
Илон Маск шинэ салбарт хүч үзэх болж – тэрээр 2021 онд энэ тухайгаа танилцуулж байсан ба Tesla брэндийнхээ нэрийн дор уг бүтээгдэхүүнээ гаргажээ. Шар aйргийг GigaBier гэх бөгөөд нарийн сортын Cyberhops буудайгаар Берлинд үйлдвэрлэж байгаа юм.
GigaBier нэртэй шар aйргийг Cybertruck цахилгаан пикап хэлбэрийн савлагаатайгаар маш цөөн тоогоор, багагүй үнээр борлуулна гэжээ: гурван шил шар aйраг 100 арай хүрэхгүй долларын үнэтэй. Tesla брэндийнх, бергамонт, цитрус болон чихэрлэг жимсгэнийн амттай буудайн шар aйраг шүү дээ. Тэгээд шар aйрагны эх орон Берлинд үйлдвэрлэж байгаа.
Шил болгон харанхуйд гэрэлтэх “Giga” гэдэг бичигтэй.
“Tesla GigaBier шар aйраг үйлдвэрлэгч Reinheitsgebot компанийн 500 жилийн ойд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Берлинд хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн пилзнер хэв маягийн шар aйргийн амтыг мэдрээрэй. Бидний гаргасан шар aйраг цитрус, бергамонт, чихэрлэг жимсгэнийн нарийн амттай” гэж Tesla-гаас мэдэгджээ.
Илон Маск, өөрт тань энэ шар aйраг ямар санагдсан юм бэ? Үнэнээр нь хэлээд өгөөч?
Уншигч тань дээрх орц ямархуу мэдрэмжийг төрүүлж байна вэ?








Цэдэндорж Туул
2023/04/05 at 18:27
shar airgiig mungutei bailaa geed hun bolgon hiideg naimaa bish dee
Kh Byek
2023/04/05 at 19:45
Элон худлаа шаадаг гэж маш том аналист хэлсэн шүү .бүү итгэ
Мөнх-Од Эрдэнэцогт
2023/04/05 at 20:45
Манайхаар бол Таванбогд шиг л болж байгаа юм бнаа даа..