Дэлхийн алдартай брэндүүдийн бэлгэ тэмдгүүд юу илэрхийлдэг вэ?

2

IKEA дэлгүүрийн нэр ямар утга агуулж байгааг та мэдэх үү? Android компанийн бэлгэ тэмдэг зохион бүтээсэн зохиолчдын онгодыг юу дуудсан бэ? Энэхүү нийтлэлийг уншихаас өмнө та лав мэддэггүй байсан болов уу.

Та бүхэндээ дэлхийн алдартай брэндүүдийн түүхтэй илүү ойр дотно танилцахыг урьж байна, компанийн бэлгэ тэмдэг, нэршил ямар чухал болохыг та сонирхон уншина уу.

Pepsi

Pepsi ундааг зохион бүтээгч Дэвис Брэдхемийн бодлоор бол түүний ундаа сахар, ус, карамель, нимбэгийн тос болон задийн орцоос бүтдэг бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ гэжээ. Тийм ч учраас “диспепси” гэдэг үгнээс гаралтай нэршил бодож олжээ – хоол боловсруулах үйл ажиллагааны хураангуйлсан нэр томьёо юм.

Зууны түүхтэй бэлгэ тэмдэг хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан. Өнөөдрийн хувьд цэнхэр, улаан болон цагаан давлагаануудаас бүрдсэн тойрог байгаа. Хамгийн сонирхолтой нь уг бэлгэ тэмдэгт 1 сая гаруй доллар зарцуулсан гэдэг. Зохиогчдын үзэж байгаагаар уг тойрогт дэлхийн соронзон орон, алтан огтлолцлын Пифагорын онол зэрэг агуулагдаж байгаа ажээ. Гэхдээ бидний хувьд ганц л зүйл илэрхий харагдана – америкийн далбааны өнгө.

 

Chupa Chups

Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ чихэр идэж гараараа заваартуулж байх юм гэж загнаж байгааг Энрике Бернат анзаарчээ. Тэгээд л тэр иштэй хатуу чихэр зохиосон гэдэг, энгийн энэ арга нь түүнийг баян болгож чадсан юм.

Уг чихрийн нэрний гарал нь испани хэлний chupar гэх үйл үгээс гаралтай – “хүлхэх”. Харин бэлгэ тэмдгийн хувьд бүр ч сонирхолтой: бэлгэ тэмдгийг үйлдвэрлэгчийн хүсэлтээр Сальвадор Дали зурсан түүхтэй. Зураач алтан товч цэцэг зурахыг анхлан санал болгосон гэдэг, харин өнгийг испани улсын далбааг санагдуулам байх ёстой гэжээ. Бэлгэ тэмдгийн хэлбэр дүрсийг зүгээр ч нэг сонгоогүй юм: зургийг чихрийн хажуу бөөрөн дээр байхаар биш харин чихрийн дээрээс харагдах байдлаар хийхээр болов, энэ тохиолдолд алтан товч цэцгийн хэлбэр гайхалтай зохицож байлаа. Энэ хугацаанд уг бэлгэ тэмдэг бага зэрэг л өөрчлөгдсөн, бүхэлдээ бол өөрийн анхны хэлбэрээ огт алдаагүй ажээ.

 

Asus

Тайванийн энэ брэндийн нэр маш сонирхолтой түүхтэй болохыг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх л даа. Угтаа бол, уг компанийн үндэслэгчид домогт гардаг далавчтай морь Пегас-аар (англиар Pegasus) нэрлэхийг хүсэж байжээ. Харин нэг их удалгүй эхний гурван үсгийг авахаар шийдэж. Өөрсдийнхөө компанийн нэрийг утасны лавлахад цагаан толгойн дарааллаар эхэнд бичигдэхээр өөрчилсөн байна.

 

IKEA

Энэ дэлгүүрийн бүтээгдэхүүн ихэнх нь хэл хугалмаар швед нэрээр нэрлэгдсэн байдаг. Харин дэлгүүрийн нэршлийн хувьд өөр түүхтэй. Компанийг үндэслэгч Ингвар Кампрад товчлол бодож олжээ: түүний нэрний эхний үсгүүд болон Агуннарюдын аман дээр байрлах Эльмтарюд фермийн товчлол – түүний төрсөн нутаг.

Бэлгэ тэмдгийг зохиоход өөр онцгой ажил орсонгүй, өнгөний хувьд шведийн далбааг санагдуулна.

 

Android

Нэгэн ам дамжсан яриагаар бол компанийн үүсгэн байгуулагчдын нэг болох Энди Рубин роботод хэт хайртай болохоор нь андройд гэж дуудуулдаг байжээ. Тийм ч учраас өөрийн гэсэн үйлдлийн систем зохиох ажилдаа орсон гэдэг – үйлдлийн системдээ өөрийн хочийг өгсөн гэж хэлж болно.

Android-ын бэлгэ тэмдгийг дизайнер Ирина Блок зохион бүтээжээ. Дизайнер бүсгүй дурсан ярихдаа, миний өмнө роботын дүр төрхийг гаргах даалгавар байлаа, яаж гаргах вэ гэсэн бодол толгойд нэг л орж ирэхгүй зовоосон. Сонирхолтой нь, бүсгүйн нүдэнд ариун цэврийн өрөөний хаалган дээр байдаг пикторгамм тус болжээ. Ингээд л, толгой дээрээ антентай ногоон хүн гарч ирсэн түүхтэй.

 

Starbucks

Уг кофены газрын нэрийг бараг санамсаргүй олсон гэж хэлж болно. Хэдэн бизнес эрхлэгчид нэгэн орой цуглаж “St”-ээр эхэлсэн үг сонгож эхэлжээ – тэр үед энэ хоёр үсэг зохицоогүй мэт бас хэлэхэд яагаад ч эвтэйхэн биш мэт санагдаж байв. Гэнэт хэн нэг нь уурхайн хуучин газрын зураг гаргаж ирээд Старбо гэх хуучин хотыг олсон байна. Дараа нь найз нар “Моби Дик” романы нэгэн дүрийг санацгаажээ, тэр бол Старбак. Ингээд л дэлхийд алдартай кафены нэр бий болсон түүхтэй.

Компанийн бэлгэ тэмдэг дээр яагаад далайн сэдэвтэй дүр зураг байдаг вэ? Зохиолоороо бол Старбак – усан онгоцны туслах залуу юм. Ингээд компани үүсгэн байгуулагчид далайн сэдвээ үлдээхээр шийдэж: эртний грекийн домогт гардаг далай тэнгисийн дагиныг дүрсэлжээ.

 

Instagram

Уг үйлчилгээг үндэслэгчдийн нэг болох Кевин Систром Instagram-аас өмнө гэрэл зурагчнаар ажилладаг байв. Ялангуяа тэр шууд хэвлэгдэж гарах гэрэл зураг илүү сонирхдог нэгэн, жишээ нь Polaroid дээр гэрэл зураг дарах сонирхол давамгайлна. “Instant” гэх үгийг англи хэлнээс хөрвүүлбэл “хормын” гэж бууна. Мөн мэдээлэл байдлаар ч ашиглаж болохоор, яг л цахилгаан шиг – telegram. Instant + telegram = Instagram.

Компанийн бэлгэ тэмдэг ч мөн адил нэршлээ илэрхийлэхүйц: Polaroid OneStep фото камерын дүрсийг бага зэрэг өөрчлөхөд л Instagram-д тохирох бэлгэ тэмдэг болж чаджээ. Дараа нь бага зэрэг өөрчилж улам ч ойлгомжтой бөгөөд минималист болгож чадсан, гэхдээ өнөөдрийн бэлгэ тэмдэгт фото камерын дүрс алдагдаагүй байгааг та анзаарсан биз дээ?

 

Virgin

Ричард Брэнсон – дэлхийн хамгийн амжилттай яваа бизнес эрхлэгч, хэдэн арван компани эзэмшсэн хүн. Ирээдүйн алдартай брэнд болох нэршлийг маш санамсаргүй байдлаар олжээ. Нэгэн үдэшлэг дээр үл таних бүсгүй түүнд компаниа Virgin (англи хэлнээс орчуулбал “онгон, хөндөгдөөгүй”) гэж нэрлэхийг санал болгожээ. Тэр үед нэг их юм бодоогүй ч гэлээ энэ эрсдэлтэй нэрийг компанидаа өгөхөөр шийдсэн байна. Брэнсоны шийдэмгий, эр зоригтой байдал нь өөрийн эзэнт гүрнийг байгуулах үндэс болсон гэж ярьцгаадаг байна.

 

Amazon

Жефф Безос өөрийн онлайн номын дэлгүүрээ 1994 онд нээж ажиллуулсан бөгөөд дэлхийн хамгийн үр өгөөжтэй Амазон мөрний нэрийг хүндлэн компанидаа Amazon нэрийг өгчээ. Он жил өнгөрч онлайн номын дэлгүүр нь өргөжин дэлхийн хамгийн том интернет-худалдааны төв болж чаджээ.

Компани энэ хугацаанд өөрийнхөө бэлгэ тэмдгийг хэд хэдэн удаа өөрчилсөн, өнөөдрийн бэлгэ тэмдэг нь нэршилдээ бүрэн зохицож чадсан юм. Нэгдүгээрт, Безос өөрийнх нь дэлгүүр бүгдийг зардаг болоосой гэж хүсдэг байв “А”-с “Я” хүртэл (латин цагаан толгойгоор A-с Z хүртэл). Тийм ч учраас A-с Z үсэг хүртэл зураас татаж холбосон.

Хоёрдугаарт, үсэг холбосон зураас нь инээмсэглэлийг илэрхийлнэ. Amazon хэдий интернет дэлгүүр ч гэлээ хэрэглэгчдээ инээмсэглэлээр угтан авч халуун дулаан үйлчилгээ үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

 

Unilever

Дэлхийд алдартай уг корпораци дэлхий даяар 400 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байна. Энэ аварга том компанийн бэлгэ тэмдэг төгс, бүгдэд ойлгомжтой бас хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. U үсэг үнэхээр өөрийн гэсэн утгыг агуулж чадсан байна. Жишээ нь, ургамал нь тус компани байгаль орчныг хайрлан хамгаалах, давалгаа нь – ариун цэвэр, сэнгэнэсэн уур амьсгал зэргийг илэрхийлнэ.

3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *