Зурган дээр төгс биетэй гарахыг хүсдэг хүмүүст зориулсан 16 лайфхак. Зунаас өмнө турж амжихгүй бол зурган дээр ядаж туранхай гарцгаая

0

Мэргэжлийн загвар өмсөгчид гэрэл зураг даруулахдаа хэрхэн зөв байрлалд зогсох, дутагдалтай талаа хэрхэн нуухын зэрэгцээ өөрийнхөө давуу талыг хэрхэн тод харуулахаа маш сайн мэддэг. Гэрэл зургийн камер өөрөө жин нэмэгдүүлж харагдуулдаг. Үүнээс зайлсхийхийн тулд амьдрал дээр харагдаж байгаагаасаа илүү гуалиг харагдах нууцуудыг мэдэж байх ёстой юм. Мэдээж үүнд бас гэрэл зурагчны ур чадвар нөлөөлнө, гэрэлтүүлэг, гэрэл зургийн аппаратын хүчин чадал гээд олон зүйлээс шалтгаалдаг байна. Гэхдээ зарим нэг лайфхакыг мэдэж авсан цагт инстаграм, фейсбүүкээ чимэх амжилттай гэрэлт зурагтай үлдэх боломж бий.

Бид гэрэл зургаа даруулах дуртай Кати-гийн инстаграм-ыг сонирхож үзсэн юм, тэрээр гэрэл зургаа хэрхэн амжилттай даруулахыг өөрийн биеэр үзүүлжээ. Түүний зөвлөгөөг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн нь юм.

1. Зураг авахуулах үндсэн байрлалууд

© kachenok / instagram

Гэрэл зураг авахуулахад өнцөг, гэрэлтүүлэг тэгээд мэдээж байрлал буюу пооз их нөлөөтэй. Хэрхэн зөв байрлал авахад туслах хэд хэдэн лайфхакыг танилцуулъя:

  • Гэрэл зураг дээр аарцагны ясаа урагш нь гаргадаггүй
  • Өгзгөө хойшлуулах, хайш яаш зогсохгүй байх
  • Үсээ нэг талаар нь унжуулбал илүү гуалиг харагдана
  • Заавал инээмсэглэнэ
  • За тэгээд сонгодог арга бол хөлөө урагш тавиад гараа бэлхүүс дээр байрлуулна.

 

2. Зөв хэрэгсэл ашиглах

© kachenok / instagram

Зүүн гар талын гэрэл зураг амжилтгүй хэмээгдэнэ, гэрэл зураг нэг л хоосон. Баруун гар талын гэрэл зураг өөрийн эрхгүй өөр дээрээ анхаарал татаж байна, зөв байрлал нь бүсгүйг багахан ч гэсэн нарийхан харагдуулжээ. Гэрэл зураг дээр туранхай харагдах нууц маш энгийн. Өөрийн асуудалтай хэсэг дээр онцгой анхаарал хандуулах хэрэггүй, тэгээд өөрийнхөө зөв өнцгийг олж ав. Үүний тулд олон удаа гэрэл зургаа янз бүрээр авахуулж үзнэ, тэр дундаас өөртөө илүү зохиж байгааг сонгоорой.

 

3. Хөлөө хумь

© kachenok / instagram

Усны хувцастай авахуулсан гэрэл зураг юм чинь гуалиг л гарч таарна, гэхдээ баримтлах хэд хэдэн дүрэм бий. Нэгдүгээрт хөлөө хумь. Хөлөө алцайлгаж авахуулсан гэрэл зураг үнэндээ бүдүүлэг харагдана. Мөн камер доороос авах тусам хөл илүү урт харагдана. Камерын эгц өөдөөс харна эсвэл бага зэрэг хажуугаараа зогсоно. Энэ байрлал нь илүү гоёмсог харагдана шүү. Олон төрлийн элемент гаргах гэсний хэрэггүй, аль нэгийг л тодосгоно: нэг бол хөл, нэг бол гар. Энэ бүгд өөр өөр зүгт харвал бүтэлгүйтнэ.

 

4. Зуны аюултай даашинз

© kachenok / instagram

Хөнгөхөн, хийссэн материалтай даашинз таныг илүү нарийхан бэлхүүстэй харагдуулна. Зайлсхийх зүйлс:

  • Даашинз энд тэндээсээ эвгүй унжсан эсэхийг анхаар
  • “Гүнж” шиг даашинзын хормойгоо өргөх
  • Салхи араас нь хийсгэж байгаа мэт байрлалд зогсох

Амжилттай гэрэл зурганд:

  • Галбираа зөв тодогсохын тулд байрлалаа зөв авах (гэрэл зурагчинтайгаа зөвлөөрэй)
  • Салхи хажуугаас салхилахаар зогсоорой
  • Гартаа зарим нэг зүйл барина (кофе, ном, сэтгүүл, нөүтбүүк гэх мэт)

 

5. Байрлалаа аваад амьсгалаа зохицуулах

© kachenok / instagram

Амьсгал авахад бие чангардаг (агаараар хийлэгдсэн бөмбөлөг шиг л), харин амжилттай гэрэл зураг даруулахын тулд бие суларсан үед буюу амьсгалаа гаргаж байгаа үед даруулна.

 

6. Сандал дээр суугаа байрлалд нарийхан хөл, бэлхүүстэй харагдах

© kachenok / instagram

Сандал суугаа байрлалд бүдүүн гуятай харагдахгүйгээр яаж зургаа даруулах вэ? Хөлөө өлмий дээрээ ав, харин гар дээрээ биеийн ачааллыг авна. За тэгээд, хэнд ч ойлгомжтой – нуруу эгц. Энэ бол блог хөтөлдөг олон бүсгүйчүүдийн нууц шүү.

 

7. Яаж нарийхан харагдах вэ?

© kachenok / instagram

Хөлөө бүү хэрээсэл, хөлийн завсар зай харагдах ёстой. Энэ бол гуалиг харагдах нэг боломж. Нарийхан бэлхүүстэй харагдахын тулд гараа тэгшлээд дээш өргөөрэй.

 

8. Араасаа зураг авахуулахдаа хөлөө хумиарай

© kachenok / instagram

Суугаа байрлалаас араасаа зургаа даруулж байгаа бол хөлөө хоёр тийш салгах хэрэггүй, харин ч нийлүүлж тавина. Ингэснээр бэлхүүс нарийхан харагдана, гэхдээ нуруу эгц, цээжээ бага зэрэг дээш өргөсөн байх юм. Мөрөө их өргөх хэрэггүй бага зэрэг суллана – илүү эмэгтэйлэг харагдуулах юм. Харин хүзүүгээ заавал дээш өргөөрэй.

 

 

9. “Алим” шиг өгзөг

© kachenok / instagram

Гэрэл зураг дээр гоёмсог өгзөгтэй харагдахын тулд камер бэлхүүсний түвшинд байхаар зохицуулна. Ийм гэрэл зураг дарах хамгийн боломжит өнцөг бол нуруугаараа камер руу харах. Гэхдээ мөрөө давж хараарай.

 

10. “Алим” шиг өгзөг – 2

© kachenok / instagram

Гоёмсог өгзөгтэй харагдуулах бас нэгэн шалгарсан арга. Нуруу заавал эгц байрлалд байх ёстой. Хагас хажуугаараа харахад бэлхүүс нарийхан харагдах болно. Өгзгөө хойш, камерт ойртуул. Нэг ёсондоо S үсгийн хэлбэр гаргахыг хичээгээрэй.

 

11. Нарийхан хөл

© kachenok / instagram

Суугаа байрлалаас нарийхан хөлтэй харагдахын тулд хөлөө ачиж суугаарай, харин дээр байгаа хөлийн өвдгийг бага зэрэг өргөнө. Доод хөлийг камер руу бага зэрэг дөхүүлнэ.

 

12. Нарийхан бэлхүүс

© kachenok / instagram

Илүү нарийхан бэлхүүстэй харагдахыг хүсэж байгаа бол их биеэ бага зэрэг хажуулдуулна, бага зэрэг хажуугаараа хар. Мөн гараа ашиглавал зүгээр (үсээ оролдох гэх мэт) – гараа өөрөөр нь доош унжуулах дэмий.

 

13. Гараа хянаж байгаарай

© kachenok / instagram

Гэрэл зураг дээр илүү нарийхан харагдуулах хэд хэдэн аргууд байдаг. Биедээ гараа нааж унжуулахаас зайлсхийнэ. Эсвэл үнэхээр унжуулмаар байгаа бол ядаж биеэсээ зайтай байлгаарай, мөн камер руу хажуугаараа харж зогсвол илүү тохиромжтой. Гараа бэлхүүс дээрээ тавьж даруулсан гэрэл зураг илүү гоёмсог бөгөөд нарийхан бэлхүүстэй харагдуулдаг байна.

 

14. Битүү усны хувцастай гэрэл зураг даруулах

© kachenok / instagram

Битүү усны хувцастай гэрэл зураг даруулах гэж байгаа бол өлмий дээрээ зогсоорой. Булчинд ачаалал ирж таны хөл нарийхан харагдах болно. Мөн камер руу хажуугаараа хараарай. Тэгвэл биеийн галбир илүү тод харагддаг. Үсээ задгай тавиад усны хувцас дээгүүр гаргана.

 

15. Зогсоо энгийн байрлал

© kachenok / instagram

Далаа арагш хавчиж, харин цээжээ урагш болгоно. Хүзүүг мөн бага зэрэг урагшлуулбал нүүр царай илүү туранхай харагдана. Амаа бага зэрэг ангайлгаж болно, амаараа амьсгалахад уруул бага зэрэг чөлөөтэй харагддаг. За тэгээд, гэдсээ татах нь хэнд ч ойлгомжтой.

 

16. Бас дахиад бага зэрэг бэлхүүс болог өгзөгний талаар

View this post on Instagram

КАК сделать попу БОЛЬШЕ, а талию УЖЕ? ✅сохраняй пост ⠀ #kachenok_позинг ⠀ Многие думаю, что успех фотографии зависит от правильно подобранной одежды, а в данном случае обтягивающих лосинах и коротком топе. Но главное в съемке фото – позирование. Даже в обтягивающей, сексуальной одежде можно получиться как жирная свинка. ⠀ А теперь переходим к советам: ◾️Встань так, чтобы одна нога была ближе к камере. ◾️Второй шаг- нужно согнуть ногу в колене. ◾️Руку опустите вдоль туловища, так вы прикроете часть своего животика. И талия будет казаться намного МЕНЬШЕ ⠀ Ещё один немало важный пункт – это исренняя улыбка на фотографиях. Люди, которые смотрят фото, понимают эмоции, твоё настроение. ☺️ ⠀ Если ты будешь применять эти советы, то твоя фигура на фото будет выглядеть ИДЕАЛЬНО ⠀ Собираем 1000 “♥️” в комментариях и выкладываю долгожданный позинг в купальниках 👇

A post shared by я Катя,будущая миллионерша👩🏽‍💻 (@kachenok) on

  • Нэг хөл камерт ойр байхаар зогсоорой
  • Хоёр дахь хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалж болно
  • Гараа биеэ дагуулж унжуул, нэг ёсондоо гараараа гэдсээ нуух юм. Ингэснээр бэлхүүс байгаагаасаа нарийхан харагдана.

Та өөрт тохирох өнцгөө олж чадсан уу? Өөрийн лайфхакыг бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

11
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *