Халзралтаас сэргийлэхэд туслах байгалийн гаралтай, хэрэгжүүлэхэд хялбар 9 арга

0

Хүн бүрийн үс өдрөөс өдөрт унаж байдаг нь судалгаагаар батлагдсан үнэн билээ. Үүнийг та усанд орохдоо, гэрээ цэвэхлэхдээ, үсээ самнахдаа анзаарч байсан биз ээ. Манай сайт уншигч танд үс уналтаас сэргийлэх, халзралтыг зогсоох энгийн бөгөөд эрүүл аргуудаас танилцуулж байна.

1. Эфирийн тосыг хуйхандаа түрхэх

Үсийг эрүүлжүүлэх хамгийн энгийн арга бол хуйханд иллэг хийж, үсний маск тавих явдал билээ. Нэн ялангуяа хуйханд олон төрлийн тосоор иллэг хийснээр тус хэсгийн цусны эргэлт сайжирч, шим тэжээл илүү ихээр хүрч, үсний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Тухайлбал, розмарины тос үсний ургалтыг дэмжих үйлдэл үзүүлдэг. Энэ тосноос хэдхэн дуслыг хуйханд түрхэж иллэг хийх боломжтой. Түүнчлэн шимтэглээ цэцгийн тосыг шууд болон шампуньтай хольж хэрэглэхэд тохиромжтой. Мөн үсэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай хагнаас алое гель ашиглан салах ч боломж бий.

 

2. Үсний ургалтанд эерэгээр нөлөөлөх хүнс хэрэглэх

© bourree / Pixabay , © Jane Doan / Pexels

Үс уналтад нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл бол буруу хүнсний хэрэглээ ажээ. Иймээс та пробиотикоор баялаг кимчи, уураг, биотиноор баялаг өндөг, төмөр, А амин дэмээр баялаг бууцай, мах, омега-3 агууламжтай салмон тэргүүтэй загасны махыг тогтмол хэрэглэх нь зүйтэй.

 

3. Ногоон цай уух

© Yuliya Alekseeva / Shutterstock

Үс исэлдүүлэгч нэгдлүүдээр баялаг ногоон цай нь эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Тухайлбал түүнд агуулагдах гахетины буюу epigallocatechin gallate хэмээх нэгдэл нь үсний ургалтыг эрчимтэй дэмжиж, халзралтын эсрэг эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Ногоон цай нь D амин дэм, омега-3, омега-6 зэрэг олон төрлийн амин дэм агуулна.

 

4. Сонгинотой иллэг хийх

Үнэр нь төдийлөн таатай биш боловч халзралтын эсрэг хамгийн үр дүнтэй зүйлсийн нэг бол сонгины ханд ажээ. Сонгино нь үсний уутанцарт тэжээл өгөх олон төрлийн нэгдлийг агуулдаг тул сонгины хандыг хуйхандаа жигд түрхэн иллэг хийж хэвшээрэй.

 

5. Үсээ хуурай самнах

© Zyn Chakrapong / Shutterstock.com , © Alliance Images / Shutterstock

Үсээ угаасны дараа нойтон самнах нь үсийг гэмтээж, унах шалтгаан болж байдаг ажээ. Иймээс үсээ хатааж байж самнаж байхыг танд зөвлөж байна.

 

6. D амин дэмийн хэрэглээгээ нэмэгдүүлэх

D амин дэм нь үсний уутанцар гэмтэх шалтгаан болдог тул эмчийн зааврын дагуу нэмэлтээр хэрэглэхийн сацуу хоол хүнс, нарны гэрлээр дамжуулан авч дадах хэрэгтэй.

 

7. Хулууны үрний тос хэрэглэх

© fredredhat / Shutterstock

Халзралтын эсрэг эмчилгээний судалгаагаар нэг хэсэг оролцогчдод хулууны үрийн тосыг хэрэглүүлж, бусад хэсэгт өөр төрлийн бэлдмэлүүдийг хэрэглүүлжээ. Улмаар судалгааны төгсгөлд эхний хэсэг оролцогчдын хувьд эерэг үр дүнд хүрсэн нь ажиглагдсан байдаг. Хулууны үрийн тос хэрэглэх нь бүрэн дүүрэн үр нөлөөтэй гэж нотлоход илүү их судалгаа, шинжилгээ хэрэгтэй ч энэ тосыг хүнсээр дамжуулан авах нь олон төрлийн эерэг нөлөөг авч ирэх нь гарцаагүй.

 

8. Цагаан гааны ханд хэрэглэх

Цагаан гаанд үл исэлдүүлэгч, мөөгөнцрийн эсрэг нэгдэл зэрэг үсний ургалтыг дэмжих био идэвхт нэгдлүүд ихээр агуулагддаг тул цагааны гааны хандыг наргил модны самрын тос, арган модны тос зэргээр шингэлж хуйхандаа түрхэн, иллэг хийх замаар үсэндээ тэжээл өгөх боломжтой. Иллэг хийсний дараа 30 минут толгойгоо амраагаад усаар зайлж угаах хэрэгтэй.

 

9. Чихэр өвсний шампунь хэрэглэх

© cottonbro studio / Pexels

Чихэр өвсөнд үсний уг хэсгийг бэхжүүлж, ургалтыг дэмжих үйлдэлтэй олон нэгдлүүд агуулагддаг. Иймээс хэрэглэх шампунь худалдан авахдаа түүний орц найрлагад чихэр өвс орсон эсэхийг нягталж байхыг танд зөвлөж байна.

24
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *