Хайр дурлалдаа хоёр дахь боломжийг олгосон олны танил хосуудаас суралцах ёстой 9 зүйл. Тэд өмнө нь салж байсан хэдий ч эргэн нийлж одоо хамтдаа аз жаргалтай амьдарч байна

1

Хоёр дахь боломж үргэлж амжилттай болоод байдаггүй. Харин олны танил хүмүүсийн хувийн амьдрал бидний нүдэнд ил байдаг бөгөөд нэг эсвэл бүр хоёр салаад эргээд нийлсэн хосууд ч зөндөө байдаг. Ханхүү Уильям, Кейт Миддлтон зэрэг хосуудын түүх бидэнд үе хоорондын ялгаа хүний хамгийн хүчтэй мэдрэмж болох хайр дурлалын өмнө юу ч биш гэдгийг ойлгуулсан. Ингээд бид нэг удаа салсан ч эргээд хамтдаа байхыг сонгосон хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

1. “Gigi Hadid” болон “Zayn Malik”

© reporter © EAST NEWS

Тэдний харилцаа уналт, босолттой байсан ч халуухан модел болон “One Direction” хамтлагийн царайлаг дуучин хоёрын харилцааг романтик байсантай хэн ч маргахгүй. Тэд анх 2015 онд танилцсан бөгөөд 2016 болон 2018 онуудад хосууд тусдаа байсан ч одоо эргэн нийлжээ. Тэдний харилцаа бидэнд хосууд салсан байсан ч “нэгэндээ маш хүндэтгэлтэй” байж болдгийг заасан билээ.

 

2. “Rose Leslie” болон “Kit Harington”

© AFP/EAST NEWS © RCF / MEGA/Mega Agency/East News

“Game of Thrones” киноноос эхэлсэн тэдний харилцаа анх 2012 онд эхэлж хэдхэн сар үргэлжилсэн юм. Харин Харингтон Леслигийн талаар нэг уран бүтээлд хамт тоглосон найз нөхрийн хувьд хүндэлж явдаг гэдгээ илэрхийлж байжээ. Ингээд хосууд хоёр жил тусдаа амьдарсны эцэст 2014 онд эргэж нийлсэн бөгөөд энэ шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй байна. Тэд хуучны заншлын дагуу сүй тавьж 2018 онд хуримаа хийсэн юм. Бид тэднээс хосууд нэгнийгээ жинхэнэ “сайн найз”-ын хувьд хүндлэх нь эрүүл харилцааны үндэс суурь болдгийг сурч авах ёстой юм.

 

3. “Megan Fox” болон “Brian Austin Green”

© John Shearer/Invision/AP/East News © Frank Micelotta/Fox/PictureGroup/EAST NEWS

“Beverly Hills 90210” киноны од болон Фокс нарын харилцаа түүнийг 18 настай байхад эхэлж байсан ба тэр үед эрэгтэй нь 30 настай байжээ. 2004 онд үерхэж эхэлсэн хосууд 2006 онд сүй тавьсан ч 2009 онд салж байгаагаа зарласан байна. Ингээд олон жил тусдаа байсны дараа хосууд 2010 онд хуримаа хийж хоёр хүүхэдтэй болсон юм.

Гэвч тэд 2015 оны зун дахин салж байгаагаа зарласан ч Меганы гэдсэнд тэдний гурав дахь хүүхэд байсан тул салах асуудлаа түр хойшлуулахаар шийдсэн байна. Ингээд бодохоор үнэхээр төвөгтэй харилцаа мэт сонсогдож магадгүй ч тэд гарцаагүй бие биедээ хайртай байж таарна. Бид тэдний харилцаанаас амьдралд өөр олон төлөвлөгөө байсан ч гэр бүл хамгийн чухал гэдгийг сурч авсан байна.

 

4. Ханхүү “William” болон “Kate Middleton”

© AP / EAST NEWS © James Whatling / MEGA/Mega Agency/East News

Тэд их сургуульд байхдаа анх танилцаж байсан бөгөөд маш сайн найзууд байжээ. Олон жил ойр байсны дараа тэдний харилцаа хайр дурлал болон хувирч тэдэнтэй адил хосууд байсан хоёр найзтайгаа хамт нүүж ирсэн байна. Гэвч 2007 оны 4 сард тэд харилцаагаа дуусгаж байв. Тэд салахаар шийдсэн гэдгээ олонд зарласан юм. Ханхүү Уильямын хувьд тэд хоёул хайр дурлалын харилцаа эхлэхэд хэтэрхий залуу байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Тэд өөрсдийн харилцаанаасаа үе хоорондын ялгаа харилцааг илүү хувь хүний хувьд шинэ түвшинд нээдэг болохыг ойлгосон учраас эргээд хамтдаа байхаар шийдсэн гэжээ.

 

5. “Pink” болон “Carey Hart”

© NPA/The Grosby Group/EAST NEWS © hartluck/ Instagram

Пинк 2001 онд мэргэжлийн мотокросс уралдааны тамирчин Кэри Харттай уулзсан бөгөөд тэдний анхны салалт 2003 онд тохиож байв. Ингээд эвлэрснийхээ дараа Пинк мотокросс уралдааны үеэр Хартад гэрлэх санал тавьж 2006 онд Коста Рикад хуримаа хийсэн юм. Гэвч тэд 2008 онд тусдаа байхаар шийдсэн гэдгээ хэлсэн ч гэр бүлийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаар болсон байна.

Үүний дараа 2010 оны 2 сард хосууд эргэн нийлэхээр болсон төдийгүй анхныхаа хүүхдийг хүлээж байгаа хэмээх сайхан мэдээг дуулгасан юм. Харин бид тэднээс хосуудын харилцаа хөндийрөх юм уу үл ойлголцох үед мэргэжлийн хүнд хандах нь маш үр дүнтэй гэдгийг сурч авах хэрэгтэй. Ингэснээр харилцаа маш өөр болдгийг тэдний эргэн нийлсэн үеийн аз жаргалтай байдлаас харж болно.

 

 

6. “Jessica Biel” болон “Justin Timberlake”

© justintimberlake/Instagram © justintimberlake/Instagram

Тэдний харилцаа 2011 оныг хүртэл 4 жил маш гайхалтай үргэлжилж байв. Тэд оны эхэн үед тусдаа байхаар болж цаашид найзуудын харилцаатай байхаар болсон гэдгээ зарласан юм. Гэсэн хэдий ч тэдний ийм ойлгомжгүй байдал удаан үргэлжилсэнгүй. Харин хосууд хэдхэн сарын дараа буюу тэр оныхоо 12 сард сүй тавьж 2015 оны 4 сард анхны охин Силасыг өлгийдөн авсан юм. Одоо тэд эргэж нийлсэн хосууд ч өдөр бүрийг Валентины баяр мэт байлгаж болдгийн тод жишээ болжээ. Тэдний нууц бол өдөр бүр шинэ адал явдал хэмээх дүрэм юм.

 

7. “Justin Bieber” болон “Hailey Baldwin”

© justinbieber / Instagram © Invision/Invision/East News

Болдуин өсвөр насандаа Биберийн шүтэн бишрэгчдийн нэг байсан юм. Харин амьдрал тэднийг нэгтгэж 2015 оны 12-р сараас 2016 оны 1-р сар хүртэл богинохон хугацаанд үерхээд салсан байна. Тэдний салалт маш ноцтой байсан учраас эвлэрэх зай үлдээгүй мэт сэтгэгдлийг олны дунд үлдээсэн юм. Гэвч тэд 2018 онд эвлэрсэн бөгөөд энэ удаад бүх зүйл ойлгомжтой болж эхэлсэн юм. Тэд албан ёсоор 2019 онд гэр бүл болсноо зарлаж Болдуин овгоо Бибер болгон өөрчлөв.

Одоо Бибер эхнэртээ маш их хайртай бөгөөд хажууд нь байхдаа зүрх нь цохилохоо хүртэл мартдаг тийм их хайртай гэжээ. Бид тэднээс харилцаа эхлүүлэх зөв цаг үе гэж байдаг бөгөөд тэр үеийг тэвчээртэй хүлээх хэрэгтэйг сурч авсан юм.

 

8. “Courteney Cox” болон “Johnny McDaid”

© Invision for DETAILS/East News © JRP / WENN/agefotostock/East News

Тэд 2013 онд Кокс Дэвид Аркеттээс салсны дараахан болзож эхэлжээ. Ингээд хосууд 2014 онд сүй тавьж байгаагаа зарласан бол нэг жилийн дараа харилцаандаа зай авахаар шийдэж МакДаид Англи улс руу нүүсэн юм. Харин тэднийг эргэж нийлсний дараа найзууд нь хосуудыг өмнөхөөсөө илүү дотно болсон гэцгээж байжээ. Хачирхалтай нь, хосууд харилцаандаа бага зэрэг завсарлага авсан нь хэн хэнийх нь хувьд илүү дээр хүн болоход нь тусалсан гэжээ. Энэ харилцаа бидэнд хамгийн хэцүү цаг мөчүүд ч биднийг хатуужилтай болгож байдгийг заасан юм.

 

9. “Adam Levine” болон “Behati Prinsloo”

© AFP/EAST NEWS © AFP/EAST NEWS

“Maroon 5” хамтлагийн дуучин, “Victoria’s Secret”-н модел бүсгүй хоёрын харилцаа эхэндээ ганцхан жилийн л настай байв. 2013 онд салсныхаа дараа Левин шинэ харилцаа эхлүүлсэн байна. Ингээд хосууд бие биенээсээ салсан нь хамгийн муу шийдвэр байсантай санал нийлж 2014 онд хуримын бөгжтэйгөөр олны өмнө эргэн гарч ирсэн юм. Тэд одоо 2 охинтой бөгөөд Левин дахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа илэрхийлж аав байх нь дэлхийн хамгийн хөгжилтэй зүйл гэжээ. Тэдний хувьд бидэнд салалтын дараа ч дахин анхны харцаар дурлаж болдгийг харуулсан гайхалтай хос юм.

 

Бонус: “Danny DeVito” болон “Rhea Perlman”

© 0000584/Reporter © Adhemar Sburlati/Broadimage/EAST NEWS

Бараг 30 жилийн турш энэ хоёр зураг тусдаа байсан юм. Тэд 1971 онд анх удаа уулзсан бөгөөд хэдхэн долоо хоногийн дараанаас хамтдаа амьдрах болжээ. Арав гаруй жил хамт амьдарсны эцэст тэд гэрлэж 3 хүүхэдтэй болсон байна. Гэсэн хэдий ч Перлман, ДеВито нар 2012 оны 10-р сард салсан юм. Гайхалтай нь нэг жил ч өнгөрөлгүй эргэн нийлсэн байдаг.

Хосууд дараа нь 2017 оны 3-р сард хоёр дахь удаагаа дахин салсан хэдий ч одоо хүртэл харилцаатай байгаа учраас бидний нийтлэлийн бонус хэсэгт яагаад орж болохгүй гэж. Хэдийгээр тэр 2 хамт амьдрахаа больсон ч Перлман ДеВитотой салах хүсэлгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тэдний бараг л 40 жилийн харилцаа бидэнд хэрэв харилцаанд хайр хүндлэл байгаа хэвээрээ бол нэгмөсөн бөхдөггүй гэдгийг зааж өглөө.

Танд бусдад хуваалцах хайр дурлалын зөвлөгөө бий юу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *