
Бидний худалдаж авсан эд бараа наад захын хэрэгцээ хангаад зогсохгүй мөн сонирхолтой байдлаар зохион бүтээгдсэн байвал илүү их сэтгэлд нийцэж талархал хүлээдэг. Ажил мэргэжилдээ үнэнч, чин сэтгэлээсээ хандах дизайнерууд өөрийн санааг төгөлдөршүүлэхийг улам бүр хичээх ажээ. Энэ бол нөр их хөдөлмөр гэдгийг та ойлгоорой. Ялангуяа, ийм бүтээлийг олон хүнд хүргэхийн зэрэгцээ зохих ёсоор үнэлэх нь зөв. Бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэж байдаг эд зүйлсийн сонирхолтой дизайнтай хувилбаруудыг өнөөдрийн нийтлэлдээ багтааж байна. Ийм байж болно гэж таныг төсөөлж ч байгаагүй гэдэгт бид итгэлтэй байна шүү.
Шатаж буй модыг санагдуулам модон гэрэлтүүлэг

Бүх талаасаа усаар шүршдэг шүршүүр

“Мөчир” дээр тогтох зөөлөн дэртэй модон сандал

“Star Trek” киноны Ворф яг ийм сандалтай байсан.
Хуудасны булан шиг харагдах гэрэлтүүлэг

910 ам.долларын үнэтэй гэж бодохоор гоё ч юм шиг, муухай ч юм шиг.
Аяганы этгээд хачин тогтоогч

Дизайнер гал унтраагуур хадгалах газрыг үнэхээр гоё сэтгэж хийжээ

Бороо мэт шиврэх усан эргүүлэг

Сингапурын Чанги онгоцны буудалд байдаг усан оргилуур.
Шарсан төмсний сав кетчупээ хийх тусгай халаастай

Шарсан төмснөөсөө илүү өндөр өртөгтэй хайрцаг болсон байх даа.
Номонд дурлагчдад зориулав

Хулсны орцтой шампуний савлагаа

Муурын байшин гэнэ. Байшиндаа хэвтэх муур айдасгүй болдог гэнэ. Муураа хэрхэн тайван хэвтэж байгааг эзэн нь шууд харах боломжтой

Дээд зэргийн эргономик компьютерын гар

Харахад бага зэрэг эвгүй ч гэлээ, гарт үнэхээр эвтэйхэн бариул шүү

Нарны шилний хэлбэртэй толь

Гараа зөв угааж байгаа эсэхийг энэ залуу хянадаг юм байна.
Орооцолдсон чихэвчнээс залхсан хүмүүст зориулав

Бонус: зам дээр зурсан 3D явган хүний гарц. Жолооч өөрийн эрхгүй хурдаа хасахад хүрдэг

Эндээс дизайнеруудын бүтэлгүй ажлуудыг хараарай. Харамсах, шоолохоос өөрцгүй бүтээлүүд багтав.








Gelenhuu Tuya
2022/06/29 at 15:34
9
Ulziibayr Tuvshintur
2022/06/30 at 18:50
Bga
Алтангэрэл Ариука
2022/06/30 at 23:02
Got ymaa