Цаг агаар таны биед шууд нөлөө үзүүлдэг гэдгийг батлах 10 баримт. Хүмүүс өвдгөөр хатгуулаад байна, тэнгэр муудах нь гэж ярьдаг нь ийм учиртай байжээ

0

Бүрхэг цаг агаар бидний тархинд нөлөөлж, аливаа асуудалд илүү нухацтай хандах боломжийг олгодог тухай сэтгэлзүйчид хэлдэг. Бидний санах ой нар шарсан өдрүүдийг бодвол бороотой, бүрхэг өдөр илүү сайн байдаг гэдгийг олж тогтоосон байдаг. Магадгүй цэлмэг өдөр хэт завгүй байдгаас ч үүдэлтэй байж болох юм шүү. Манай сайт уншигч танд цаг агаар бидний биед ямар нөлөө үзүүлж байдаг тухай нийтлэл бэлдлээ.

1. Бие тань хавагнана

© shutterstock.com

Хэт халуун, чийглэг өдөр таны бие өөрөө өөрийгөө сэрүүцүүлэх нэгэн аргатай ажээ. Хэвийн үед судас арьс руу ойртож, хөлрөх замаар өөрийгөө хөргөж байдаг бол хэт халуун үед бие хавагнан хөөж өөрийгөө хөргөх арга хэмжээ авдаг ажээ.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Хуурайшуулагч болон сэнс ашиглан сэрүүцээрэй. Халуун орчинд хэсэг байсны дараагаар таны бие цаг агаарт дасаж, хавагнахаа болих болно.

 

2. Зүрхний шигдээс болох эрсдэл нэмэгдэнэ

© depositphotos.com, © depositphotos.com

Эрс тэс уур амьсгал зүрхэнд ачаалал нэмж байдаг ажээ. Хүйтэнд судас агшиж, зүрхний цусан хангамж мууддаг тул цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг эрсдэл нэмэгддэг байна.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Хэт халах болон хэт их ажиллахаас болгоомжил.

 

3. Арьс тань эрүүл бус харагдаж эхэлнэ

© Martin Reisch / unsplash, © depositphotos.com

Цаг агаар хүйтэрч эхлэх үед орчны чийглэг буурдаг. Энэ нь арьсанд шууд нөлөөгөө үзүүлж, хуурайшиж, үрэвссэн мэт харагдуулдаг.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Чийгшүүлэгч болон нар, салхины хамгаалалттай тос хэрэглээрэй. Мөн халуун усанд удаан хугацаагаар орохоос зайлсхийх нь зүйтэй. Учир нь энэ нь таны арьсны тослогийг багасгаж, улам хуурайшуулах болно.

 

4. Үс, хумс тань суларч, толиогоо алдана

© depositphotos.com, © shutterstock.com

Өвлийн улиралд үс болон хумс тань арьсны нэгэн адил асуудалтай нүүр тулдаг ажээ. Хүйтэнд судас агшиж, жижиг болсноор үс хумсанд хүрэх шим тэжээл багасч, хэврэг болдог гэнэ.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Шүршүүрт дээд тал нь 5-10 минут бүлээн усанд орох бөгөөд чийгшүүлэгч хэрэглэж, шампунь аль болох бага хэмжээгээр хэрэглээрэй. Харин ангижруулагч их хэрэглэх нь зүйтэй ажээ.

 

5. Үе мөчөөр өвдөх

© depositphotos.com

Шагайгаар өвдөх нь шуурга ирж буйн дохио гэдэг нь үнэний ортой ажээ. Учир нь үе мөчний үрэвсэлтэй хүмүүсийн бие агаарын даралт нэмэгдэх үед ачаалал нь нэмэгдэж өвддөг байна. Мөн хүйтэн уур амьсгалд үе хоорондын шингэн багасч, уян хатан байдлаа алдаж эхэлдэг. Орчны хэм унах үед судас нарийсч, цусны эргэлт багасч, булчин болон шөрмөс агшиж, жижигрэх үзэгдэл мөн гардаг байна.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Дулаан байх хэрэгтэй. Энэ нь таны биеийн цусны эргэлтийг сайжруулж, булчинг амрааж, үе мөчний өвдөлтийг намдаадаг. Мөн өдөр тутам дасгал хийж хэвших нь таныг үе мөчний өвчнөөс сэргийлэхэд тустай.

 

6. Харшил хүндэрнэ

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Бороотой өдөр хамар битүүрэх, салхитай өдөр нүд нуухтаж, нулимс гарах зэрэг улирлын шинж чанартай харшлууд нь ихэвчлэн мод болон ургамлын тоос, бохирдлоос үүдэлтэй байгалийн жамаар өдөөгддөг байна. Харшлын шинж тэмдгүүд нь хүний биед хор нөлөөгүй хэдий ч, тун таагүй мэдрэмж төрүүлдэг нь нууц биш.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Харшлын улирал эхлэх үед гадуур гарахаас аль болох зайлсхийж, агаар цэвэршүүгч, агааржуулагч ашиглахыг зөвлөж байна.

 

7. D амин дэмийн дутагдалд орох

© depositphotos.com, © shutterstock.com

D амин дэмийг авдаг бидний гол эх сурвалж нь нарны гэрэл билээ. Харин хүйтний улиралд өдөр богино болж, бидний гэртээ өнгөрүүлэх хугацаа ихэссэнээр D амин дэмийн дутагдалд орж эхэлдэг ажээ. Үүний улмаас булчин сулрах, цусны даралт ихсэх, стресстэх болон аливаад цочмог болох зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Өндөг, мах, тослог загас зэрэг уг амин дэмээр баялаг хүнс хэрэглээрэй.

 

8. Сэтгэл санаагаар унах нь ихэснэ

© depositphotos.com, © depositphotos.com

Нарны гэрэл багатай намар болон өвлийн улиралд D амин дэм дутагдсанаас болж сэтгэл санаагаар унаж, ядарч сульдаж эхэлдэг ажээ. Уг амин дэмийн дутагдал бие дэх серотонины хэмжээг багасгаж, нойрмог, дүнсгэр болгодог байна.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Гэрэлтэй орчинд аль болох удаан байж, хүнснээс D амин дэмээ нөхөөрэй. Мөн дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, гүн нойрсох хэрэгтэй.

 

9. Толгой таллаж өвдөх нь ихэснэ

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Хүйтэн орчинд судас нарийсч, тархинд хүрэх цусны хэмжээ багасч, толгой өвдөх нь олширдог байна. Хэрэв таны толгой таллаж өвддөг бол эрс тэс цаг агаар танд улам хүчтэй нөлөө үзүүлэх болно. Хэрэв таны толгой таллаж өвддөг бол өвдөхөөс өмнө үеийн шинж тэмдгүүдийг бичиж эхлээрэй. Ингэснээр дараагийн удаа та илүү бэлтгэлтэй байж чадна.

 

10. Астма хүндэрнэ

© depositphotos.com

Цаг агаарын огцом өөрчлөлт астматай хүнд хүчтэй нөлөө үзүүлдэг. Халуун чийглэг агаар амьсгалахад улам бүр хүнд болгож байдаг бол хүйтэн уур амьсгал агаарыг хуурайшуулж, агаарын урсгалыг хаадаг ажээ.

Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Амьсгалын төхөөрөмжөө өөрт ойр байлгаж, хүзүү, цээжээ дулаан байлгахыг хичээх хэрэгтэй. Мөн гараа тогтмол угааж, агаар цэвэршүүлэгч хэрэглээрэй.

Цаг агаарын өөрчлөлтөд таны бие хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?

3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Гүнсанаа Цогнэмэх

    Гүнсанаа Цогнэмэх

    2020/10/25 at 22:10

    Tsog Lkhagva hha za ah mine uchir iim bjee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *