Эрүүл бас шим тэжээлтэй: Хүнсний ногоо, жимсний өнгө яагаад чухал байдаг вэ?

0

Хагас бэлэн бүтээгдэхүүн, амттан гээд төрөл бүрийн л хоол, хүнс байдаг ч энэ дундаас жимс, ногоо нь амин дэмээр баялаг, хүний эрүүл мэндэд ашиг тустай байдаг. Тийм учраас 4 улирлын турш чанартай ногоо, жимсийг түлхүү хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Ингэснээр өөрт хэрэгтэй шим тэжээлийг авах боломжтой болно. Ногоо, жимсний өнгө ч үүнд нөлөөтэй гэдгийг та сонссон уу? Бид энэ удаад ногоо, жимсий өнгөний талаарх мэдээлэл бэлтгэлээ.

Ногоон

Ногоон өнгө бүхий навчит ногоо нь хлорофиллоор баялаг (энэ л бодис ногоон өнгийг гаргадаг), мөн зарим ногоо нь хавдраас урьдчилан сэргийлэх чадвартай индол агуулдаг. Үүнээс гадна нүдний харааг сайжруулах лютеин агуулах ажээ. Бусад хэрэгтэй амин дэм, бичил элементүүдээс дурдвал: К, А, С амин дэмүүд болон фолийн хүчил, кали. Хүнсний ногоо, жимснээс дурдвал: цэцэгт байцаа, хар ногоон өнгийн навчит ногоо, брюссель байцаа.

 

Шар – ногоон

Olya Detry / Shutterstock.com

Энэ төрлийн ногоо, жимс нь ихэвчлэн лютеинээр баялаг ба дээр дурдсанаар нүдний хараанд сайн. Мөн, С амин дэмийн агууламж өндөртэй байдаг. Шар – ногоон өнгийн ногоо, жимснээс дурдвал: киви, бууцай, авокадо.

 

Тод шар болон улбар шар өнгөтэй

Krasula / Shutterstock.com

Эдгээр ногоо, жимс нь каротиноидоор баялаг бөгөөд дархлааны системийг дэмжиж, зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах, мөн хараа болон хавдрын асуудалтай тэмцдэг. Шим тэжээлтэй бусад бодисууд гэвэл: А болон С амин дэм, кали, бром, фолат. Хүнснээс нэрлэвэл: чангаанз, лууван, хулуу, манго, чинжүү.

 

 

Улаан

Ногоо, жимсний энэ өнгийг ликопин бий болгодог. Уг бодис нь хүчтэй антиоксидант бөгөөд зүрх, судасны өвчлөлтэй тэмцэнэ, мөн зарим нэг төрлийн хорт хавдрын эсийн хөгжлийг дарангуйлдаг. Мөн, хөхний булчирхайн эрүүл мэндийг дэмждэг байна. Бусад ашиг тустай элементүүдээс дурдвал: С амин дэм, фолат, флавоноид. Ногоо, жимс: улаан лооль, цангис, усан үзэм, грейпфрут, чинжүү.

 

Хөх, ягаан

Natalia Elena Massi / Shutterstock.com

Энэ өнгө антоцианы тусламжтайгаар бий болно. Энэ нь зүрхэнд тустай бөгөөд хүчтэй антиоксидант хэмээгддэг. Мөн, өнгө бараан, гүн байх тусам антиоксидантын хэмжээ өндөр байдаг. Хүнснээс нэрлэвэл: нэрс, хатаасан болон нойтон хар чавга, хар бөөрөлзгөнө.

 

Өнгөгүй бол яах вэ?

Санаагаар унах хэрэггүй, амин дэмгүй ногоо, жимс гэж үгүй. Жишээ нь, хаш нь дотроо хурц тод өнгөгүй, гэхдээ их хэмжээний флавоноид агуулдаг. Өнгөгүй ч гэсэн хүний бие махбодод нэн хэрэгтэй шим тэжээлээр баялаг ногоо. Зарим мэргэжилтнүүд өдөрт аль болох “солонгорсон” хоол хүнс идэхийг зөвлөдөг. Иймд төрөл бүрийн өнгөтэй жимс, ногоо түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.

Tetiana Shumbasova / Shutterstock.com

Гэхдээ, зөвхөн дээр дурдсан онолыг баримтлан явах хэрэггүйг танд анхааруулмаар байна. Хоол хүнснийхээ шим тэжээлийг бүхий л талаас нь судалж өөрт бүрэн ашигтай байхаар хооллох хэрэгтэй. Жишээ нь, олон өнгийн чинжүү идвэл дан улаан чинжүү эсвэл улаан лооль идсэнээс хавьгүй их амин дэм, эрдэс бодис авах нь ойлгомжтой. Ямартай ч, олон төрлийн хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай юм.

3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *