Хуучин эд зүйлдээ гар хүрээд тордчихвол шинээс дутахааргүй болдог гэдгийг харуулж чадсан 20 хүн

0

Дахиад өнгө зүс орохгүй байх гэмээр хуучирч муудсан эд хогшил айл болгонд нэг хоёроороо хэвтэж л байдаг. Их цэвэрлэгээний үеэр таныг гаргаж хаятал тоос шороондоо даруулсаар л… Эдгээр эд хогшлын ихэнхийг нь дахин амилуулж болдог, багахан хүч хөдөлмөр, цаг хугацаа л зарцуулчих, тэгээд л шинэ мэт болно. Таны түрийвчин дэх хэдэн цаасыг нимгэлэхгүй, байгаль орчинд хог хаяагүй танд баяр хүргэе! Бас нэг талын амралт болж өгөх ажээ. Шалны хуучин хучилтыг тусад нь ярьсан нь дээр байх: хүсэл байвал бараг анхных нь өнгийг ч сэргээж болно.

Хуучин эд хогшилдоо хайр гамтай харьцахыг та бүхнээсээ хүсэхийн зэрэгцээ тэдэнд хоёр дахь амьдрал бэлэглэж чадсан гарын ур дүйтэй хүмүүст ч талархмаар байна. Нийтлэлийн төгсгөлд бонус болгон та бүхэнд хэрэг болох хоёр ч зөвлөгөөг бэлдлээ. Тоос шороо, бохирдол, тэр бүү хэл супер цавууг цэвэрлэх арга.

Энэ бол ЗХУ-ын үеийн хүүхдийн трактор тоглоом. Хүүхдүүдийг дахин баясгахад бэлэн боллоо

© Prostoilogin / Pikabu

 

Танзинат шигтгээтэй энэ бөгж машины суудалд дарагдаад хэлбэрээ алдчихсан юм. Эзэд нь хуучин хэлбэрийг нь сэргээлгэхээр над руу (би алт мөнгөний дархан юм) явуулжээ

© jmman / Imgur

 

Үүдний хэсэг надаас багагүй хүч, цаг шаардлаа.  Гэхдээ үр дүнг нь хараад үнэхээр нүд, сэтгэл баясаж байна

© unfetteredmind76 / Reddit

 

Өндөр даралтаар угаана гэдэг чинь ид шид бүтээхийг хэлдэг юм байна шүү

© Lykan72 / Reddit

 

Бөгжний мөнгөн тогтоогчийг цэвэрлэж үзлээ, хөөрхий шкафанд хог болоод удаан хэвтсэн юм

© dwarfstar3434 / Reddit

 

Хамгийн сүүлд угааснаас хойш хөөрхий 25 жил өнгөрсөн байжээ

© uncleziti / Reddit

 

Хуучны зэс савыг өнгөлсний дараа ямар болсныг хар даа

© Nagohsemaj / Reddit

 

Эмэгтэй пүүзийг цэвэрлэсний дараа шинэ юм шиг л харагдаж байна

© mcjul / Pikabu

 

Ёстой л нөгөө “биеэ засаад гэрээ зас” гэдэг шиг юм болж байна

© Downloadable76 / Reddit

 

Ширмэн хайруулын тавгийг толь болгож ашигласан ч болохоор байна

© ISaidHeyBartender / Imgur

 

 

Туйпуу ямар улаан өнгөтэй байдгийг бүр мартсан байжээ

© sfangela / Reddit

 

Энэ чулуун сандал эмээ, өвөөгийн хашаанд 40 гаруй жил болж байгаа юм. Өнөөдрийг хүртэл ийм өнгөтэй байсныг нь огт мэдсэнгүй

© Sha11owBay / Reddit

 

Ногоон GameBoy-ийг сэргээн засварлалаа

© AshLeary / Imgur

 

Эхнэр маань хүүхдийн шинэ хивс худалдаж авах гээд байхаар нь би даралтаар угаадаг машин худалдаж аваад хивсээ угааж эхэлж байна

© von_Bob / Reddit

 

Миний хувьд том тулаан байлаа, гэхдээ би ялан дийлж чадсан

© katlvr3264 / Reddit

 

Хөршийн өгсөн ширмэн гриллийг өнгөлж үзлээ

© barefootworkshopguy / Imgur

 

Хуучны чулуун ширээ, сандал олж ирсэн юм. Даралттай усаар угаахаас өөр арга байсангүй. Муужгайг минь уучлаарай, тэр жоохон дэггүй

© ilikepicklesandyou / Reddit

 

Хуучин креслийг сэргээн засварласан нь

© Ruddik / Pikabu

 

Шуудангийн хайрцгийг 21 жилийн дараа анх удаа угаалаа

© train2323 / Reddit

 

Зөвлөлтийн үеийн шургуулга орчин үеийн ретро дүрд хувираад байгаа нь

© mika.lovska / Pikabu

 

Хуучин “ЗиЛ” хөргөгч ч гэсэн дахин амилах эрхтэй биз дээ?

© Prostoilogin / Pikabu

 

Алтан гартай байхад хивсийг ч сэргээнэ

© troubler / Pikabu

 

59 жилийн настай сервантыг сэргээн засварлалаа

© hellen.Lo / Pikabu

 

Шарласан хуванцрын өнгийг устөрөгчийн хэт исэл болон нарны гэрлээр дахин сэргээлээ

© BootSect / Pikabu

 

Бонус 1: Пянзыг хэрхэн цэвэрлэх арга, та үзэж сонирхоорой

© undercovergiraffe / Imgur

 

Бонус 2: Эмийн сангуудад зардаг энгийн нэгэн бодисоор супер цавуу цэвэрлэх арга

© MrCrovley / Pikabu

“Өөрийнхөө тэнэгээс болоод Nintendo Switch-ийнхээ дэлгэц дээр супер цавуу дусаачихсан юм. Хүмүүс юу эсийг зөвлөв дөө: давс болон сод, саван, тэр ч бүү хэл ацетон хэрэглэ гэнэ. Наалдсан цавууг нь дэлгэцтэй нь цуг уусгах байлгүй дээ. 2017 оны Nintendo-гийн дэлгэцийг яагаад ч юм хуванцраар хийсэн байдаг юм. “Димексид” гэх ид шидийн бодисын тухай олж уншлаа. Юу эсийг уусгаж байна, хөдөлгүүр ч цэвэрлэдэг юм байна. Хуванцар дэлгэцийг хайлуулчих байх гэж айж л суулаа, аз болж ямар ч ул мөргүй цэвэрлэсэн шүү. Үүнээс өөр илүү үр дүнтэй бодис олж чадаагүй, манай гэрийн ойролцоох эмийн сангуудад хямдхан л байналээ ” © MrCrovley / Pikabu

Цэвэрлэгээ хийж эх дэлхийгээ аврах хүсэл төрөв үү?

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *