Боломжгүй зүйлийг боломжтой болгоход туслах амьдралын 50 ухаан: Та үүнийг уншсандаа хэзээ ч харамсахгүй!

2

Эдгээр ухаарлыг 7 хоногт дор хаяж нэг удаа уншиж байгаарай! АНУ-ын зохиолч Режина Бретт (Regina Brett) өөрийн “Be a Miracle” гэх номоо хэвлүүлжээ. Тэр номондоо боломжгүй зүйлийг боломжтой болгоход туслах амьдралын 50 ухааныг бичсэн ба энэ талаараа: “Би аз жаргалтай нэгэн болохын тулд 40 гаруй жилийг зарцуулсан. Өдөр бүрийг би итгэл үнэмшлээр дүүрэн эхлүүлдэг. Сэрэх болгондоо би, бурханд надад амьдрах дахиад нэг өдөр өгсөнд талархдаг.” хэмээн хэлсэн байна.

Режина Бреттийн танд зөвлөж буй амьдралын 50 ухаан:

  • Амьдрал шударга бус, гэхдээ сайн сайхан зүйлс оршсоор байдаг.
  • Хэрэв эргэлзэж байвал, өөр арга замыг хайж ол.
  • Амьдрал хэтэрхий богинохон учир үзэх ядахаа боль.
  • Өөрийгөө бусдаас дээгүүрт тавих хэрэггүй. Хэн ч үүнтэй чинь санал нийлэхгүй.
  • Төлөх ёстой зээл, төлбөр зэргийг хугацаанд нь төлж барагдуулж бай.

  • Хэрүүл маргаанд дандаа ялалт байгуулах ёстой биш. Өөртэй чинь санал нийлэхгүй үед хүлээн зөвшөөрөх шаардлагатай үе тохиолдоно.
  • Хэн нэгний мөрийг түшиж уйл. Ганцаараа уйлахаас илүү сэтгэлийг чинь тайтгаруулна.
  • Бурханд гомдоллох хэвийн зүйл. Тэр чамайг сонсоно.
  • Анхны цалингаасаа эхлээд тэтгэвэрт гарсан өдрөөс хойш чамайг угтах амьдралд зориулж мөнгө хадгал.
  • Дуртай амттанаа хүртэл хорьж, мөнгөн хуримтлал үүсгэ.

  • Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж сур. Одоо үргэлжилж байгаа амьдралд өнгөрсөн чинь ямар ч хамаагүй.
  • Хүүхдийнхээ өмнө нулимс асгаруулах – байж болох л зүйл.
  • Өөрийнхөө амьдралыг бусдынхтай бүү харьцуул. Хүн бүрийн амьдралын зам мөр харилцан адилгүй.
  • Хэрэв нууцлаг харилцааг хүсэж байвал, бусдад ил гаргах хэрэггүй.
  • Юмс нүд ирмэхийн зуур болж өнгөрдөг. Гэхдээ бүү санаа зов: Бурхан хэзээ ч нүдээ цавчдаггүй.

  • Дандаа бусдыг уучилж, өршөөх нь утгагүй хэрэг. Амьдралдаа цаг зав зарцуул, завгүй байсаар байгаад нүд ань.
  • Хэрэв та одоо цагтаа амьдарч чадвал, ямар ч асуудлыг даван туулж чадна.
  • Зохиогчид бичдэг. Ямар нэгэн түүх үлдээхийг хүсвэл, тэрийгээ амьдрал дээр бич.
  • Хүүхэд насыг аз жаргалтай өнгөрүүлэх хоёр дахь боломж гэж бий. Харин хоёр дахь боломжийг өөрөө ашиглах биш, үр хүүхдэдээ зориулан ашигладаг.
  • Хэрэв өөрийнхөө амьдралд хайртай л бол бусдад “үгүй” гэж хэлэхээсээ битгий санаа зов.

  • Өдөр бүрийг баяр наадам шиг аз жаргалтайгаар өнгөрүүл.
  • Ямар ч саад бэрхшээлд бэлэн бай.
  • Бусдаас өөр бай. Хөгшрөхөө хүлээж, нэгэн хэвийн байх гэсний хэрэггүй.
  • Хамгийн дур булаам эрхтэн бол тархи юм.
  • Хэн ч таны аз жаргалтай байх эсэхийг шийдэхгүй.

  • Асуудал бүрийн цаана гарах гарц байдгийг бүү март.
  • Өөрийнхөө амьдралыг ямагт нэгдүгээрт тавь.
  • Баяртай гэж хэлж, цэглэх ёстой асуудлыг цэглэж бай.
  • Таныг бусад хүмүүс юу гэж бодох эсэхэд бүү анхаар.
  • Цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Шийдвэр гаргах гэж яаралгүй түр хүлээ.

  • Нөхцөл байдал сайн эсвэл муу аль нь ч бай, эрт оройгүй өөрчлөгдөнө.
  • Таныг өвдсөн үед ажил чинь таныг асарч тойлохгүй. Харин найзууд чинь танд санаа тавина. Найз нөхөддөө цаг зав гарга.
  • Ид шидэнд итгэ.
  • Бурхан танд хайртай, тэр таныг өршөөнө, буян эсвэл нүглийн алийг нь үйлдсэн болох нь чухал биш.
  • Саад бэрхшээл бүр цаагуураа таныг улам хүчирхэг болгож байдаг.

  • Хөгшрөх нь залуугаараа амь насаа алдахаас хавьгүй дээр.
  • Таны хүүхдүүдэд ердөө ганц удаа хүүхэд нас заяах учир, тэр цаг мөчийг нь хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхэд нь тусал.
  • Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах биш, өрөөлийн юу хэлэхийг эхлээд сайн сонс.
  • Зарим үед гэрээсээ гараад зүгээр л алх. Гайхалтай зүйлс хорвоо ертөнцөд олон бий.
  • Хэрэв та өөрийн асуудлыг бусдынхтай харьцуулж, өөрийгөө зовж байна гэж бодож байвал, асуудлыг шийдэх гарц олж чадахгүй.

  • Амьдралд туршлага хэрэггүй. Өөрийгөө хэн бэ гэдгээ л бусдад харуул.
  • Хэрэгцээгүй зүйлсээсээ эртхэн сал, аз жаргал, баяр хөөр бэлэглэх зүйлстэй ойр бай.
  • Хайрласан, сэтгэл гаргасан хариу эргээд заавал ирдэг.
  • Атаархана гэдэг цаг үрсэн зүйл. Өөрт байхгүй зүйлээ атаархаж биш, хөдөлмөрлөж өөрийн болго.
  • Сайн сайхан зүйл удахгүй тохиолдоно гэдэгт итгэ.

  • Зөвхөн таны юу мэдэрч байгаа нь чухал биш, бусдын юу мэдэрч байгааг харгалзаж үзэх нь бас чухал.
  • Гүнзгий амьсгаа ав. Өөрийгөө хянах хэрэгтэй.
  • Өгөхгүй бол та хэзээ ч авахгүй.
  • Асуухгүй бол хэн ч танд хариулахгүйг санаарай.
  • Амьдрал бол бэлэг.

30
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *