Хүүхдийг бие дааж сургах 12 арга

1

Биеэ даасан хүүхэд – эцэг эхчүүдийн мөрөөдөл. Өглөө босоод шүдээ угааж, хувцсаа өмсөнө, гутлаа зүүн, баруунаар нь зөв өмсөнө – энэ бүгдийг өөрөө хийнэ гээд та төсөөл дөө. Энэ аз жаргал биш гэж үү?

Хүүхдүүдээ бие даасан болгоход туслах шалгарсан аргуудаас танилцуулахаар бэлдлээ. Бид нэгэн хөөрхөн хүү дээр туршилт хийсэн юм. Шалгарсан гэх аргууд нь үнэхээр хүүхдийг бие даасан болгож байна уу гэдгийг энэ хүү дээр туршина. Том багагүй сэтгэл хангалуун үлдсэнийг энд дурьдах хэрэгтэй болов уу.

Савангийн хөөсийг асгахгүй

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 1

Савангийн хөөсөөр тоглож байгаа хүүхэд асгахгүй байна гэж байхгүй. Хүүхдээ савангийн хөөсөөр тоглуулах тоолонд араас нь барьж гүйнэ гэж юу байх вэ дээ. Болдог юм болдгоороо л болох буюу минутын дараа савангийн хөөс шалан дээр асгарсан л байна. Асуудлыг маш энгийнээр шийдэх арга бий: савангийн хөөсийг сандлын хөлөнд боогоорой.

Зайрмагаа дусаахгүйгээр идэх

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 2

Модтой зайрмаг идэхэд нь кексний цаасан хэв бариулд нь шургуулаарай, хувцсан дээрээ асгахгүйгээр цэвэрхэн иднэ.

Өдрийн дэглэмийг мөрдөх нь

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 3

Хэзээ хичээлээ хийх, хэзээ нь тоглохыг цаг дээр өнгөөр ялган зурж өгвөл хүүхдэд илүү ойлгомжтой болно.

Өөрийнхөө тарьсан хогийг цэвэрлэх

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 4

Хүүхэд өөрийнхөө тарьсан хогийг эсвэл гал тогооны хогийг өлхөн цэвэрлэж чадна. Хамгийн гол нь ажлыг сонирхолтой болгоорой – хогийг “гацаанд” оруулах даалгавар өг. Өнгийн скочоор квадрат зурж өгөхөд л болно.

Түлхүүрээ андуурахгүй

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 5

Хаалганы дээд доод түлхүүрийг андуурахгүйн тулд өнгөөр ялгаж өгөөрэй. Хумсны лак эсвэл хүүхдийн эрүүл мэндэд халгүй будгаар будна.

Гутлаа зөв харуулж өмсөх

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 6

2-3 настай хүүхдүүд эсвэл түүнээс ч том хүүхдүүд гутлаа буруу харуулж өмсөх нь бий. Дуртай баатруудынх нь наадаг зургаар гуталд нь ялгах тэмдэг тавиарай. Хүүхдүүдэд амар байх болно.

Үзгээ зөв барих

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 7

Алганд нь зөөлөн цаас атгуулаарай, хүүхэд чигчий болон ядам хуруугаараа цаасаа атгаад бусад хуруугаараа үзэг, бал, харандаагаа барих болно.

Хаалга савж, түгжихгүйн тулд

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 8

Хүүхдүүд санаатай болон санамсаргүй байдлаар цоожтой хаалганы цаана ордог. Цоожтой хаалгыг онгойлгох гэж та байнга гүйж харайх хэрэггүй боллоо. Хаалганы түгжээг шархны лентээр тогтоогоорой.

Ариун цэврийн цаасны хэмжээ

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 9

Цаасыг хаана зогсоохыг тэмдэглэж таних тэмдэг тавиарай.

Шүд угаах хугацаа

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 11

Бага насны хүүхдүүд, тэр бүү хэл томчууд ч шүдээ хэдий хэр хугацаанд угаахаа сайн мэддэггүй. 2-3 минуттай элсэн цаг бүгдэд нь хэрэг болно. Бас нэгэн арга – 2 минутаас илүү гарахгүй дуу тавьж болно.

Худалдааны төвд төөрөхгүйн тулд

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 13

Баярын өдрөөр гудамжинд зугаалж явахад эсвэл том худалдааны төвд хүүхэд төөрчих гээд байдаг. Азгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд гэрээсээ гарахаас өмнө хүүхдийнхээ гар дээр арилдаггүй маркераар өөрийнхөө нэр, утсыг бичээрэй. Мөн төөрсөн тохиолдолд хүүхдээ хэрхэн биеэ авч явахыг зааж сургах хэрэгтэй: төөрөөд тусламж авахдаа хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн эсвэл дэлгүүрийн худалдагчид хандах.

Ээж машиндаа авсан зүйлээ ачиж байх хооронд хаана зогсох вэ?

Хүүхдийг бие дааж сургах 12 арга 12

Дуусашгүй эрч хүчтэй хүүхдүүд маань зогсоо зайгүй л гүйж харайж байхыг хүснэ. Ээжийг худалдаж авсан зүйлээ ачиж байх хооронд машинд мөргүүлэхгүй байх арга бий. Хүүхдийнхээ тоогоор машин дээрээ наалт нааж ээжийг завгүй байх хооронд машинаас эрч хүчээ сэлбэхээр өөрийн байрандаа зогсох даалгавар өгөөрэй.

28
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/11 at 17:32

    Etsiin etsest bas l harj handaad boon ium l hiij ogson bh shiv. Manai ohin bol ih bie daasan. Ter ooroo l buh iumaa hiideg. Uchir ni bi buh iumiig ni hiij bogdgui ooroo hii gedeg uchir.

  2. Mercy Smiss

    Mercy Smiss

    2016/10/11 at 19:21

    Last Centurion unshdaa uwguun

  3. Зочин

    2016/10/12 at 13:48

    Saikhan sana bn bayarlala ohiduud tsaanasa ilu bie daalttai bdag shu de minii huud taalagdah baih a…

  4. Зочин

    2016/10/12 at 17:59

    Thanks

  5. Buyanaa

    2016/10/15 at 01:13

    Mash ih taalagdlaa. Bayarlalaa ?

  6. Зочин

    2016/10/18 at 19:53

    Их сайхан санаа бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *