Биед эвтэйхэн, чанартай ор хөнжлийн даавууг хэрхэн сонгох вэ? Ээж минь надад хэдэн арга хэлж өгсөн юм, одоо би үнэхээр тав тухтай унтлагын өрөөтэй болсон

3

Сайхан бүтэн нойр – эрүүл саруул байхын үндэс. Сайхан амрахад цагаан хэрэгсэл үнэхээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлгүүрийн лангуун дээр торго, даавуу гээд л өнгө өнгөөрөө солонгорно. Өргөн их сонголт мухардалд оруулах нь их, чухам алийг нь сонгох вэ: ранфорс, торго, сатин, жаккард, перкаль, подлин, бяз… Боломжийн үнийг дээд чанартай хэрхэн хослуулах вэ?

© DepositPhotos

 

Хямдхан цагаан хэрэгсэл

Намайг бага байхад эрээн даавуу тансаг хэрэглээ байлаа. Эмээгийнх рүүгээ явж байхдаа ээжээсээ хүүхэлдэйн зурагтай эрээн давуу аваад өгөөч гэж гуйж байснаа лав би одоо болтол мартдаггүй. Миний нулимс ээжийн шийдвэрт огт нөлөөгүй юм: “Манайх чинь тийм үнэтэй даавуу авахаар баян айл биш шүү дээ, миний охин”. Одоо л тэр үгний утга учрыг жинхэнээр нь ойлгож байна даа.

Цагаан хэрэгслийн сонголт нь даавууны орц, өнгөөр ялгагдаад маш олон төрөл байна. Зарим нэг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн өнгөний сонголт дээр тоглож даавууны орцод анхаарал хандуулахгүй байх тохиолдол ч бас байна.

© DepositPhotos

Цагаан хэрэгсэл худалдаж авахдаа юуг анхаарах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ. Илүү чанартайг хэрхэн хямд худалдаж авах талаар бид танд тусална.

 

Цагаан хэрэгслийн даавуу

Хэрвээ үнэтэй биш гэвэл – зөвхөн хөвөн даавууг сонго. Гэхдээ цагаан хэрэгслийн зах зээл дээр маш их сонголт байна. Даавуу хэдий нимгэн бөгөөд чанга байна, төдий чинээ өндөр үнэтэй байх ажээ. Хөвөн даавуу угаалт сайн даадаг, тэр ч бүү хэл буцалгаж ч болно, цахилгаанжихгүй бөгөөд индүүдлэг амархан авдаг.

1. Бязь – нэхээс чангатай зузаан хөвөн даавуу. Эдэлгээ даана, арчилгаа багатай. Олон удаагийн угаалга даах чадвартай бөгөөд цайруулагч бодис ч айлтгүй хэрэглэж болно. Үрчийхгүй, бөөстөхгүй. Бага зэрэг ширүүн гэж хэлж болно, гэхдээ даавууны орцод синтетик оруулсан тохиолдолд шүү – мөн синтетик орцтой бол бөөстөх магадлалтай.

 

2. Поплин – мөн л эдэлгээ даах удаан хэрэглээний даавуу, гэхдээ бязийг бодвол арай нимгэн. Нимгэн байгаагийн нууц нь нэхсэн утасны нарийн ширхэгт орших ажээ. Уг даавуу нь гадна талаасаа зөөлхөн, үрчийхгүй, бага зэрэг гялалзана, тансаг гэж хэлж болохоор. Үнийн хувьд ч бязийг бодвол нэмэгдээд явчихдаг. Ганц дутагдалтай тал гэвэл даавуу маш нимгэн тул чанар муутай поплин матрас болон дэрийг нэвт гэрэлтүүлж харагдуулаад байдаг.

 

3. Сатин – тансаг хэрэглээний даавуунд тооцогддог, даавуун торго ч гэж бас нэрлэдэг. Хэрэглээ сайн даана. Сатины өнгөн тал нь маш таатай мэдрэмж төрүүлнэ, дотор тал нь бага зэрэг ширүүвтэр. Үрчийхгүй, гулсахгүй, олон удаагийн угаалтын дараа ч анхны өнгө зүсээ алдах нь ховор. Нэг л дутагдалтай тал бий – үнэ. Харамсалтай нь өндөр чанарт илүү мөнгө төлөхөөс өөр яах билээ дээ?

 

4. Перкаль – хааны даавуу хэмээдэг. Өнгөн тал нь батистийг санагдуулам. Зураг хэвлэхэд маш тохиромжтой материалд тооцогддог, 1000 гаруй удаагийн угаалтыг бүрэн даах чадвартай.

 

5. “Ранфорс” гэх нэрийг туркийн худалдаачид олжээ – өөрөөр хэлбэл хөвөн бязь гэсэн утгатай үг. Шинэ нэршил нь худалдан авагчдад таалагдсан учир энэ нэршил одоог хүртэл явсаар байгаа юм. Заримдаа “сайжруулсан поплин” гэх нь ч бий.

Эдэлгээ даана – энэ утгаараа чанга нэхээстэй (заримдаа бязиас ч илүү чанга байдаг), орцод нь 20%-иас илүүгүй синтетик хольцтой байхыг хүлээн зөвшөөрдөг. Хөндлөн нэхээстэй учир ранфорс нь бязийг бодвол илүү таатай мэдрэмж төрүүлнэ, зөөлний хувьд сатинаас дутахгүй.

 

6. Жаккард – энэ бол даавууны төрөл бус, хөвөнгийн онцгой материал ч бус, харин нэхээсний нэгэн өөр арга юм. Байгалийн гаралтай эсвэл хиймэл даавуу ч байж болно, гэхдээ заавал даавууны орцтой байдаг. Байгалийн цэвэр гаралтай жаккард өндөр үнэтэй гэдгийг анхаараарай. Хэрвээ орцод нь ямар нэгэн синтетик орсон л бол хямдхан тусахаас гадна удаан хугацааны эдэлгээ даах чадвартай болдог байна.

 

7. Жатка – бага зэрэг сунадаг даавууны ерөнхий нэршил юм. Суналтыг технологийн тусламжтайгаар гаргана – өөрөөр хэлбэл нэхээсний чиглэлээр тодорхойлдог байна. Ийм төрлийн даавуугаар хийсэн цагаан хэрэгсэл нь тав тухтай, эдэлгээ даадаг. Гэхдээ үнийн хувьд хямд болохгүй. Жаткад ихэвчлэн синтетик нэмдэг байна.

 

8. Цэвэр байгалийн гаралтай тааран цагаан хэрэгсэл их үрчийнэ, бас зузаан байдаг. Энэ даавууг урж дуусгах нь маш ховор. Цахилгаанжихгүй. Ихэвчлэн нэг өнгийнх байна, үнийн хувьд… Заримдаа бүр сатинаас ч үнэтэй байх нь элбэг…

 

9. Торго – маш үнэтэй даавуунд тооцогддог. Дуурайлгаж хийх нь ч элбэг, ялгахын аргагүй дуурайлгана. Уг даавуунд маш олон дутагдалтай тал бий: арчилгаанд маш болгоомжтой хандах хэрэгтэй, наранд өнгөө алдана, бас маш гулгамтгай. Харахад л тансаг болохоос бус эдэлгээнд тансаг байж чадахгүй эд дээ. Жинхэнэ торгон цагаан хэрэгслийн үнийг хямдруулахын тулд бага зэрэг хөвөн даавуун орц нэмдэг болсон.

 

10. Синтетик цагаан хэрэгсэл – зах зээл дээр маш өргөн сонголттой зарагдаж байна. Давуу тал гэвэл – хямд үнэ, нимгэн, эдэлгээ даана, индүүдэх шаардлагагүй. Гэхдээ хэрэглэхэд бас эвгүй мэдрэмж төрүүлдэг – жишээ нь гэхэд л цахилгаанжина.

Хэрвээ та ямар даавуугаар хийсэн цагаан хэрэгсэл авахаа тодорхойлж чадсан бол сонголтоо хийхдээ дараах дүрмүүдийг мөн баримтлах шаардлагатай.

 

Цагаан хэрэгслийг хэрхэн сонгох вэ?

1. Хэмжээгээ тодорхойлоорой (сантиметрээр). Нэг хүнийх (150 х 210 — 160 х 220), хоёр хүнийх (175 х 210 — 200 х 220), евро – хэмжээ эсвэл king size (200 х 220 — 220 х 240) гэсэн хэмжээнүүд байна. Мөн дэрний уутнууд ч тусдаа хэмжээтэй байдаг – 50 х 70 эсвэл 70 х 70.

© DepositPhotos

2. Даавууны орцны танилцуулгыг заавал уншина. Зөвхөн цэвэр даавуун материалтайг л сонгоно. Гараараа даавууг барьж үзэхээс бүү ич, гэрэлд барьж үз, Даавууг барьж үзэхэд зөөлөн мэдрэгдэх ёстой, гэхдээ нэхэлт нь чанга, барихад “мод” шиг мэдрэгдэхгүй бас чимээ гарах ёсгүй.

3. Нэг өнгийн даавуу илүү хямд тусах бөгөөд арчлахад хялбар байдаг. Хэрвээ зурагтай цагаан хэрэгсэл авахаар шийдсэн бол будаг уусах, өнгөө алдана гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Даавууны будаг нь өнгөн болон дотор талаасаа бараг адилхан байх ёстой. Хэрвээ даавууны танилцуулга дээр 60 хэмээс дээш халуун усанд угааж болох заалттай бол цайруулагч бодист ч гэсэн будаг тэсвэртэй гэж ойлгоно. Чанартай даавууны будаг мөн цагаан хэрэгслийн үнээр тодорхойлогддог.

© DepositPhotos

4. Оёдлыг сайтар шалгана, бохир бас замбараагүй оёдол байх ёсгүй. Зарим нэг бүдүүлэг оёдол арьс урдаг. Хэрвээ энд тэндээсээ утас цухуйж байгаа бол өөр давуу үзсэн нь дээр дээ.

5. Одоо интернетээр цагаан хэрэгсэл борлуулдаг дэлгүүр их болсон. Тэгээд барааны чанарыг яаж шалгах вэ? Энэ тал дээр хуучны л арга шалгарсан гэж үзнэ: өөрийн нүдээр харж гараар барьж үзэх.

6. Даавууг үнэртээрэй. Даавуугаа будахад үйлдвэрлэгчид формагльдегид ашигладаг. Харин зөвхөн мөнгө л олох сонирхолтой үйлдвэрлэгчид стандартыг барьдаггүй.

7. Хэрэглэхэд амар бас хэмнэлттэй худалдан авалт хийхийг хүсэж байгаа бол резинэн тогтоогчтой орны даавуу авч болно.

Цагаан хэрэгслээ цаг тухайд нь угааж заншаарай, танд цэвэрхэн санагдсан ч хамаагүй тогтмол угаана. Орныхоо тоосыг байнга соруулж байх нь чухал, мөн эфирийн тостой усаар матрас зэргийг арчих хэрэгтэй. Ингэснээр та шимэгч хорхой, бясаа зэргийг устгаж чадна – тэд хүний цус сордог амьтад.

Та ямар цагаан хэрэгсэл хэрэглэдэг вэ? Бидэнтэй коммент хэсгээр туршлагаасаа хуваалцаарай, та яагаад чухам тэр л материалтай цагаан хэрэгсэл сонгодог вэ? Таны сонголт бусдаасаа ямар давуу талтай байна вэ?

Хэрвээ танд бидний нийтлэл хэрэгтэй санагдсан бол найз нөхөдтэйгөө мөн хуваалцаарай.

14
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *