Хүмүүс яагаад үнсэлцэж байхдаа нүдээ аньдаг вэ?

0

Үнсэлцэж байхад нүдээ аних – байдаг л үзэгдэл гэж бодох байх. Гэхдээ тодорхой шалтгаантай болохыг эрдэмтэд тогтоожээ.

Хүмүүс үнсэлцэж байхдаа яагаад нүдээ аньдгийн учрыг бид олж мэдэхээр шийдсэн юм.

Үнсэлт – энэ бол…

Үнсэлт – өөр хүн эсвэл аливаа нэг зүйлд уруулаараа хүрэхийг хэлнэ. Тухайн ард иргэдийн соёлоос шалтгаалаад үнсэлт нь зөвхөн хайр, дур хүслийг илэрхийлээд зогсохгүй мөн хүндэтгэл, дотно сэтгэл, мэндчилгээ, үерхэл, тэр бүү хэл амжилт хүсэж байгаагийн илэрхийлэл ч болдог ажээ.

© Anastasia / Twentieth Century Fox and co-producers

Судалгаанаас харахад, хайр дурлалын харилцаанд байгаа хосууд бие биеийнхээ дэргэд байхад зүрхний цохилт, тархины долгион нь нэг хэлбэлзэлд ордог байна. Бас нэг судалгаагаар хайртай хүнээ үнсэхэд тэдний тархи адил түвшинд ордгийг илрүүлжээ.

Үнсэлцэж байхад хоёр хүний нүүр царай хамгийн их ойртох тул нүд аливаа юмыг тод харж чадахгүйд хүрдэг буюу нүдэнд ууссан толбо шиг зүйл харагддаг. Тийм ч их романтик байж чадахгүй, харин нүдээ анихад энэ зүйлээс зайлсхийх боломжтой.

Бас нэгэн судалгааны явцад сэтгэл зүйчид нүд хэдий хэр их идэвхтэй ажиллаж байна төдий чинээ арьс, биеэр мэдрэх мэдрэмж багасдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тархи ямар нэг харааны мэдрэмж дээр илүү анхаарал төвлөрүүлэхэд биеийн мэдрэмж дээр анхаарал төвлөрүүлэх нь хүндрэлтэй байна гэсэн үг юм. Тиймээс нүдээ анихад хийж байгаа ажил дээрээ илүү их анхаарал төвлөрүүлэх боломжтой, мөн тухайн гүйцэтгэж байгаа даалгавар эсвэл мэдрэмж дээрээ илүү анхаарах боломжийг олгоно.

Мөн нүдээ аньсан байхад хүн илүү тайвширдаг бөгөөд ичиж зовох нь багасдаг ажээ.

13
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *