Долоо хоногт 20 минут зарцуулаад гэр бүлийнхээ харилцааг хэрхэн сайжруулах вэ?

0

Цугтаа бидний санал болгох хоббигоор хичээллэж эерэг өөрчлөлт хийцгээе.

Нууц юунд оршино вэ?

Бодит биш сонсогдох байх л даа гэхдээ долоо хоногт 20 минут зарцуулаад гэр бүлийнхээ харилцааг сайжруулж болно. Нууц маш энгийн.

20 минутын турш цугтаа ном унш.

Хэсэг хугацааны дараа илүү их уншдаг болсноо анзаарна, цугтаа ярих зүйл ихтэй болж илүү дотно харилцаж байгааг мэдэрнэ. Та хоёрын харилцаа эрс сайжирчээ.

 

Юунаас эхлэх вэ?

Гэр бүлийн амьдралаа сайжруулахад танд хэдхэн зөвлөгөө өгье.

1. Санаж яваарай: уншлагад гэр бүлийн бүх гишүүд оролцоно. Хүүхэдтэй бол эхнэр, нөхөр хоёулаа уншиж өгнө, хэн нэг нь эсвэл ээлжилж уншихгүй. Эс бөгөөс үр дүнгээ өгөхгүй.

2. Уншлагад тусгайлан цаг гаргана. Жишээ нь: оройн хоолны дараа гэр бүлээрээ цугларахад.

3. Гэр бүлийн гишүүдэд уншлагыг зөвөөр тайлбарлаж ойлгуулна, бүгд өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэхийг хэлж өгөөрэй. Уншлага хийснээр ухаантай, хүчтэй, мэдлэгтэй болно гэдгийг хэлэхээ мартаж болохгүй.

4. Энэ арга хэмжээнд хэн ч мартахааргүй сонирхолтой нэр өгнө.

5. Уншлага эхлэхээс өмнө цахилгаан хэрэгслүүдээ бүгдийг унтраана. Хэн ч саад болох ёсгүй.

6. Гэр бүлийн гишүүд өөрсдийн сонирхдог ном, сэтгүүл, сониноо сонгоно. Уншлагын сонголт ямар байх ёстойг урьдчилан тооцоолж бэлдээрэй.

7. Сэрүүлгээ 20 минут дээр тавиад уншиж эхэлцгээнэ, уншаад л байна, уншаад л байна.

8. 20 минутын дараа уншсан зүйлийнхээ талаар өөр хоорондоо сэтгэгдлээ хуваалцана.

 

Юуг анхаарах хэрэгтэй вэ?

1. Орчин үеийн хүмүүс номыг цахилгаан хэрэгсэл дээр уншдаг. Хүүхдүүд таблет эсвэл ухаалаг гар утас дээр уншихыг хүсэж байвал уншуулж болно, гэхдээ тоглож байгаа эсэхийг нь шалгаарай.

2. Уншлагын үеэр амттан эсвэл өөрийн дуртай жижиг зүйлсийг идэж болно. Гэр бүлийнхэндээ бэлдээд тавиарай.

3. Долоо хоногийн аль өдөр, хэдэн цагт уншлага явуулахаа цугтаа ярилцаж тохиролцоно. Энэ нь танай гэр бүлийн бас нэгэн сайхан уламжлал болж тогтох ажээ.

Тун удахгүй хүүхдүүд тань хэзээ номоо уншиж эхлэхийг асууж эхлэх болно. 20 минут нь нэмэгдэж 30 эсвэл 45 болж ч болно. Цаг заваар боломжтой бол өдөр болгон ч уншлага хийж болохыг үгүйсгэхгүй.

3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anita

    2017/10/31 at 23:51

    зээл! зээл !! зээл !!!
    Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна.
    Дараа нь и-мэйл илгээхдээ ([email protected]) доорх хаягаар илгээнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *