Цагийг зугаатай өнгөрүүлэхэд нас бол зүгээр л тоо гэдгийг баталсан, хөгжилтэй бичлэг болон зургуудаараа алдартай 95 настай эмээ болон түүний ач хүү хоёр

0

Ross Smith хэмээх нэгэн эр болон түүний 95 настай эмээ хоёр цахим орчинд өөрсдийн хөгжилтэй гэрэл зургуудаараа туйлын алдартай. Тэрбээр YouTube сүлжээнд 2.4 сая дагагчтай бол Инстаграм сүлжээнд 2.5 сая дагагчтай ажээ. Гэхдээ тэрээр энэхүү амжилт нь өөрийнх нь бус эмээгийнх нь тус юм хэмээн үздэг. Манай сайт уншигч танд тэдний хөгжилтэй гэрэл зургууд болон тэдний түүхийг танилцуулахаар бэлдлээ.

Ross дэлхий нийтэд хөгжилтэй эмээгээ танилцуулахыг хүсчээ.

© rosssmith/Instagram, © rosssmith/Instagram

Тэрээр дэлхий нийтэд эмээгээ ямар хөгжилтэй, эерэг нэгэн болохыг харуулж, хамтдаа сайхан дурсамж бүтээхээр анхлан зориг шулуудаж, бичлэг хийж, зураг авхуулж эхэлсэн аж.

© rosssmith/Instagram

 

Тэдний бичлэгүүд зохиомжтой болон зохиомжгүй төрөл бүрээр бичигдсэн байдаг.

© rosssmith/Instagram

Тэдний цахим сүлжээнд байршуулсан бичлэгүүд нь зарим тохиолдолд ямар нэгэн зохиомжгүйгээр хийгдсэн байдаг бол үзэгчдээ хөгжөөж, эерэг мэдрэмжийг илүү ихээр түгээх үүднээс урьдаас бичсэн зохиолыг дагуу жүжиглэх явдал ч мөн гардаг хэмээжээ. Харин гэрэл зургийн хувьд дийлэнх нь зохиомжийн дагуу хувцас хэрэглэл өмсөж даруулдаг байна.

© rosssmith/Instagram

 

Түүний эмээ хүмүүстэй харилцах, холбогдох туйлын дуртай нэгэн.

© rosssmith/Instagram

Анх бичлэг хийж байх үед эмээ нь өөрийгөө хэт хүчлэх явдал их гардаг байсан ч аажмаар зураг авалтанд дасч, эргэн тойрны хүмүүстэйгээ наргиж, цагийг урьдынхаасаа илүү зугаатай өнгөрүүлэх болжээ.

© rosssmith/Instagram

 

Эхэндээ түүний гэр бүлийнхэн тэдний хийж буй зүйлийг ойлгохгүй байсан гэдэг.

© rosssmith/Instagram

Гэр бүлийнхэн нь эхэндээ тэдний юу хийж, ямар зорилготой бичлэгээ олон нийтэд цацаж байгааг ойлгохгүй байсан ч одоо тэднийг гэр бүлийнхэн нь бүгд дэмжих болжээ.

© rosssmith/Instagram

 

Контент бүтээнэ гэдэг амаргүй ажил.

© rosssmith/Instagram

Уран бүтээлчдийн хийсэн контент бүтээлүүдийг үзэхэд хэдий хялбархан хийсэн мэт харагдавч үүний цаана асар их хөдөлмөр байдаг гэдгийг тэрбээр онцлон өгүүлжээ. Тухайлбал тэд 3-5 минутын бичлэг хийхийн тулд 1 эсвэл 2 долоо хоног зураг авалт хийдэг байна. Ийнхүү өнгөрсөн 9 жилийн хугацаанд тэрбээр ажлын 5 хоногт бичлэг хийхдээ 16-18 цагийг тогтмол зарцуулж байсан аж. Гэсэн ч эмээ нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нэгэн боломж энэ учраас тэрбээр шантралгүй өдийг болтол ажилласаар иржээ.

© rosssmith/Instagram

 

Үзэгчид тэдний бичлэгийг тэсэн ядан хүлээж үздэг.

© rosssmith/Instagram

Тэдний дагагч, үзэгчид хийж буй бичлэгүүдийг нь тэсэн ядан хүлээж үздэг бөгөөд дэмжиж байгаагаа ч харамгүй илэрхийлж, эмээд нь сэтгэлийн дэм өгдөг ажээ. Ross Smith-ийн хувьд ч шүтэн бишрэгч үзэгчид нь үгүй бол өнөөгийн амжилтад хүрэхэд тун бэрх хэмээн онцолсон юм.

© rosssmith/Instagram

 

Алдар нэрийн оргилд хүрсэн эмээ.

© rosssmith/Instagram

Тэдний хийсэн бичлэгүүдийн санааг ихэвчлэн Ross Smith гаргадаг боловч үзэгчдийн хувьд эмээг нь харах туйлын дуртай байдаг ажээ. Энэ тухай тэрбээр, “Түүний афро цагаан үсэнд л хүмүүс их татагддаг юм” хэмээн наргиад ч амжсан юм.

© rosssmith/Instagram

 

Тэрбээр 95 настай ч улам бүр эрч хүчтэй, амьдралын идэвхтэй болсоор байна.

© rosssmith/Instagram

Тоглоомын түүх киноны Woody, Buzz Lightyear, “Up” хүүхэлдэйн киноны Mr. Fredricksen, Титаник киноны Jack болон Rose нарын дүрийг дуурайн бүтээсэн төрхөөс л харахад эмээгийн дүрдээ орж буй байдал цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр сайжирч, үзэгчид ч тэдний бичлэгийг шимтэн дуртай болсоор байгаа юм. 95 настай ч түүнд хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь онцлууштай.

© rosssmith/Instagram

Таны хувьд өвөө эсвэл эмээтэйгээ хөгжилтэй, сайхан мөчүүдийг өнгөрүүлж байсан уу? Сэтгэгдэл хэсэгт өөрийн түүхээсээ хуваалцаарай.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *