Амстердамд 3D хэвлэгчээр гүүр барьж байна

0

Хэрвээ та урьд өмнө нь Амстердамд очиж байсан бол хоёр зүйлийг сайн санаж байгаа байх гэж найдаж байна. Нэг нь хууль зүйн үр дагавраас болоод олон нийтэд дэлгээд байдаггүй зүйл. Харин хоёр дахь нь юу вэ? Сонгодог эртний загварын барилга, хотын гудамжаар нэг үргэлжлэх сувгууд юм. Хэрвээ Голландын 3D хэвлэлийн компани MX3D арга эвээ олоод үйл ажиллагаа нь жигдрээд ирэх юм бол та эртний барилгыг үзээд зогсохгүй дэлхийн анхны 3D гүүрээр аялах завшаан тохиолдох нь байна.

Амстердамд 3D хэвлэгчээр гүүр барьж байна 2

3D принтинг төсөл нь галзуу мэт санагдах боловч үнэхээр оновчтой, цаг үеэ олсон төсөлд тооцогдож байна. Урьд өмнө нь “хайрцаглагдсан” буюу юу хийж чадах, хаана хийх зэрэг асуудлаас болж үйл ажиллагаа ерөнхийдөө хаалттай явагддаг байсан бол MX3D компани “хайрцагнаас халих” аргаар хэвлэх буюу зөөврийн роботоор хаа хүссэн газраа, юу хүссэнээ хэвлэх болжээ. Энэхүү гүүр нь тэдний уран бүтээлийн анхны тод жишээг харуулах томоохон хэмжээний төсөл болох юм.

Амстердамд 3D хэвлэгчээр гүүр барьж байна 3

Бодитой зүйл шүү, суваг холбосон энэхүү гүүрийг хэвлэн шинэ технологийг олон нийтэд гайхуулсан төсөл юм. 9-р сараас эхлэн төслийн зүгээс үзэгчдийн төвийг нээж үйл явцыг бусдад сонирхуулах аж. Амстердамд үнэхээр бусдын сонирхолыг татах зугаатай зүйл хэрэгтэй байгаа бол энэ төвийн үүд хаалга үргэлж нээлттэй. 3D гүүрийг барьсан газрыг одоохондоо олон нийтэд зарлаагүй байна. Улаан дэнлүүний гудамжинд биш гэж мөрийцөхөд бэлэн байна шүү.

Үйл явцыг харуулсан энэхүү видеог үзэж сонирхоно уу – 3D зүйлс таны амьдралд түрэн орж ирэхэд бэлэн байгаарай.

Амстердамд 3D хэвлэгчээр гүүр барьж байна 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/27 at 16:45

    ywaandaa hiideg bolno bhoo ugasa ch robot bolon kiber ertontsruu hogjij bgaa shine ertonts shine zuil goy sanaa ymchin amjilttai hogjino bha good job

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *