Хамгийн алдартай 5 илбийн нууц

0

Илбэ үзээд хүүхдүүд хөөрөн баясаж, харин томчууд “Яаж ингэв?” гэсэн асуулттай үлддэг.

Үнэнийг мэдмээр байвал алдарт 5 илбэний тайллыг сонирхоорой.

Малгайн доторх туулай

Хамгийн алдартай 5 илбийн нууц 1

4 үзүүрийг нь зангидсан хар даавуунд туулайгаа хийгээд ширээний ар талын дэгээнд өлгөнө. Бүтээлэгний араас үзэгчдэд харагдахгүй. Илбэчин малгайгаа эргүүлэхдээ гараа доошлуулж ууттай туулайг хөнгөхөн авч дотор нь хийнэ. Дараа нь туулайгаа малгайнаас гаргаж үзэгчдэд харуулдаг.

Хуруунаас утаа гарах

Хамгийн алдартай 5 илбийн нууц 2

Хайрцаг шүдэнз аваад гаднах зуруулыг нь салгаж авна. Нимгэн түрхлэгийг болгоомжтой хуулж аваад голоор нь нугалж шатаана. Шатаж дууссан хойно хальсан давхаргыг салгаж, зөвхөн нүүрсжсэн хэсгийг үлдээнэ. Энэ л бидэнд хэрэгтэй. Хуруугаараа удаан үрэх хэрэгтэй.

Халбага нугалах

Хамгийн алдартай 5 илбийн нууц 3

Халбаганы ишний оронд зоосон мөнгө ашигладаг арга. Халбага, зоосоо хоёр гараараа барьж халбаганы гадна талаар нь ширээн дээр дарна. Ингэхдээ зоосоо шахаж эрхий хурууны өндгөн доороос түлхэн цухуйлгана. Эргэн тойрны хүмүүс зоосыг халбаганы иш гэж л харах болно.

Агаарт хөөргөх

Хамгийн алдартай 5 илбийн нууц 4

Туслах бүсгүй ширээн дээр хэвтээд доороо байгаа зүйлсийг урт хормойгоор халхална. Илбэчин түүнийг агаарт хөөргөж, ойр хавьд ямар ч тулах түших зүйл байхгүй мэт харагдуулна. Хэвтээ хүнийг аажмаар өргөх тусгай төхөөрөмж энд гол үүрэгтэй. Туслахын биеийг бөх зузаан цагиргаар хэд хэд ороож, илбэчин өөрөө гол татлагыг халхалж зогсоно. Илбэчин яаж халхлахаас илбийн чанар шууд шалтгаалдаг.

Хуваагдсан бие

Хамгийн алдартай 5 илбийн нууц 5

Хайрцаг болгоны өндөр 35 см орчим байна. Хөдөлгөөнт тавцны өндөр 20 см. Туслах эмэгтэй хайрцагт орохдоо доош онгойдог пүрштэй тавцны ирмэг дээр зогсоно. Бүх хаалга хаагдахад эмэгтэй маань ёроолд нь орж нуугдана. Дээрх 3 хайрцаг тус бүр 2 хаалгатай. Нэг нь хүн орох, нөгөө нь эсрэг талын хуурамч хаалга. Энэ хуурамч хаалгыг нээхэд хайрцаг доторх 5 см зай л харагдана. Цаана нь туслах эмэгтэйтэй ижил хувцас өмсгөсөн хиймэл манекены биеийн хэсгүүд бий. Илбэчин 3 хайрцгийг хэд дахин эргүүлдэг учраас жинхэнэ хаалга нь аль талдаа байгааг үзэгчид тогтоож авах боломжгүй.

15
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Ganbold Tse

    2016/04/14 at 18:17

    Ganchimeg Genden-Ochir

  2. Э. Пүрэвээ

    2016/04/14 at 18:31

    SS

  3. DG KLash

    DG KLash

    2016/04/15 at 00:36

    сш хийгээд өгөөч pls

  4. Lhagvasuren Tsahiur

    Lhagvasuren Tsahiur

    2016/04/15 at 01:19

  5. Muunia Namuun

    Muunia Namuun

    2016/04/15 at 22:24

    Turuu Tudu

  6. nomin

    2016/04/16 at 00:55

    T1

  7. Crazy Girl?

    2016/11/04 at 21:15

    Хоо гоеим бн штэ ?

  8. Зочин

    2016/11/05 at 14:02

    Goy yum bn shvv hozroor vzvvlsen ilbiin nuutsiig vzvvleech

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *