Их Хавцлын дээгүүрх аянга цахилгааны сүрдэм дүр зураг

0

Их Хавцлын дээгүүрх аянга цахилгааны сүрдэм дүр зурагЭрт балар цагийн хүмүүсийн хувьд аянга цахилгаан гэдэг нь бурхад болон буг чөтгөрийн тухай олон арван үлгэр домгийн эхлэл болж байсан. Хэдийгээр байгалийн үзэгдлийн тухай шинжлэх ухааны баттай нотолгоонууд аль хэдийнээ гарсан ч өнөө хэр нь хүмүүс байгалийн элдэв янзын ааш аягийг гайхан биширсээр байгаа ба аянга цахилгаан ч үүнд багтаж байгаа юм. Сар орчмын өмнө Америкийн гэрэл зурагчин Рольф Медер /Rolf Maeder/ Их Хавцал /Grand Canyon/ дээрх шуурганы үүлсийн догшин зургийг гэрэл зургийнхаа хальснаа буулгажээ. Медер нар жаргах үеийн Их Хавцлын зургийг авахаар энд ирсэн ч илүү сонирхолтой үзэгдлийн гэрч болсон байна. Урьд цагт Их хавцалд Америк Индианчуудын янз бүрийн овог аймгууд амьдардаг байсан ба тэд энэ газраа ариун дагшин газар гэж үздэг байжээ. Одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн болж, Америкийн Барууны билэг тэмдэг болсон энэ хавцлын урт нь 446 км, гүн нь 800 м, өргөн нь 6,4-29 км аж. Дэлхийн хэмжээнд томд тооцогддог Их хавцал 2 тэрбум орчим жилийн тэртээ үүсч бий болсон байна.

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *