Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд

1

Дэлхий дээр дэндүү сайхан бүсгүйчүүд тоо томшгүй. Гэхдээ заримдаа тэдний гоо сайхан хоёр, гурав дахин, бүр түүнээс ч олон дахин үржигдэх нь бий. Сайхан бүсгүй өөртэйгөө усны дусал мэт адилхан ихэртэй, бүр нэг бус ихэртэй гээд төсөөл дөө! Дэлхийн олон орны ихрүүд дундаас хэмжээлшгүй гоо үзэсгэлэнтэй 15-ыг нь бид сонгон үзүүлж байна.

15. Грушина – Орос

Кристина ба Аня Грушина. Энэхүү гайхалтай охид дижэй хийдэг байсан бөгөөд жинхэнэ овог нэрээ удаан нууцалж, интернэтэд “орос ихрүүд” нэрээр танил болжээ. Харин яагаад ингэж нууцлах болсны учрыг хэн ч мэдэхгүй. Одоо тэд Мексикт загвар өмсдөг.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 1

14. Белла – Америк

Хэрэв та нохой зодооны талаар мэдлэгтэй бол Белла гэдэг овгийг сайн мэддэг байж таарна. Бри, Никки хоёр мэргэжлийн нохой зодоончид бөгөөд загвар өмсөж, мөн жүжиглэх урлагт суралцдаг.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 2

13. Кримминс – Ирланд

Гурван ихэр Элисон, Николя, Лаура Кримминс нар. Ирланд, Их Британийн дунд орших Мэн арлын гурван сайхан бүсгүй. 29 настай шаргал үст бүсгүйчүүд 16 наснаасаа эхлэн загвар өмсжээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 3

12. Давалос – Колумб

Камила ба Марианна Давалос нар Кентукки мужийн Лексингтонд төрсөн. 10 наснаасаа эхэлж Колумбад загвар өмссөн бөгөөд одоо дотуур хувцас сурталчилдаг дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчид болсон байна. Камила нь арай илүү нээлттэй, олон сурталчилгаанд тоглож зураг авахуулдаг гэнэ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 4

11. Ферес – Бразил

28 настай Биа, Бранка Ферес нар бол синхрон сэлэлтийн одууд юм. 3 настайдаа анх гимнастикаар, харин 7 наснаасаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ. 2011 он хүртэл тэд синхрон сэлэлтээр хичээллэсэн бөгөөд одоо загвар өмсөгчид, жүжигчид болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 5

10. Рыбка – Австрали

Саманта, Теаган Рыбка нар бол Австралийн акробатчин гимнастикчид. Акробатаар 3 наснаасаа, бүжгээр 6 наснаасаа хичээллэсэн. Одоо тэд 20 настай. Ээж нь ч бас акробатчин байжээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 6

9. Аксель – Нидерланд

17 сая хүнтэй Нидерландад 4 ихэр төрсөн нь зөвхөн тэд юм. Тесса, Эсме, Бо, Лиза Аксель нар. Харденберг хотын 23 настай ихрүүдийг Нидерландад танихгүй хүн байхгүй. Тэд эгэл жирийн амьдралтай бүсгүйчүүд.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 7

8. Бадура – Арабын Нэгдсэн Эмират

Баруун Польшоос гаралтай Клаудиа ба Лаура Бадура нар Англи, Арабын Нэгдсэн Эмиратын хооронд ирж очин хоёр гэрт амьдардаг. Тэд бол блоггер, загвар өмсөгч, уран бүтээлч бүсгүйчүүд бөгөөд дээд зэрэглэлийн загварын ертөнцөд томоохон төлөөлөгчид юм.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 8

7. Окапец – Польш

Александра, Изабелла, Моника Окапец. Alizma поп хамтлагт дуулдаг. Хамтлагийн нэр нь гурван ихрийн нэрний үсгүүдээс бүрдсэн байна. Анх тэд Америкт оюутан солилцоогоор ирж байсан бөгөөд одоо бол Америк төдийгүй дэлхийг доргиосон аялан тоглолт хийдэг болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 9

6. Тэйлор – Америк

Ники, Николь, Натали Тэйлор гэдэг нэрнүүд танд Red Roots хэмээх алдарт гурвалыг сануулж байж мэднэ. 25 настай ихэр эгч дүүс 5 настайгаасаа эхлэн хөгжмийн ертөнцөд хөл тавьж, сүмийн найрал дуу дуулж эхэлжээ. Мөн тэнд хийл, банжо, виола да гамба, мандолин, гитар тоглож сурсан гэдэг.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 10

5. Ким – Солонгос

Гурван ихэр эгч дүүс Infinity of Soul хамтлагийн гишүүд. Жин А, Сун А, Мин А гурав чавхдаст хөгжим тоглож, дуулдаг бөгөөд бүх төрлийн хөгжмийн урсгалд дуртай гэнэ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 11

4. Абу Хадра – Саудын Араб

Сама, Хая Абу Хадра нар загварын ертөнцийн томоохон төлөөлөл. Тэдний ээж нь Эр-Риядын гишүүнчлэлтэй томоохон дэлгүүрийн эзэн. Эгч дүүс ээжтэйгээ дэлхийг тойрон аялж, олон улс орнуудын загварын 7 хоногийг үзэж сонирхдог.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 12

3. Танг – Канад

Жэйд, Жоэлл, Мария Танг гурав 1990 оны зул сарын баяраар 18 настай украин бүсгүйгээс мэндэлжээ. Тэдний эцэг нь хятад хүн. Европ, ази цус холилдсоноос өвөрмөц гоо үзэмжтэй төржээ. Эгч дүүс гурвуул дижэй, жүжигчид юм.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 13

2. Герберт – Австрали

Рене, Элиша Герберт – энэ жагсаалтын хамгийн залуу нь. Тэд 16 настай бөгөөд Сиднейд алдартай загвар өмсөгчид юм. Охидын талаар мэдээлэл хомс боловч жижиг байшинд амьдардаг, Квинслэндийн сургуульд явж, англи ба францаар ярьдгийг нь бид мэднэ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 14

1. Пайфром – Багамын арлууд

Флоридад төрж, Багамын арлууд дээр өссөн Жоди, Кэтрин, Кристина, Женелл Пайфром нар. Одоо Калифорнийн коллеж-д сурдаг. Дөрвүүлээ хөгжимд дуртай, хамтдаа хүслээ биелүүлж телевизийн шоу хөтөлдөг болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн тачаангуй ихрүүд 15

48
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *