Технологийн тойм: Samsung Galaxy S10 болон Galaxy Note 9, Meizu 16 гар утасны талаарх мэдээлэл

1

Технологийн шинэ дэвшлийн тухай сонирхолтой ам дамжсан яриа, зарим нэг шинэ мэдээ мэдээллийг танд танилцуулахаар бэлдлээ.

Xiaomi үйл ажиллагаагаа маш эрч хүчтэйгээр өргөжүүлж чадаж байна. Өнөөдөр уг компанийн нэр гарахгүй байгаа технологийн шинэ мэдээ гэж үгүй болжээ. Угтаа бол дэлхийн гажетийн ертөнцөд маш олон үйл явдал болж байгаа. Тийм учраас өнөөдрийн технологи тойм мэдээнд хятадын компанийг түр зур орхиод өөр бусад өрсөлдөхүйц технологийг танилцуулахаар бэлдлээ.

Samsung Galaxy S10 – жинхэнээсээ ямар ч хүрээгүй анхны гар утас болно

Хэн нэгэнд бидний үзэл бодол таалагдах эсэх нь хамаагүй, ямартай ч гар утасны зах зээлийг өнөөдөр хоёр л компани ноёрхон эзэлж байна: Apple болон Samsung. Чухам энэ л хоёр компани жил болгон технологийн шинэ шийдэл гаргаж ирдэг, шинэлэг зүйлийг бусад компаниуд хичээнгүйлэн хуулбарлан өөрийн бүтээгдэхүүндээ ашиглана.

Samsung Galaxy S10 шинэ утас бусдыг алмайруулна гэж амлаад байгаа. Хэрвээ гарсан тооцоонд итгэвэл, маш том дэлгэцтэй өөрөөр хэлбэл нүүрэн тал нь тэр чигээрээ дэлгэц байх нь. Ямар ч хүрээ болох “моно хөмсөггүй” – зөвхөн нэг захаас нөгөө захад хүрэх дэлгэц. Хурууны хээ мэдрэгч нь төсөөлснөөр бол шууд дэлгэц дээрээ байрлах юм байна. Уг утас нь хөндлөнгөөрөө 6,2 инч, арай жижиг хувилбар нь 5,8 инчийн дэлгэцээрээ гайхагдах нь.

Samsung шинэ хувилбарын гар утсаа CES 2019 үзэсгэлэн дээр танилцуулахаар төлөвлөжээ. Уг үзэсгэлэн ирэх оны 1-р сарын 8-11–ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

 

Samsung Galaxy Note 9-ийн шар өнгө 8-р сарын 9-ний өдөр мэндэлнэ

Galaxy S10 хэрэглэгчдийн гар дээр очих хугацаа дэндүү урт санагдаж байгаа бол Samsung компани Note 9 утсаа тун удахгүй буюу 8-р сарын 9-ний өдөр танилцуулах гэж байна. Тиймээс интернетээр цацагдаж байгаа уг утасны тухай мэдээлэл илүү үнэний хувьтай байж чадна.

Galaxy Note 9 нь өмнөх загвараасаа төдийлөн ялгараад байх үзүүлэлтгүй. Үндсэн өөрчлөлт нь камер байх болов уу, гэхдээ утасны гадаргууны өнгөний сонголт өргөн байх төлөвтэй. Албан ёсны анхны танилцуулга дээр хурц шар өнгө тавигдсан байна – тэгэхээр алтан шар өнгөтэй гар утас барих боломж бий болох нь гэж ойлгоорой.

Гар утасны процессорын хувьд Exynos 9810 эсвэл Qualcomm Snapdragon 845, энэ нь тухайн орон нутгаас хамаарна. Шуурхай санах ой нь 6 ГБ, багтаамж 64, 128 эсвэл 256 ГБ–ийн сонголттойгоор хэрэглэгчдийн гар дээр очно.

 

Meizu 16-ийн анхны зураг тарлаа

Meizu бараг л Xiaomi-ийн үндсэн өрсөлдөгчөөр тодорхойлогдох гээд байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд шууд өрсөлдөгч гэж хэлэхгүй ч гэлээ, Meizu бууж өгөх бодолгүй байгаа бололтой.

Meizu компанийн шинэ бүтээгдэхүүн нь Meizu 16 болон Meizu 16 Plus болно. Аварга том дэлгэцтэй, өнцөг нь дугуйрсан, “моно хөмсөг” гэх зүйлгүй. Нүүрэн талдаа ямар нэгэн илүүц элемент байхгүй, тэгэхээр хурууны хээ мэдрэгч нь шууд дэлгэцэндээ байрлаж байна.

Жирийн хувилбар нь Snapdragon 710 процессортой, хоёр камертай – 20 болон 12 Мп, зайны хувьд хурдан цэнэглэгдэх 3080 мА*цаг чадалтай. Meizu 16 Plus нь Snapdragon 845 процессор дээр суурилсан. Ухаалаг гар утас нь гурван ч камертай, зай нь утасгүй цэнэглэж болох 3600 мА*цаг бүхий хүчин чадалтай.

Уг төхөөрөмжийн зарагдах үнэ болон худалдаанд гарах хугацаа одоогоор тодорхойгүй байна.

7
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *