Кино дэлгэцнээ бүтээсэн дүрээрээ үзэгчдийн төдийгүй хамтран тоглосон алдартныхаа зүрх сэтгэлд нь хүрсэн 7 амьтан

1

Хүн бүр бяцхан амьтадтай хамт ажиллах боломж олддог байсан бол ажилдаа сэтгэл хангалуун бус хүн гэж үгүй байх байсан биз ээ. Энэ удаагийн нийтлэлээрээ бид ийм аз завшаан тохиосон жүжигчин, уран бүтээлчдийн тухай түүхийг өгүүлэхээр бэлдлээ.

1. “I Am Legend” кинонд тоглосон Will Smith болон Abbey

© I Am Legend / Warner Bros. and co-producers, © Kevin Winter / Staff / Getty Images

Алдарт “I Am Legend” кинонд Sam нэрээр тоглосон немц овчарк үүлдрийн нохойг Abbey гэдэг ажээ. Зөвхөн үзэгчдийн төдийгүй тухайн үед зураг авалтад оролцож байсан жүжигчид, арын албаны бүх л хүмүүсийн хайрыг татсан энэ амьтныг жүжигчин Will Smith үрчилж авахыг хүсч байсан ч удаатай.

 

2. “Modern Family” цувралд тоглосон Ed O’Neill болон Beatrice

© Modern Family / Levitan / Lloyd and co-producers

“Modern Family” цувралд гол дүр Jay нэгэн буллдог үүлдрийн нохой үрчилж авч байгаа тухай өгүүлдэг. Stella нэртэй тус нохойнд үзэгчид татагдаж, түүний ямар өхөөрдөм болох талаар олон жил яригдаж байв. Харамсалтай нь уг цувралын нийт 9 бүлэгт тоглосон бяцхан нохой маань өдгөө амьд сэрүүн байхгүй ажээ.

 

3. “Game of Thrones” цувралд тоглосон Sophie Turner болон Zunni

© Game of Thrones / HBO and co-producers, © sophiet / instagram

“Game of Thrones” цувралд Zunni нэртэй нохойг Sansa Stark-ын нохой Lady-д тоглуулжээ. Хэдийгээр зураг авалтад орохгүй гэр лүүгээ гүйж байсан ч Zunni нохойд татагдсан жүжигчин Sophie Turner түүнийг эздээс нь үрчилж авсан бөгөөд түүнээс хойш хамтдаа зураг авалтад төвөггүй орж эхэлсэн гэдэг.

 

4. “The Gifted One” кинонд тоглосон Chris Evans болон Dodger

2017 онд зураг авалт нь хийгдсэн “The Gifted One” кинонд Dodger нэртэй нохойг тоглуулжээ. Жүжигчин Chris Evans түүнийг хожим үрчилж авсан бөгөөд энэ тухай өгүүлэхдээ “Хамгийн сүүлчийн зураг авалт хийгдсэний дараа миний толгойд энэ нохдыг кинонд тоглуулахаар бэлдсэн юм болов уу эсвэл үрчилж авах боломжтой болов уу гэсэн бодол орж ирж байлаа. Азаар надад түүнийг үрчилж авах боломж олдсон юм” хэмээжээ.

 

5. “Guardians of the Galaxy” киноны найруулагч James Gunn болон Oreo

chrisevans / Instagram

Алдарт “Guardians of the Galaxy” киноны найруулагч James Gunn Rocket Raccoon-ын дүрийг бүтээсэн Oreo нэртэй элбэнхтэй тун дотно найзууд болсон гэдэг. Киноны нээлтийн улаан хивсний ёслол дээр ч хамтдаа ирж байснаас тэднийг ямар сайн найзууд гэдгийг ажиглах боломжтой билээ. Түүнчлэн түүний 6 насны төрсөн өдрийг тохиолдуулан тэрээр өөрийн цахим хуудастаа “Өнгөрсөн хугацаанд хамтдаа туулсан бүхэнд баярлалаа. Лондон хот дахь улаан хивсний ёслолд зэрэгцэж зогсож байсан ч буудлын өрөө маань бидний хувьд ноцолдож тоглодог газар байлаа. Чи бол хамгийн сайн найз” хэмээн зурагтай мэндчилгээ хүргэж байв.

 

6. “Texas Rising” кинонд тоглосон Brendan Fraser болон Frickles

© jamesgunn / Instagram, © jamesgunn / Instagram

Мексик улсад хийгдсэн зураг авалтын үеэр анх танилцсан жүжигчин Brendan Fraser болон Frickles нар богино хугацаанд нэгэндээ ижилдэн дассан гэдэг. Зураг авалтад оролцсон бусад адуунд хазуулж, өшиглүүлсэн ч хариу тэмцэхгүй байгаа Frickles-ийг хараад тэрээр үрчилж авах хэрэгтэй гэдгээ ухаарсан гэж ярилцлага өгсөн байдаг ажээ. Түүнээс хойш тэрээр хүүгийнхээ хамтаар Frickles-тэй цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа зураг, бичлэгээ цахим хуудастаа оруулж, шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсаар буй юм.

 

7. “Due Date” кинонд тоглосон Robert Downey Jr болон Sunny

© Due Date / Warner Bros. and co-producers

Хэдийгээр кинон дээр бяцхан нохойг нэг нүдээрээ ч үздэггүй эрийн дүрийг бүтээж, түүн рүү нулимж зураг авалтад ч орж байсан жүжигчин Robert Downey Jr бодит амьдрал дээр Sunny нохойд тун хайртай байсан гэдэг. Зураг авалтын үеэр камерны ард ажиллаж байсан нохойны сургагч багш нэгэн ярилцлагадаа “Sunny-д үнэхээр хайртай жүжигчин зураг авалтын үеэр түүнийг үзэн ядaж байгаа мэт жүжиглэх нь хөгжилтэй санагдаж байлаа. Зураг авалтгүй үед тэр Sunny-г өвөр дээрээ суулгах их дуртай байсан” хэмээн өгүүлжээ.

 

Бонус: John Travolta

jamieleecurtus / Instagram

2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Jamie Lee Curtis энгэртээ Mac N Cheese нэртэй бяцхан нохойг тэвэрч гарч ирсэн бөгөөд тайзнаа Betty White-ийн гэгээн дурсгалд зориулж “Тэр хүнээс гадна бяцхан амьтдад ч хайртай, эгэл жирийн нэгэн байв. Та бүхний хувьд түүнд өгч болох хамгийн сүүлчийн бэлэг бол түүний бяцхан нохой Mac N Cheese-ийг үрчилж авах явдал юм” хэмээн өгүүлжээ. Уг үйл явдлын дараа Jamie-д нэгэн зурвас ирсэн нь жүжигчин John Travolta-аас байсан аж. Ийнхүү тэрээр бяцхан нохойг үрчилж авсан түүхтэй.

49
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *