Египет эмэгтэй 43 жилийн турш эрэгтэй хүний дүр эсгэн, хүнд хүчир ажил хийж амьдралаа залгуулдаг байжээ

0

Сиса Абу Даух (Sisa Abu Daooh) гэх Египет эмэгтэй 40 гаруй жил өөрийнхөө хүйсийг нууж эрэгтэй болон жүжиглэж байжээ. Охин нь төрөхөөс хэдхэн сарын өмнө нөхөр нь өөд болж, амь зуух орлогогүй хоцорчээ. Төрөл төрөгсөд нь түүнийг хоёр дахь удаа гэрлүүлэх гэж хичээсэн боловч 22 настай бүсгүй дахин гэр бүл зохиохыг хүссэнгүй.

Ажилд орохын тулд тэр өөрийгөө эмэгтэй гэдгийг нуухаас өөр аргагүйд хүрчээ. Тэр галабея (өргөн ханцуйтай эрчүүдийн урт өмсгөл), цагаан тюрбан зүүж эрэгтэй хүний гутал хөлдөө угласан юм. Энэ эмэгтэй тоосго, цемент ачих, мөн барилгын хүндхэн ажил ч хийж байлаа. Тэр 43 жилийн турш эрэгтэй хүн болж “жүжиглэж” чаджээ. Нууц нь ил болонгуут тэрээр төрөлх хот руугаа явсан юм. 2022 онд Египетийн засгийн газар түүнд “өв тэгш эх” гэдэг шагнал гардуулжээ.

1.

 

2.

 

3.

4.

5.

 

6.

 

7.

8.

 

9.

 

10.

Сиса Абу Даух эмэгтэй хүнд ахадмаар хүнд ажлыг гололгүй хийнэ. Тэр тоосго, цемент ачих, мөн барилгын хүндхэн ажил ч хийж байлаа. Түүний эр зоригийг Египетийн засгийн газар өндрөөр үнэлж “өв тэгш эх” одонгоор эрэлхэг эмэгтэйг шагнажээ. 64 настай Сиса Абу Даух одоо төмөр замын буудлын ойролцоо гутал тосолдог бөгөөд түүний хэлж байгаагаар багагүй орлого олдог ажээ. Тэрээр одоо ч гэр бүлийн орлогын цорын ганц эх үүсвэр хэвээр байна. Охин нь насанд хүрч нөхөрт гарсан. Харамсалтай нь Сиса Абу Даухын хүргэн өвчний улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн ч гэсэн Сиса Абу Даур эрэгтэй хүний хувцсаа тайлалгүй үргэлжлүүлэн өмссөөр л байна.

Тэрээр галабея (өргөн ханцуйтай эрчүүдийн урт өмсгөл) өмсөнө, толгойдоо цагаан тюрбан ороож, харин хөлөндөө эрэгтэй хүний гутал углажээ. Хүн орлого олохын тулд ийн өөрчлөгддөг нь бас тийм ч ховор үзэгдэл биш юм. Жишээ нь, 18 настай нэгэн хятад залуу эмэгтэй болон жүжиглэж эрэгтэй хүнтэй гэрлэсэн хэргээр бaривчлагдсан тохиолдол гарсан. Залуу өөрийгөө мөнгөний төлөө ингэхэд хүрсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ. Тэр нэг жилийн дотор гурван ч удаа гэрлээд амжсан бөгөөд нөхрүүдийнхээ мөнгийг аваад л зугтаадаг арга барилтай. Ван Магийг ер нь эмэгтэй хүнтэй их андуурдаг байж л дээ, арга ч үгүй биз. Эр хүн гэхэд хэтэрхий туранхай бас маш зөөлөн хоолойтой. Хуримын ягаан өнгийн даашинз өмссөн түүнийг бүсгүй хүнээс ялгахын аргагүй. Ингээд өөрийнхөө гадаад төрхийн онцлогийг ашиглаж багагүй мөнгө олохоор шийдэж л дээ. Их газрын Хятадад сүйт бүсгүйн гүн хомстолд орсон гэдгийг тэр бас сайтар бодолцсон бололтой. Нэг удаагийн инжинд гэхэд л тэр 1000 фунт стерлинг олсон байгаа юм.

Хэрэв та энэ эмэгтэйн оронд байсан бол ямар сонголт хийж амьдрах байсан бэ?

3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *