Богино долгионы зууханд хэзээ ч халааж болохгүй 7 хүнс. Тэсэрч дэлбэрэхээс авахуулаад таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

0

1940-өөд онд санамсаргүй тохиолдлоор зохиогдсон богино долгионы зуух өдгөө бидний гал тогоонд хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг яах аргагүй болсон билээ. Хэдийгээр энэ төхөөрөмжийн зориулалт нь хүнсний бүтээгдэхүүн халаах боловч халаахаас зайлсхийх хэрэгтэй тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүд гэж бас байдаг ажээ.

1. Чанасан өндөг

© imd**d / Imgur, © ChillingB / Imgur

Чанасан өндгийг богино долгионы зууханд халаах үед уурнаас үүдэлтэй усны молекул даралт үүсгэж, зууханд тэсрэх аюултай болдог ажээ.

 

2. Лууван

naama y.m. / FreeImages, © Kenneth Carpina / Pexels, © lbochtler / Youtube

Хэдийгээр чанаж болгосон лууван байсан ч хальстай, бүрэн цэвэрлээгүй бол богино долгионы зууханд хийх үед хальсанд агуулагдаж буй эрдэс богино долгионы зуухыг гэмтээх эрсдэлтэй байдаг.

 

3. Зайдас болон боловсруулсан хүнс

© Robert Coffey / Twitter, © Skitterphoto / Pexels

Боловсруулсан хүнс нь давс, нөөшлөгч бодис зэрэг химийн элементийг ихээр агуулдаг тул богино долгионы зууханд хийх үед холестерины хэмжээг нэмэгдүүлж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг ажээ. Иймээс энэ төрлийн хүнсийг хайруулын таваг зэрэгт халаах хэрэгтэй.

 

4. Ус

© Shutterstock.com

Усыг богино долгионы зууханд хийж халаах нь хэдийгээр хамгийн хялбархан арга зам байж болох ч усыг хэт халаадаг тул түлэгдсэн тохиолдлууд маш олон гардаг ажээ. Мөн хэт их халсан ус дэлбэрэлт үүсгэх ч магадлалтай байдаг байна.

 

5. Чинжүү

© mildcorneadamage / Imgur

Халуун чинжүү нь маш их хэмжээний капсацин агуулдаг тул богино долгионы зууханд шатах эрсдэлтэй байдаг байна. Хэрэв чинжүү хийсэн богино долгионы зуухнаас тань утаа гарч, түлэгдэж эхэлсэн тохиолдолд болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь таны арьсыг үрэвсүүлж, өвчлүүлэх аюултай байдаг.

 

6. Тахианы мах

© ready made / Pexels

Түүхий тахианы махыг богино долгионы зууханд хийж болгох нь нян үржих нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Бусад төрлийн түүхий маханд ч ижил зүйл тохиолдох магадлалтай байдаг тул чанах, жигнэх, шарах зэргээр махыг болгож хэрэглээрэй.

 

7. Улаан лооль ба улаан лоолийн соус

© ThisVsThatShow / Youtube

Чанасан өндөгний нэгэн адил улаан лоолийг удаан хугацаагаар богино долгионы зууханд байлгахад дэлбэрэх эрсдэлтэй байдаг. Учир нь улаан лоольд агуулагдах шингэн буцалж, тэсрэх нөхцөл бүрддэг ажээ.

Та дээрх зүйлсээс богино долгионы зууханд хийж байсан уу? Өөр ямар бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд хийхээс татгалзах хэрэгтэй вэ?

11
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jargalsaikhan Tengis

    Jargalsaikhan Tengis

    2020/10/25 at 10:10

    Vanchin Dulamjav

  2. Ном Ном

    Ном Ном

    2020/10/26 at 10:42

    Хорт хаьдар үүсэх шалтгаан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *