Хамгийн их үр дүнд хүрэхийг хүсвэл 7 хоногт хэдэн удаа фитнесээр хичээллэх хэрэгтэй вэ?

1

Амжилтад хүрэх хамгийн гол түлхүүр бол дэс дараа гэдгийг мартаж болохгүй!

Хүссэн амжилтандаа хүрэхийн тулд долоо хоногт хэдэн удаа фитнесээр хичээллэх нь дээр вэ гэж та бодож байсан уу? Энэ асуултын хариултыг саяхан олсон бололтой.

Бразилд хийсэн нэгэн туршилтаар долоо хоногт 3-4 удаа хичээллэх нь биеийн хүчийг нэмэхэд хамгийн их сайн үр нөлөөтэй гэдгийг тогтоожээ.

Туршилтын үеэр тамирчдыг 3 хэсэгт хуваасан ба эхнийх нь долоо хоногт 2 удаа, нөгөөх нь 3 удаа, 3-р хэсэг нь долоо хоногт 4 удаа гэсэн зарчмаар найман сарын турш тасралтгүй бэлтгэл хийжээ. Бэлтгэлийн явцад хоёр удаа хэмжилт хийсэн байна. Хэдийгээр туршилтын дүнгээр хэсгүүдийн хоорондох хүчний харьцааны ялгаа их биш байсан боловч долоо хоногт 4 удаа хичээллэсэн багийн дүн бусдаасаа арай илүү байсан байна.

Хэдийгээр эхний үед долоо хоногт 4 удаа хичээллэж байгаа хэсгийн бяр, хүч бусдаасаа огцом илүү нэмэгдэж эхэлсэн боловч цаашдын явцад энэ ялгаа улам бүр бага болж байлаа. Мөн хэдэн хоногийн турш зөвхөн тодорхой нэг бүлгийн булчинг хөгжүүлэх дасгал хийх нь зарим нөхцөлд хамгийн үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Юу ч гэсэн та долоо хоногт хэдэн удаа дасгал хийх вэ гэж санаа зовоохоо болих хэрэгтэй гэдгийг харуулж байна. Хэрвээ таны ажлын болон цагийн боломж долоо хоногт хоёр юм уу гурван удаа л хичээллэх боломжтой, тэр тусмаа бүх л биеийн булчингуудад ачаалал өгөх замаар хичээллэдэг бол та өндөр амжилтад хүрч чадахгүй гэсэн үг огт биш юм.

Хамгийн гол нь амжилтад хүрэх түлхүүр чинь дэс дараа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

9
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/01/02 at 14:16

    hello

  2. Зочин

    2018/02/07 at 00:35

    hello

  3. Зочин

    2018/02/17 at 01:50

    хэлло

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *