Дуураймал хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас сэргийлэхэд туслах 10 зөвлөгөө

1

Брендийн хувцас, хэрэглэл, эд зүйлс нь чанартай, баталгаатай байдаг тул бусад төрлийн бараанаас харьцангуй үнэтэй байдаг билээ. Гэвч худалдаанд брендийн бүтээгдэхүүнээс ялгахын аргагүй ижилхэн хуурамч бараа ихээр гарах болжээ. Манай сайт уншигч танд дуураймал бүтээгдэхүүн худалдаж авахаас тань сэргийлэх 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. The North Face брендийн гадуур хувцас

© codyprez / Reddit, © broccoliluvr / Reddit
  • Бүх үсэг, тэмдэгт нь хоорондоо ямар нэгэн утсаар холбогдоогүй тусдаа, цэвэрхэн оёдолтой байдаг.
  • Цахилгаан дээр ҮҮК гэх тэмдэглэгээ байдаг ба түүн дээр The North Face брендийн лого байршиж байдаг.
  • Хүрэмний дотор талд тус брендийн логог голограмаар тэмдэглэсэн байдаг.

 

2. Ralph Lauren поло цамц

© Stock Polo / Facebook, © Voice of People Today / YouTube, © Stock Polo / Facebook
  • Энгэрийн товч нь 4 нүхтэй, сувдан байдаг бол дуураймал бүтээгдэхүүний товч нь хуванцар материалтай байна. Түүнчлэн брендийн цамцны товчны оёдол нь зөрж байрласан байдаг ажээ.
  • Брендийн цамцны логоы цохиур, тоглогчийн толгойны хамгаалалт зэрэг нь тун нарийн хийцтэй байдаг гэдгийг мөн анхаарах хэрэгтэй.

 

3. Dior брендийн цүнх

© hello catwalk city / YouTube, © OSKELLY / YouTube, © OSKELLY / YouTube
  • Брендийн цүнхийг 130 хэсэг хурганы арьс хэрэглэн гараар оёж хийдэг бөгөөд нэг цүнхийг ойролцоогоор 8 цаг хийдэг ажээ.
  • Харин дуураймал цүнхны оосор нь түгжээгүй холхидог ба харьцангуй болхи хийцтэй байгааг та дээрх зурагнаас харж буй биз ээ.

 

4. Yves Saint Laurent брендийн цүнх

© My Closet Rocks / YouTube, © My Closet Rocks / YouTube
  • Yves Saint Laurent брендийн цүнхний оосор хэсэгт хоорондоо ижил хэмжээний гөлгөр гадаргуутай хос цагираг байдаг. Харин дуураймал цүнхний уг цагираг нь ирмэгтэй эсвэл ганц гэх мэт харилцан адилгүй байдаг аж.
  • Түүнчлэн брендийн цүнхний оосрыг авах боломжтой байдаг бол дуураймал бараанд ийм боломж байдаггүй.

 

5. Jacquemus брендийн цүнх

© Voice of People Today / YouTube, © OSKELLY / YouTube
  • Jacquemus брендийн Le Chiquito цүнх зах зээлд нийлүүлэгдсэн цагаас хойш эрэлт буурахгүй байсаар байгаа билээ. Тэгвэл тус брендийн цүнхийг хуурамчаас нь ялгахын тулд арьсыг нь сайтар ажиглах шаардлагатай. Брендийн цүнхний арьс нь илүү зөөлөн байдаг бол хуурамч бүтээгдэхүүн нь дуураймал арьсаар хийгдсэн байх нь элбэг.
  • Түүнчлэн цүнх дээрх төмөр нэр нь зузаан, ирмэггүй байдгаараа онцлогтой. Мөн хуурамч цүнхний оёдол нь хоорондоо жигд бус байрлалтай байдаг аж.

 

6. Tommy Hilfiger брендийн богино ханцуйтай цамц

© BagFullofLuxe By Mitch / YouTube, © Voice of People Today / YouTube

Тус брендийн богино ханцуйтай цамцны хувьд хуурамч бүтээгдэхүүнээс ялгахын тулд ажиглах хэрэгтэй хамгийн эхний зүйл бол лого юм. Tommy Hilfiger лого нь дээр болон дээд хэсэгтээ цэнхэр, голдоо цагаан болон улаан өнгийг хослуулан тун нарийн хийцтэй хийгдсэн байдаг. Харин хуурамч бүтээгдэхүүний лого нь тус өнгөнүүдийн завсар цагаан өнгө орох, оёдол нэмэгдэх зэрэг өөрчлөлттэй байх нь элбэг. Түүнчлэн тус брендийн бүтээгдэхүүнүүдийн шошго, хэмжээ, хадсан хэсгийг ажиглавал дийлэнх тохиолдолд гурвалжин артай байдаг ажээ. Мөн оёдол нь маш нарийн хийцтэй байдаг тул оёдлыг ажиглах нь зүйтэй.

 

7. iPhone цэнэглэгч

© Brett Jordan / Flickr, © CC BY 2.0

Цэнэглэгчийн хайрцаг дээр хоёр бар код байрласан байвал тэр бүтээгдэхүүнийг хуурамч гэж дүгнэж болохоос гадна цэнэглэгчийн төгсгөл хэсэг нь мөнгөлөг болон алтлаг өнгийн нийлэмж бүхий ирмэггүй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

8. Nike Air пүүз

© SALEX / YouTube

Nike Air пүүзний үдээс дээрх төмөр дээр AF1 гэх тэмдэглэгээ байдаг ажээ. Түүнчлэн хуурамч пүүзний улавч ихэвчлэн полиуретан зэрэг хямд материалаар хийгдсэн байдаг. Мөн пүүзний шошго дээрх үйлдвэрлэгдсэн улс, барааны код нь пүүз доторх шошготой таарч буй эсэхийг мөн шалгах хэрэгтэй.

 

9. Dr. Martens Jadon гутал

© SnapThatBack / YouTube, © Voice of People Today / YouTube

1940-өөд онд эрчийг авч байсан, өдгөө ч залуусын өмсөх дуртай Dr. Martens Jadon брендийн гутлыг хуурамч бараанаас ялгахын тулд хийгдсэн материалыг нь шинжих шаардлагатай. Брендийн гутлын арьс нь ямар нэгэн сэв, үрчлээгүй байх ба давхар оёдолтой байдаг аж.

Түүнчлэн өсгий хэсгийн шошго дээрх бичээс нь дахин давтагдашгүй фонтоор бичигдсэн байдаг нь түүнийг хуурамчаас ялгах бас нэгэн арга болдог байна. Мөн гуталны хэл дээрх шошгийг ч давхар шалгах нь зүйтэй.

 

10. Hermès Kelly брендийн цүнх

© OSKELLY / YouTube

Тус брендийн цүнх нь дахин давтагдашгүй оёдолтой байдаг ба “Hermès Paris, Made in France” шошго нь цүнхний метал оруулгатай цаг ямагт ижил өнгөтэй, нэгэн хэвийн фонтоор бичигдсэн байдгаараа онцлогтой.

64
ГоёГоё
48
ХарамсалтайХарамсалтай
26
ГайхмаарГайхмаар
25
Ха ХаХа Ха
21
БахархмаарБахархмаар
19
ТэнэглэлТэнэглэл
17
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *