Таны нүүрэнд бүх л өдрийн турш инээмсэглэл бэлэглэх, бидний үзэх дуртай кинонуудын тухай сонирхолтой 20 баримт

2

Кино бүтээх ид шидийн гэмээр үйл явцын үр дүнд хүмүүсийн дунд хүлээлт үүсэж, дэлгэцэнд гарах болон дэлгэцнээс буусны дараа, нэг хэсэгтээ тухайн киноны талаарх мэдээлэл яригдсаар байдаг. Жүжигчид зураг авалтын үеэр чин сэтгэлээсээ нэг нэгэндээ дурлаж, амьтад олон үзэгчдийн хайр сэтгэлийг татахаас гадна зарим үед инээдтэй, хөгжилтэй явдлууд олон гарна. Зүгээр л нэг жишээ дурдахад, Emily Blunt хүүхэдгүй хоёр ч хүний дүрд тоглосон байдаг, эдгээр нь “Into the Woods” болон “The Girl on the Train” кинонууд бөгөөд жүжигчин бүсгүй маань тухайн үед жирэмсэн байсан гэдэг. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд, дүрээс илүү бодит байдал өхөөрдөм байдаг.

Бид та бүхнийхээ үзэх дуртай кинонуудын хамгийн сонирхолтой гэсэн баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна!

1. Sylvester Stallone “Rocky” кинонд хамт тоглосон 2 яст мэлхийг өөрийн болгож авсан… одоо тэд 45 настай.

© officialslystallone / Instagram

 

2. Christ Pratt “Guardians of the Galaxy” киноны Star Lord-ын хувцсыг хувьдаа авсан бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтэй хүүхдүүд дээр уг хувцсаа өмсөж, гэнэтийн бэлэг барихаар очдог гэнэ.

© Children’s Hospital LA / Twitter

 

3. “The Theory of Everything” кинон дээр гардаг зарим нэг эд зүйлс жинхэнэ бөгөөд тэдгээрийг Stephen Hawking хандивлаж байжээ, тухайлбал түүний хүндэт медаль болон гарын үсэгтэй диссертаци зэргийг дурдаж болно.

© The Theory of Everything / Focus Features Films

 

4. “Armageddon” киноны зураг авалтад “NASA”-ийн зүгээс мөн оролцож байв… Шинэ удирдлагуудаас аль болох олон алдаатай ажиллагааг илрүүлж, олох талаар асуух үед:

© Armageddon / Touchstone Pictures

 

5. “The Godfather” кинон дээрх муурыг анх зохиол дээр дурдаж байгаагүй боловч, төөрсөн муурыг зураг авалтад оруулжээ. Харин муурыг кинонд тоглуулах болсноос болж Marlon Brando-ийн ярианд ихээхэн өөрчлөлт оруулж байсан байна.

© The Godfather / Paramount Pictures

 

6. “Elizabeth: The Golden Age” киноны зураг авалтыг хийхийн тулд Сэнт Полын сүмд зарим нэг барилгын ажил хийх хэрэгтэй байв, иймд кино багийнханы зарим ажилчид сүмийн ажилчид шиг хувцаслах шаардлагатай болж байжээ.

© Elizabeth: The Golden Age / Universal Pictures

 

7. “The Chronicles Of Narnia: The Lion, The Witch and The Wardrobe” кинон дээр ноён Tumnus-ийг анх удаа харах үеийн хувирлыг илүү бодит болгохын тулд Lucy-ийн дүрд тоглосон жүжигчин Georgie Henly-ийн зураг авалтын үеэр нүдийг нь боосон гэдэг.

© The Chronicles Of Narnia: The Lion, The Witch And The Wardrobe / Disney

 

8. Найруулагчийн хэлж буйгаар, “Pretty Woman” кинон дээр Richard Gere-ийн Julia Roberts-д гинж зүүж өгдөг хэсэг бол киноны хөгжилтэй хошигнол байх байсан боловч киноны нэг хэсэг болон багтжээ.

© Pretty Woman / Touchstone Pictures

 

9. “Interstellar” киноны эрдэнэ шишийн талбай дахь зураг авалтыг хийхийн тулд кино багийхан нийт 1.4 км газар эрдэнэ шиш тариалж, дараа нь бүгдийг нь зарсан байна.

© Interstellar / Paramount Pictures

 

10. “Cinderella” хүүхэлдэйн кинонд дуу оруулагч Ilene Woods киног үзэхээр охиноо дагуулж ирж байжээ, харин охин нь төд удалгүй Cinderella-г хараад, ээжийгээ байна гэж орилж эхэлсэн байна, тэдний хажууд сууж байсан 2 эмэгтэй охиныг хараад “Хөөрхөн биш байна гэж үү? Энэ охин ээжийгээ Cinderella гээд бодчихож!” гэж байжээ.

© Cinderella / Disney © Wikimedia Commons

 

11. “Jurassic Park” кинон дээр гардаг үлэг гүрвэлүүдийн дуу хоолой нь яг үнэндээ яст мэлхийнийх юм.

© Jurassic Park / Universal Studios © Aaron Logan / Wikimedia Commons

 

12. Will Smith “I Am Legend” киноны туслах дүр болох Abbey нохойтой маш ойр дотно болжээ, тийм учраас тэр нохойг үрчилж авахыг хүссэн боловч нохойны жинхэнэ эзэн нь зөвшөөрөөгүй аж.

© I Am Legend / Warner Bros. Pictures

 

13. “The Wizard of Oz” кинон дээр морийг өөр өнгөтэй болгож, харагдуулахын тулд желатин хэрэглэжээ – энэ хэсгийн зураг авалтыг маш богино хугацаанд хийх шаардлагатай болсон бөгөөд учир нь морь желатиныг долоож арилгаад байсан нь бага зэрэг асуудал үүсгэж байжээ.

© The Wizard of Oz / Warner Brothers

 

14. Найруулагч Danny Boyle “Slumdog Millionaire” кинонд дүр бүтээсэн 3 хүүд 16 нас хүрэх үед нь хэрэг болно гэж бодож, кинонд тоглосон төлбөрийг нь хадгалжээ. Мөн тэднийг 16 нас хүртлээ автобусанд үнэгүй явуулж байх зөвшөөрлийг ч авч чадсан байна.

© Slumdog Millionaire / 20th Century Fox

 

15. “The Shawshank Redemption” кинонд Jake гэх хэрээ гардаг бөгөөд шувууны хэлээр түүнтэй төгс ойлголцож байгаа мэтээр зураг авалтад орохын тулд Tim Robbins багагүй хичээл зүтгэл гаргаж байв

© The Shawshank Redemption / Columbia Pictures

 

16. Angelina Jolie-ийн охин Vivienne Jolie-Pitt “Maleficent” кинонд бяцхан үүрийн туяа болохдоо ээжийнхээ өмсгөлийг хараад огтхон ч айгаагүй бөгөөд урьд өмнө нь энэ төрлийн зураг авалтыг хийхэд эцэг эхээсээ айгаагүй цөөн хэдэн хүүхдийн нэг болжээ.

© Maleficent / Disney

 

17. “The Devil Wears Prada” кинонд хэд хэдэн загварын дизайнеруудыг өөрсдийн гоёл чимэглэлүүдээ ашиглахыг зөвшөөрч байжээ. Зураг авалтын дараа Meryl Streep өөрийн хувцасны шүүгээг сайн үйлсийн аянд хандивлаж байсан аж.

© The Devil Wears Prada / 20th Century Fox

 

18. “Шидтэний сургууль”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Fantastic Beasts and Where To Find Them” киноны жүжигчид шаардлагатай болж байжээ.

© Fantastic Beasts And Where To Find Them / Warner Brothers

 

19. Brad Pitt болон Edward Norton хоёул “Fight Club” кинонд тоглохын тулд тулааны урлагаар хичээнгүйлэн суралцсан.

© Fight Club / 20th Century Fox

 

20. Дисней кино компанийн “Snow White and the Seven Dwarfs” хүүхэлдэйн кино Оскарын онцгой шагнал хүртсэн: нэг стандарт Оскарын цом болон түүнийг дагалдах 7 бяцхан баримал.

Koren Javier/Flickr

Танд эдгээрээс гадна өөр мэдэх кинонуудын талаарх сонирхолтой баримт байгаа юу? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй!

21
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Завгүй Хүн

    Завгүй Хүн

    2019/06/24 at 12:10

    #Pray4Dulguun

  2. Ц. Гончигсүм

    Ц. Гончигсүм

    2019/06/24 at 13:07

    #Pray4Dulguun

  3. Davaajav Bolormaa

    Davaajav Bolormaa

    2019/06/24 at 16:43

    #Pray4Dulgun

  4. Undarmaa Baatar

    Undarmaa Baatar

    2019/06/24 at 18:14

    #Pray4Dulguun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *