Бидэнд танил болсон алдартай брэндүүд санаанд ч оромгүй, тэс өөр бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдийг гайхшруулсан 12 тохиолдол

0

Олон жилийн турш алдартай брэндүүдийг зөвхөн тодорхой бараа бүтээгдэхүүнээр л төсөөлж хүлээж авч ирсэн. Гэхдээ заримдаа компаниуд шинэ зүйл туршиж үзэхээр шийддэг бөгөөд өөрийн бүтээгдэхүүний төрөлд эрс өөрчлөлт хийх ажээ. Энэ туршилтын үр дүнд – шинэ бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авахаа мэдэхээ больсон худалдан авагч ангайн зогсоно. Хэрвээ Heinz танд кетчупны оронд кетчупны амттай зайрмаг санал болговол та гайхна биз дээ?

Heineken-ий пүүз

sneakerfreakermag

Шар айрaг үйлдвэрлэгч Heineken компани Heineken Silver шинэ нэрийн шар айрaг гаргахаасаа өмнө Heinekicks гэх нэртэй цөөн тооны пүүз худалдаанд гаргажээ. Энэ пүүзний гол онцлог уландаа тунгалаг шар айрaгтай. Алхахад зөөлөн мэдрэмж төрүүлэхээс гадна ундааны зөөлөн үнэр үнэртэнэ. Эдгээрээс гадна пүүзний хэлэнд фирмийн онгойлгогч байх тул хүссэн үедээ шилтэй шар aйргаа онгойлгож ууж болох нь ээ.

 

Дурлалт хосуудын баярын өдөрт зориулсан “ValenHeinz”

SummerFearless

Heinz болон Лондонгийн Fortnum & Mason чихрийн үйлдвэрийн хамтарсан шоколад-кетчупын амттай чихрийн цуглуулга ямар уу?

 

Heinz-ийн бас нэгэн гэнэтийн бэлэг

maximmortal / bhamupdates

Heinz худалдан авагчдаа амттанаар эрхлүүлэх дуртай бололтой. Жишээ нь, Kraft Heinz-ийн бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн байгаа юм. Энэ удаад үйлдвэрлэгчид тухайн соусны амттай зайрмагийг гэрийн нөхцөлд хийх боломжийг олгожээ. Нийт 5 төрлийн амтнаас сонгоно. Хүссэн амттай зайрмагаа амжилттай хийхэд нь тусалж хийх зааврыг ч бүтээгдэхүүндээ хавсаргасан байна.

 

Versace болон барокко хэв маягийн спорт хэрэглэл

motifartofliving

 

SEPHORA x STABILO-гийн нүдний харандаа-фломастер

makeup_friends_offers

Гоо сайхны болон бичиг хэргийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэгдэхээр нэг иймэрхүү л зүйл болно.

 

Supreme + Orio = гибрид жигнэмэг

newchapterltd

 

KFC-ийн халуун ногооны хурц амттай уруулын будаг

eyesmag

“Bucket red” гэх нэртэй энэ уруулын будаг ганцхан өнгийн сонголттой – улаан. Шаржигнасан далавч идсэний дараа ч уруул дээр үлдэнэ.

 

Tesla-гаас гаргасан текила

RealPokePOP

 

Toyota Housing

seluz_russia

Toyota зөвхөн автомашин үйлдвэрлээд зогсохгүй мөн байшин барьдаг.

 

Porsche-гийн гаргадаг зөгийн бал

dr.felix

2017 онд Porsche автомашин үйлдвэрлэдэг Германы компани Лейпцигт дэх зөгий үржүүлгийн газрыг өөрийн болгож авчээ. Үр дүн – үйлдвэрийн мэдлийн газар нутаг дээр өөрийн нэрийн зөгийн бал худалдан борлуулдаг.

 

Harley Davidson-ы үнэртэн

matimontero87

 

Lay’s-ийн шинэ бүтээл

Lay’s
Lay’s

Таны хуруунд зориулсан угаалгын машиныг танд санал болгоё! Энэ төхөөрөмж хэдхэн секундийн дотор чипс идсэний дараах бохирдсон хуруугаа цэвэрлэх боломжийг олгоно.

 

Бонус: оддын брэнд ч гэсэн гайхшруулж чадна

DailyVanitySG

Рианнагийн Fenty Beauty брэнд MSCHF-тэй хамтран кетчупны уутанд хийсэн уруул өнгөлөгч санал болгож байна. Зүгээр ч нэг өгөхгүй. Худалдан авагч тоглоом тоглох ёстой “Кетчуп уу, будаг уу?” гэдгийг шоодож сонгоно. Аль уутанд нь уруул өнгөлөгч, аль уутанд нь кетчуп байгааг гаднаас нь хараад хэн ч хэлж чадахгүй. За, тэгээд азаа үзээд байж дээ.

Уншигч та аль бүтээгдэхүүнийг нь хэрэглэж үзмээр санагдсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

16
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Катя Афринх

    2022/09/05 at 00:45

    Нейнз… бас сонирхолтой л юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *