
Шинэ жил удахгүй болох гэж байгааг хаа сайгүй харагдах чимэглэлүүд тун тодоор харуулж өгдөг. Та ч мөн баярын энэ үед өөрийн гэрийг өнгөлөг бөгөөд үзэмжтэй болгож болно. Үүний тулд их мөнгө зарах ч шаардлагагүй юм.
Баярын лаа
Харанхуй өрөөнд зөөлөн лааны гэрэл асах нь тун таатай мэдрэмж төрүүлдэг. Та энгийн лаа худалдаж аваад жижиг шил эсвэл цэцгийн саванд хийгээд өөрөө чимэглэхэд л хангалттай.
Гацуур модны тоглоом
Хуучин чийдэнгээ ашиглах арга олохгүй байгаа бол гадуур нь цавуу түрхээд саанд дүрэхэд л гацуур модны тоглоом бэлэн болох болно.
Хэлхээ чимэглэл
Та хүссэн дүрсээ утсаар хэлхэж өлгөж болно. Анхаарвал чухал зүйл гэвэл их байх тусмаа сайн.
Бяцхан мод
Мөн гэрийнхээ энэ тэнд жижигхэн хэмжээтэй гацуур мод байрлуулах нь уур амьсгалыг дэвэргээж өгдөг. Та цаасыг конус хэлбэрт оруулаад дээр нь хүссэн зүйлээ нэмэхэд л хангалттай.
Цан
Цонх цантаж хээ угалз үүсэхэд үзэсгэлэнтэй харагддаггүй гэж үү? Үүнийг та өөрийн гараар илүү бүтээлч чимэг болгож болно. Цагаан цаас, хайч, цавуу байхад л хангалттай.
Амтат хэлхээ
Хэлхээ чимэглэлийг хийхэд хүнсний бүтээгдэхүүн ашиглаж болохгүй гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Тиймээс зоригтойгоор урагшаа.
Гэрэл зурагнууд
Гацуур модоо өнгөрсөн оны, түүнчлэн урьд өмнө нь авахуулж байсан гэр бүлийн зургуудаар чимэглэх нь сайхан дурсамжуудыг сэргээх болно.
Хүүхдүүдэд зориулсан чимэглэл
Хүүхдүүдэд таалагдах чимэглэл хийх сайхан санаа гэвэл шилэн саванд багтах жижиг шинэ жилийн уур амьсгал юм.
Хувцастай тоглоом
Гацуур модны бөмбөлгүүдийг өөрийн хуучин хувцасны хэсгээр ороож өлгөх нь тун сонирхолтой харагддаг.
Мандаринаар хийсэн чимэглэл
Мандариныг хальслалгүй хатаагаад, хатсаны дараа тууз нэмэх, хэлхэх гээд өөрийн сэтгэмжийг ашиглан чимэглэл хийж болно. Энэ нь яг гацуур модны адил амьд уур амьсгал оруулж өгдөг.
Хаа сайгүй чимэглэлүүд
Зөвхөн гацуур модоо л чимэглэх нь тийм ч гоц санаа биш юм. Үнэхээр баярын мэдрэмжийг зочиддоо төрүүлэхийг хүсэж байгаа бол гэрэл, цонх гээд хаа сайгүй чимэглэл өлгөх хэрэгтэй.
Уран сайхны гацуур мод
Гацуур мод заавал мод байх ёстой гэсэн дүрэм хаа ч байхгүй. Та өөрийн гацуураа өөрийн уран сэтгэмждээ тааруулж хүссэн зүйлээрээ бүтээж болно.
Баярын ширээ
Мэдээж ширээгээ засахдаа ч гэсэн олон зүйл нэмэх хэрэгтэй. Ингэснээр хоолны үед өрнөх яриа ч илүү баялаг болох болно.
Шинэ жилийн хундага
Хундага нь он гарахад чухал үүрэг гүйцэтгэдэг зүйлсийн нэг юм. Хундага чимэглэхэд тийм ч их хичээл зүтгэл шаардлагагүй, хундагыг нарийн туузаар ороох эсвэл дээр нь юм зурахад л танихын аргагүй болох болно.
Үлгэрийн мэт
Заримдаа хамгийн энгийн зүйлс хамгийн гайхалтай чимэглэл болж чаддаг. Гаднаас авчирсан мөчир тань хамгийн тохиромжтой чимэглэл байж ч болох юм.








Зочин
2015/12/19 at 22:28
Сэтгэгдэл *GOY SHASS
Зочин
2015/12/20 at 12:47
Сэтгэгдэл *Гоё санаанууд бна.Баярлалаа
нямка
2016/01/01 at 18:04
Эхний 2 4р санаа гоё юм байна үнэхээр хялбар санаа байна thank you