Таны хоол идэх дyршлыг тэр дор нь төрүүлэх Япон хоолны 18 гэрэл зураг

0

Ойр байгаа Япон хоолны газрууд сүши, роллын жинхэнэ амтыг мэдрүүлж чадаж байна уу? Наран улсаар аялсан азтай хүмүүс энэ боломжийг алдахгүй нь мэдээж. Тэд япон үндэстний хоолны жинхэнэ амтыг мэдэрнэ, тэдний идсэн хоолыг хараад бидний арааны шүлс асгарахаас наагуур суух юм. Зарим нэг нь япон хоолонд үнэхээр дoнтдог бололтой, ямар сайндаа л гэртээ япон хоол хийдэг болох вэ дээ.

Энэ нийтлэлийг өдрийн хоолны дараа бэлдсэн ч гэлээ дахиад л хоол идмээр санагдсан шүү. Жишээ нь, шарах зууханд хийсэн шоколад эсвэл хөвсгөр шарвин ч юм уу?

1. Япон шөлөнд заримдаа санамсаргүй зочин дагалдаж ирдэг

© Glum_Abroad5645 / Reddit

 

2. Энэ бол KitKat шоколад, гэхдээ шууд иддэггүй. Эхлээд шарах зууханд болгох хэрэгтэй.

© japanesestuffchannel / YouTube, © japanesestuffchannel / YouTube

 

3. Муужгайн будаа захиалсан уу?

© おにぎり劇場 / YouTube

 

4. Шинэ жилийн япон хоолны саванд гахайн дүрстэй амтат төмс хийжээ

© milkiwi / Reddit

 

5. Хоккайдо дахь лавандагийн тариалангийн талбай дээр уг цэцгийг санагдуулам зайрмаг идэж болно

© scarlettt16 / Reddit

 

6. Цайны ёслолын үеэр эдгээр амттаныг идэхээс ч хайран санагдана

© Relative-Profile-792 / Reddit

 

7. Өчигдөр Роппонги дүүрэгт идсэн миний өдрийн хоолны нэгээхэн хэсэг

© fugazidave / Reddit

 

8. Японд бургерийг хүртэл өөрийнхөөрөө хийдэг. Жишээ нь, авокадо, шаржигнуур сонгино, халапеньо болон 2 төрлийн бяслагтай хамгийн өндөр бургер ч байна

© amcclurk21 / Reddit

 

9. Шарсан зефиртэй шарвин – өөрийн эрхгүй арааны шүлс гоожуулах амттан

© muni_gurume / Twitter

 

10. Гайхаад байхаар зүйлгүй мэт – гэхдээ та таваглаж байгаа аргыг нь хар л даа, угтаа бол зүгээр л үхрийн хэл, ногоон сонгино байгаа юм

© muni_gurume / Twitter

 

11. Япончууд шарвины талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй улс

© Depositphotos.com, © justineaira / Reddit

 

12. Тогооч нарын хичээл зүтгэлээр Тоторо төржээ

© wildillusi0n / Reddit

 

13. Энэ гантиг чулууны хавтан биш ээ, харин наймаалжны амттай будааны крекер

© velvet_diamond / Reddit

Наймаалжны амт үнэхээр бий. Минийхээр бол будааг нь арай ахиухан хийчихвэл, надад загасны амт нь илүү мэдрэгдээд байдаг юм”

 

14. Японд 2 долоо хоног байхдаа бараг л 5 кг нэмсэн байна. Миний идсэн амттануудаас сонирхуулбал…

© Unknown author / Imgur

“Гадуур нь чихрээр бүрсэн сакурагийн амттай мотти, бас улаан шоштой шарвин”

 

15. Чихэрлэг-давстай соусаар амталсан мотти,  тэр болгоны идэхээр зориглох зүйл биш ээ

© WinSweaty / Reddit

Моти – будааны гурилаар хийсэн пирожки.

 

16. Одоо сакурамотигийн улирал биш гэдгийг би сайн мэдэж байгаа л даа. Гэхдээ бүтэн жилийн турш ингэж идэх дуртай

© petalsandplumes / Reddit

Сакурамоти – улаан шошны шанзтай будааны гурилаар хийсэн пирожки, гадуур нь даршилсан сакурагийн навчаар ороодог.

 

17. Нэг удаа Hello Kitty-гийн кафед карритай будааг ингэж таваглаж өгч билээ. Будаа нь удалгүй задарсанд би их харамссан юм, тогооч нар их л хичээсэн байж таараа даа

© jewelkawataki / Reddit

 

18. Удаан завсарласны эцэст мача парфе идэх боломж дахин олдлоо

© odokawa / Reddit

Мача парфе – моти, мача амттай зайрмаг дээр агар-агар, сироп нэмсэн амттан.

Эдгээр хоолнуудаас та алийг нь амталж үзмээр санагдав? Та Японд очиж үзсэн юм биш биз – тэгвэл энэ улс руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүст ямар хоол идэхийг зөвлөх вэ?

13
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/10/14 at 15:35

    Моти биш мочи л доо. Цагаан будааны зуурсан гурилыг хэлдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *