Black Hat 2016” арга хэмжээний шилдэг 5 хак

0

АНУ-ын Лас Вегас хотноо хакерчдын “Black Hat 2016” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаагаар сүүлийн үеийн олон загвар бүхий кибер халдлагын програмуудтай дэлхий нийт танилцсан юм.

Тэдгээр програмуудаас зарим нь бусдаасаа илүү олны таашаал хүртсэн бөгөөд “Black Hat 2016”-ын шилдэг 5 бүтээлд Jeep Cherokee автомашин болон нисдэг дроны системд нэвтэрч чадсан программууд нэрлэгдсэн билээ.

Жил бүр зохиогддог “Black Hat” олон улсын зөвлөгөөнийг мянга мянган кибер хамгаалалтын шинжээчид, хакерчид болон сонирхогчид шимтэн хүлээдэг. Тэд зөвлөгөөнөөр цоо шинэ онлайн хэрэглээнүүд болон хакерын халдлага, хамгаалалтуудыг бодитоор харж, түүнээс суралцах боломж бүрддэг.

Лас вегас хотноо энэ жилийн зөвлөгөөнд 15,000 гаруй хакер болон аюулгүй байдал, хамгаалалтын мэргэжилтнүүд хүрэлцэн ирэв. Хотын “The Mandalay Bay” зочид буудал тэдгээр аюултай бөгөөд гайхалтай зураглалуудын гэрч болжээ.

Зөвлөгөөнд онцгойрон олны анхаарал татсан шилдэг 5 халдлагын программыг танд танилцуулья.

АВТОМАШИНЫ ХАКЕРЧИД ЭРГЭЖ ИРСЭН НЬ

Тэг өгөгдлийг ашиглан Jeep Cherokee автомашины системд нэвтэрсэн Charlie Miller ба Chris Valasek нарыг та мэдэх үү?

Энэ жил тэд Black Hat дээр онцгой програмтай хүрэлцэн ирсэн бөгөөд автомашины аюулгүйн системд нөлөөлж чадахуйц гэдгээ харуулсан юм. Тэд автомашиныг алсаас удирдан гэнэт зогсоох болон ямар нэг анхааруулгагүйгээр хурдыг нэмэх зэрэг үйлдлийг хийх боломжтойг танилцуулсан байна.

НИСДЭГ ХАКЕР ЛАПТОП

“Black Hat 2016” арга хэмжээний шилдэг 5 хак 1

“Black Hat 2016” дээр бид аюулт дроныг харж болох бөгөөд энэ нь нэг төрлийн нисэх горимын явцад кибер дайралтыг эхлүүлэх чадвартай. Аюулгүй байдлын шинжээчдэд даалгаврыг алсаас өгөх болон системийн хамгаалалтад учирсан асуудлыг тойрон эргүүл хийх боломжийг олгожээ. Программыг Bishop Fox-оос зохион бүтээсэн бөгөөд 500 доллароор сонирхогчид аюулт дроныг хөгжүүлэн тоноглох боломжтой байна.

ТАНЫ ГЭРЛИЙН ЧИЙДЭН БОЛ ХАКЕРЧДЫН ОБЪЕКТ

Та энгийн нэг гэрлийн чийдэнгийн тухай бодох үед тэр хакерчдын бай болчихсон байвал яах вэ? Black Hat 2016 зөвлөгөөн ийм л хачирхалтай үйлдлийн гэрч нь болсон юм.

Colin O’Flynn, Eyal Ronen нар нэгэн оффисийн барилгын гэрлүүдийг хакердаж буй бичлэгээ олон нийтэд үзүүлсэн юм. Үүний зэрэгцээ тэд илтгэлээ тавьж дуусмагцаа зөвлөгөөн болж буй барилгын гэрлийг хакердсанаар зочдыг гайхашруулжээ.

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД!

Гэмт этгээдүүд олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг гол байгаа болгодог бөгөөд цахим хуудас шиг хуурамч холбоосуудыг ашиглан хохирогчдын хувийн мэдээлэл болон мөнгийг хулгайлдаг байна. Энэхүү аргыг ZeroFOX-ын Philip Tully болон John Seymour нарын эрдэмтэд илрүүлсэн байна. Тэд олон нийтийн сүлжээнээс хэрэглэгчдийн мэдээлэл бүхий санг бий болгож, тэдгээрт зурвас үлдээжээ.

АВТОМАТААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ШАЛГАНА

“Black Hat 2016” арга хэмжээний шилдэг 5 хак 2

Таныг онгоцны буудал дээр буух үед л нэвтрэх эрхийг тань урьдчилан автоматаар таньж байвал ямар санагдах вэ?

Хэрэв та Przemek Jaroszewski байсан бол зорчигчдын танхим руу явах замыг хакердах байсан болов уу. Польш улсаас ирсэн Сүлжээний дайралтад хариу арга хэмжээ авах багийн ахлагч Jaroszewski хэлэхдээ “Онгоцны буудалд нэвтэрч буй иргэдийг ердөө л 10-хан секундэд багтаан нэвтрэх эрхийн мэдээллийг шалгах боломжтой” гэж тайлбар өгсөн юм. Энэхүү хамгаалалтын зорилго бол тус программ олон нийтийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэнэ.

2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Жавхлантөгс

    Б. Жавхлантөгс

    2016/08/20 at 22:08

    Б. Энсоо

  2. Зочин

    2016/08/23 at 11:13

    Дархан хүнийг алх чинь гэж нэрлэдэггүй биздээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *