Facebook таны уншихыг хүсэхгүй байгаа түлхүүр үг орсон постыг блок хийх сонголттой болно

0

Ашгүй нэг юм өөрийнхөө үзэхийг хүссэн мэдээллийг шүүх боломжтой болох нь ээ!

Facebook олон хүмүүсийн хувьд мэдээлэл авах эх сурвалж нь болоод байгаа – радио, зурагт, сониныг бүрэн орлож чадна. Уг сошиал сувгийн мэдээллийн урсгал нь бидний сонирхсон болгоныг өгч чадахгүй нь харамсалтай. Үүнээс гадна бидний өмнө огтоос харахыг хүсээгүй пост хүртэл гарч ирдэг тул бухимдал төрүүлнэ.

Facebook-ийн хэсэг хөгжүүлэгчид өнөөдөр нэгэн шинэ хэрэгслийг санал болгож байна – үзэхийг хүсээгүй мэдээллийг блок хийхэд тусална. Хэрвээ та тодорхой мэдээний эх сурвалжаас зайлсхийхийг хүсэж байгаа бол жишээ нь, улс төр, спорт эсвэл урлагийн тухай мэдээ авахыг хүсэхгүй байгаа бол түлхүүр үг, холбоо үгийг сошиал сувгийн ухаалаг алгоритмд оруулах хэрэгтэй. Энэ үйлдлийг баруун дээд буланд байгаа меню хэсгээр орж хийгээрэй.

Үр дүнд нь тухайн түлхүүр үг орсон бүх мэдээлэл 30 хоногийн турш блок хийгдэх болно. Анхаарах ёстой нэг зүйл бий, хэрвээ та шийдвэрээ өөрчилсөн бол Facebook-ийн тохиргоогоор орж оруулсан түлхүүр үгээ устгах боломжгүй юм шүү. Сарын турш тэвчээртэй хүлээхээс өөр аргагүй, автомат блок өөрөө хугацаа нь дуусахаар тайлагдана.

Шинэ горим одоогоор туршилтын байдлаар ашиглагдаж байна. Ойрын хугацаанд үүрэн утасны хэрэглэгчдэд нээлттэй болоод дараа нь сошиал сувгийн веб-хувилбарт ашиглах боломж нээгдэх ажээ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *