11-р сарын 11-ний өдрийн “толины тусгал”-ын хүч таныг хүслээ биелүүлэхэд тусална, жилд ганц тохиох энэ өдрийг бүү алдаарай!

3

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ойртож байна, хуанли дахь толины тусгалын өдөр. Энэ өдрийн тоо нарийн утга учиртай юм. Үүнийг уншиж ойлгохын тулд юуны түрүүнд өөрийгөө нээх хэрэгтэй. Таныг чадна гэж найдаж байна. Би танд туслахад бэлэн. Энэхүү нийтлэлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг өөртөө дээд зэргийн ашигтайгаар өнгөрөөх тухай өгүүлэх юм.

Далд утга

Энэ өдөрт үнэхээр далдын хүч байдаг ажээ. Юуны түрүүнд тоон шинжлэх ухаантай холбон тайлбарлах ажээ.  Тэгэхээр 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг дор дөрвийн дөрвөн 1 тоо таарч байгаа (11.11) тул өвөрмөцөөр өнгөрөөх ёстой. Эдгээр тоонуудыг хооронд нь нэмбэл 2-ын нийлбэр хоёр удаа гарна. Харин 2-ын тоо нь тогтвортой байдал, амбицыг илэрхийлдэг билээ. Тус өдөр таны хүсэл мөрөөдөл бодит болох магадлал тун өндөр. Гэхдээ сохроор аз хийморьт итгэх хэрэггүйг та эрхбиш надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Үүний тулд өөрийн зүгээс маш их хичээл зүтгэл гаргах ёстойг бүү март.

Жишээ нь, энэ өдөр сөрөг бодлоосоо салж өөрийгөө эерэг долгион дээр тохируулахыг хичээгээрэй. Өөдрөг сэтгэл санаатай болоход бясалгал хамгийн үр дүнтэй. Мөн өөрт үнэ цэнэтэй хүнтэйгээ дотно харилц, шаардлагатай бол түүнийг уучлахаас гадна тусламж шаардлагатай байгаа хүнд тус хүргэхийг хичээнэ.

© Depositphotos

Толин тусгалтай өдөр мэргэжилтнүүд ямар нэгэн шинэ зүйл хийж эхлэхийг зөвлөдөг. Энэ нь ажилтай холбоотой шинэ төсөл эсвэл сэтгэлд нийцсэн сонирхолтой хобби байж болох юм. Хамгийн гол нь, үйл явц танд жинхэнэ таaшаал авчрах ёстой ажээ. 11 дүгээр сарын 11-ний өдөр – уран бүтээл, бие махбодын оюуны хөдөлмөр эрхлэхэд хамгийн тааламжтай өдөрт тооцогдоно. Энэ өдөр айх зүйлгүй шинэ танилтай болоорой. Тэд таны хувьд амьдралын туршид түшиж явах хүмүүс болохыг үгүйсгэхгүй.

© Depositphotos

Өөрийн эрч хүчийг элдэв янзын хэрүүл уруул, үл ойлголцолд бүү үр. Сэтгэл тавгүйтүүлэх аливаа байдлаас зайлсхий. Сөрөг энергийн урсгалд орвол таныг сорж эхэлнэ. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр – амьдралаа шинэ хуудаснаас эхлүүлэх сайхан боломж. Магадгүй одоогийн ажлаа орхиод өөрийн шинэ бизнес нээхийг бодож явсан ч байж болно. Тайван суугаад цаашдын төлөвлөгөөгөө сайтар бодож бичээрэй. Өөрийн хүсэл мөрөөдлийг хэрэгжиж байна гэж төсөөл.

 

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр юу хийх ёстой вэ?

Толины тусгалтай өдөр өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд хэд хэдэн ёс үйлдэх ёстой болно. Нэгдүгээрт, өөрийн орон зайг илүүц бүх зүйлээс чөлөөлж цэвэрлэ. Үүний тулд их цэвэрлэгээ хийж гэрт байгаа ч өөрт хэрэггүй эд хогшлоосоо салахад хангалттай. Ийм байдлаар таны амьдарч байгаа газарт эерэг энерги бий болох орон зай бий болж байгаа юм.

Хоёрдугаарт, таны гэрт хуримтлагдсан сөрөг энергиэс сал. Мэргэжилтнүүд ургамлын утаагаар гэрээ ариутгахыг зөвлөж байна. Гаа, ганга, хүж, арц гээд сэтгэл тайвшруулах ямар ч ургамал байж болно. Үүнд ямар нэгэн хориглосон ургамал байхгүй. Өөрт таалагддаг ямар ч ургамал байж болно.

© Depositphotos

Энэ өдөр үл ойлголцлоос аль болох зугтаа. Өөртөө болон гэр бүлдээ илүү их цаг гаргахыг хичээ. Өөрийн сэтгэлд тааламжтай, тайвшрал авчирдаг зүйлээ хийгээрэй. Магадгүй хоббигоороо оролдолгүй хойш тавьсаар явсан байж болно. 11 дүгээр сарын 11-ний өдөр хоббигоо эхлүүлэх хамгийн тохиромжтой өдөр юм шүү.

 

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүслээ яаж шивнэх вэ?

Хүслээ шивнэхийн тулд 11 дүгээр сарын 11-ний өдрийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байгаа болов уу. Тоон судлалыг ойлгодог хүмүүс толины тусгалтай ийм л өдөр хүслээ шивнэх ёстой гэдгийг сайн мэднэ. Гэхдээ уг зан үйлийг зөв хийх ёстой юм. Нэгдүгээрт, ямар нэгэн зүйл хүсэхдээ сайтар бодсон байх ёстой. Уг зүйлийг үнэхээр хүсэж байгаа эсэхээ өөрөө сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг юм.

© Freepik

Хоёрдугаарт, хэн нэгэнд яагаад ч муу зүйл хүсэж болохгүй. Муу санаа эзнээ отно гэдгийг бүү март, хэдэн ч удаа үржиж буцаж тань дээр ирэх юм билээ. Үүнээс гадна хийсвэр бус бодит, тодорхой хүсэл байх ёстой. Хөx тэнгэрт өөрийгөө аз жаргалтай хүн болмоор байна гэж хэлбэл хэрэгжих нь юу л бол. Хүсэлт тодорхой байх ёстойг анхаар.

Хүсэл мөрөөдлийг баттай хэрэгжүүлэхийн тулд хүслээ яг 11:11 эсвэл 23:11 цагт шивнээрэй. Хүслийг дотроо бодохгүй, заавал амандаа хэлнэ. Мөн цаасан дээр ч бичсэн болно. Гэхдээ үүний тулд илүү их зан үйл хийх хэрэгтэй болох юм.

© Instagram / @ibisdivine

Чин хүслээ цаасан дээр 11 удаа шинэ мөрнөөс эхэлж бичнэ. “Хүсэж байна”, “болмоор байна” гэж бичихээс зайлсхий. Жишээ нь, “надад хэрэгтэй”, “би мөрөөдөж байна” гэсэн үг ашигла. Хуудсыг 11 хэсэг болгож хуваана. Унтахаасаа өмнө тастсан цаасны хэлтэрхийнүүдийг гэрийнхээ энд тэнд нуугаарай. Дараагийн толин өдөр болохоор өглөө босож цааснуудыг цуглуулан авч шатаана.

11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл бэлдэх хангалттай цаг хугацаа байна. Багаас буюу гэрээ цэвэрлэхээс эхлүүлэхийг зөвлөе. Цэвэр цэмцгэр орчинд бие сэтгэл тайвшраад эхэлдэг, тайван нөхцөлд өөрийн чин хүслийг ойлгоход ч амар болно.

41
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *