Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино

3

Хавар цаг бол баяр хөөр, сайхан амлалт, сэтгэл хөөрөл, итгэл найдвар төрүүлэх цаг. Энэ бол хайрын улирал. Хуучин мэдрэмж сэргэж, шинэхэн дурлал дэлбээлэх мөч. Хайрын ид шидээр амьсгалах үе.

Хамгийн гайхалтай энэхүү мэдрэмжийн тухай өгүүлэх шилдэг кинонуудыг танилцуулж байна.

Comet

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 1

Делл хайранд итгэдэггүй, харин хэл ам хурц Кимберли хайрыг шал дэмий зүйл гэнэ. Гэвч тэд санамсаргүй тохиолдлоор учирсны дараа бүх зүйл орвонгоороо эргэдэг. Нууцлаг, гал халуун хайрын түүх таныг цаг хугацаагаар аялуулж, Лос-Анжелесын бороотой үдшээс Парисын зочид буудал дахь учрал, оньсого тааварт живүүлэх утасны ярианд хөтөлнө.

Bu neng shub de. mi mi

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 2

Нууцлаг, романтик хайрын түүх. Бодит байдал, нууцлаг бүхэн холилдоно. Ахлах ангийн сурагч Лунь зугаалж яваад хачин жигтэй ая сонсдог. Тэрээр хөгжмийн ая дуулдах хуучин ангид орж, тэнд төгөлдөр хуур тоглох охиныг харж сайн найзууд болцгооно. Хамтдаа олон цагийг өнгөрөөх бөгөөд тэрхүү хөгжмийн ая нууц хэвээр үлддэг юм. Ямар ч үлгэр бодит байдал болж болох тухай өгүүлдэг кино.

The Age of Adaline

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 4

Адалин бүсгүй автын осолд орсноос хойш хөгшрөхөө болино. Энэ бол 20-р зуун. Байр сууцаа байнга солин нүүж, хүмүүстэй ойр нөхөрлөлгүй, төр засгийн анхааралд өртөхгүйг хичээн аж төрж байтал нэгэн залуутай учирч хайр сэтгэл бадамлана. Энэ хайраас харин зугтах аргагүй.

The Lobster

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 3

Ирээдүй цагт өрнөх хайрын эмгэнэлт түүх. Хотын хууль дүрэмд нийцүүлэн ганц бие хүмүүс нэгэн буудлыг зорих бөгөөд тэндээс 45 хоногийн дотор хосоо олох ёстой. Хэрэв олохгүй бол тэднийг амьтан болгон хувиргаж ойд илгээнэ.

Ruby Sparks

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 5

Алдар нэрд гарсан залуу зохиолч уран бүтээлийн хувьд, сэтгэл санааны хувьд ч хямралд автан, шинэ номоо гаргаж чадахгүй тарчилна. Тэрээр Руби Спаркс нэртэй урлагийн охин тэнгэрийг төсөөлөн онгодоо хөглөхөөр болтол долоо хоногийн дараа тэр бүсгүй буйдан дээр сууж байх нь тэр. Гэвч энэ хэн бэ? Кэлвиний төсөөллийн үр дүн үү? Эсвэл ханхүүгээ олж ирсэн үзэсгэлэнт гүнж үү?

Cinderella

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 6

Хойт эх, хорон санаат хоёр эгч нь Эллаг Үнсгэлжин гэж дууддаг энэ үлгэрийг хүн бүхэн мэднэ. Зовлон зүдгүүрийг гэтлэхдээ Үнсгэлжин охин сэтгэлээр үл унана. Хамгийн хэцүү мөчид ч тэрээр сайн сайхны тухай мөрөөдөх бөгөөд ойн жимд нэгэн сайхан залуутай учрах ажээ. Элла ханхүүтэй тааралдсанаа ч, удахгүй загалмайлсан эх дагина нь түүний амьдралыг өөрчлөхийг ч тааварлахгүй.

Kate & Leopold

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 8

Нью-Йорк хот, 1876 он. Олбаний бэйс Леопольд язгууртны удам боловч тэднийх дампууран хоосорсны улмаас эд хөрөнгөнд нь болж баян америк бүсгүйтэй гэрлэх болно. Гэтэл санаанд оромгүй тохиолдлоор Леопольд орчин үеийн Нью-Йорк хотод ирж, бизнес-лэди Кэйт Маккей гэх чинээлэг бүсгүйтэй учирна. Цаг хугацаа, орон зайг үл ажрах жинхэнэ хайрыг тэд олдог.

One-Minute Time Machine

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 7

Агуу хайрын тухай богино хэмжээний уран сайхны кино. Sploid Short Film Festival-д амжилттай оролцсон бүтээл юм. Гол дүр Жэймс нэгэн хачин хайрцагны тусламжтайгаар сэтгэлт бүсгүйгээ өөртөө татах болно.

About Time

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 9

Цаг хугацаанаас ангид, хайрын тухай, сэтгэл хөдөлгөм сайхан кино. Тим – залуухан, царайлаг, ирээдүйтэй өмгөөлөгч. Тэрээр цаг хугацаагаар аялж чадах бөгөөд мөрөөдлийн бүсгүйгээ өөртөө татахын тулд анхны болзоогоо тун гайхалтай өнгөрүүлэхийг хүснэ. Энэ болзоогоо ахин дахин давтахад бэлэн.

Midnight in Paris

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 11

Залуухан америк хос Парист ирнэ. Гил Пендер гэх романтик, зохиолч залуу өөрийгөө 1920-иод онд амьдрах ёстой байсан хүн гэдэгт итгэл дүүрэн байна. Гэтэл нэгэн шөнө салхилахаар гараад өнгөрсөн цаг руу оччихдог. Хэмингуэй, Пикассо нартай уулзаж, тэр цагийн хүн гэдэгтээ бүрэн итгээд үүрд үлдэхээр шийднэ.

Seeking a Friend for the End of the World

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 10

Дэлхийн сүйрэл ойртсон үед өөрийгөө, хайрт бүсгүйгээ эрж хайсан романтик түүх. Дэлхийд асар том гараг ойртож ирэх бөгөөд гол дүрийн баатар Дож өнгөрсөн цагийн алдааг залруулахаар шийдэн, ангийн найз охиноо хайхаар хөрш Пеннигийн хамт гарна.

Siworae

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 20

Холливудад хийсэн “Нуурын эргийн байшин” киногоор энэхүү түүхийг хүмүүс илүү сайн мэднэ. Гэхдээ эх хувилбар нь анхаарал татахуйц бүтээл юм. “Иль Маре” – бие биедээ хайртай хоёр хүн өөр өөр цагт очиж амьдарч байсан, тэнгисийн эрэг дээрх байшин. 1997 онд Сон Хён нэгэн хачирхалтай захидал хүлээн авна. Тэр захидалд 1998 оны цасан шуурганаас сэрэмжлүүлсэн байх бөгөөд 1999 он гэсэн хаягтай байх ажээ.

Scott Pilgrim vs. the World

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 12

Хайртай бүсгүйнхээ сэтгэлийг татахаар олон бэрхшээл саадыг давах залуугийн солиотой түүх. Өсвөр насны хүү Скотт Пилигрим мөрөөдлийн охиноо олж харна. Гэвч уулзахын тулд өмнө нь түүнтэй үерхэж байсан долоон догшин залууг ялах хэрэгтэй.

Mr. Nobody

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 14

Олон асуулт, олон хариулттай маш сонирхолтой кино. Ирээдүйд хүмүүс үхэшгүй мөнхийн хутгийг олно. Газар дээр үхэх хувьтай ганцхан хөгшин үлдсэн нь ухаан солиотой Немо. Түүний талаар телевизийн шоу хийнэ. Үхэхийнх нь өмнө сэтгүүлч түүн дээр ирж, хамгийн агуу хайрынх нь тухай хэд хэдэн түүхийг яриулах агаад аль нь чухам үнэн болохыг үзэгч та өөрөө шийдээрэй.

Enchanted

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 13

Ид шидийг бодит болговол юу болох тухай үзүүлдэг инээдмийн кино. Хүүхэлдэйн киноны шидэт ертөнцийн гүнж нэгэн ханхүүд ухаангүй дурлах боловч ханхүүгийн хойт эхэд өөр төлөвлөгөө бий. Муу санаат хатан хар домын догшин хүчээр бүсгүйг ертөнцөд хайр дурлалгүй цор ганц газар болох орчин цагийн Манхэттэн руу илгээж орхино. Цагаан сэтгэлт гэнэн бүсгүй бодит ертөнцөд дасан зохицож, ахин хайртайгаа учрахын төлөө тэмцэх ажээ.

The Time Traveler’s Wife

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 15

Байж боломгүй хайрын түүх. Клэр бүсгүй Генритэй учрахдаа түүнийг тун сайн мэддэг байсан ч Генри бол бүсгүйг огт мэдэхгүй. Удалгүй тэд гэрлэх бөгөөд Клэр нөхрөө хэзээ, ямар нөхцөлд харахыг бүү мэд. Учир нь, Генри маш ховор удамшлын өвчтэй бөгөөд цаг хугацаагаар аялдаг синдромтой. Үүнийгээ хянах чадваргүй.

The Princess Bride

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 16

Сүрлэг орд харш, газар доорх жихүүцэм хонгил, хөвөө хязгааргүй мэт далай тэнгис, ой мод, уул хадтай шидэт ертөнцийн нэгэн жижигхэн аж ахуйд Лютик нэртэй үзэсгэлэнт охин амьдран суудаг байжээ. Тэрээр морь унан давхих, залуу ажилчин Уэстлиг элдэв даалгавраар дарах дуртай байлаа. Залуус бие биедээ дурлаж, Уэстли хурим хийх мөнгө олохын тулд далай гатлан сэлж одох бөгөөд сураг тасарна. Харин Лютик рүү баян ханхүү харц унагаж эхэлнэ.

Meet Joe Black

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 17

Нөлөө бүхий магнат Уильям Пэрришийн амьдралд Жо Блэк нэртэй залуу хархүүгийн дүрд хувилсан Үхэл орж ирнэ. Үүрэгт ажлаасаа залхаж гүйцсэн Үхэл Пэрришт өвөрмөц санал тавьсан нь: магнат Жо-д амьдын ертөнцийг үзүүлсний дараа Үхэл түүнийг авч одох болов. Гэтэл Үхлийн сонгож авсан залуу эрийн цогцос нь Пэрришийн охины дурлалт залуугийн бие байж таарна.

Stardust

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 18

Шидэт хаант улстай зэргэлдээ орших Английн нэгэн жижиг тосгонд Тристан Торн хэмээх залуу амьдардаг байлаа. Нэгэн удаа Тристан тосгоныхоо сайхан бүсгүйд тэнгэрээс унасан од авчирч өгөхөөр амлана. Гэтэл тэр од нь Ивэйн гэгч ихэмсэг, сайхан бүсгүй байж таарах бөгөөд хэн нэгний бэлэг болохыг огт хүсэхгүй байв.

Just Like Heaven

Гайхамшигт хайрын тухай өгүүлэх 20 кино 19

Түрээсийн байранд орсон Дэвид санаандгүй нэгэн хөөрхөн бүсгүйтэй таарна. Тэр бүсгүй энэ байрны эзэн хэмээн өөрийгөө батлах мөртлөө гарч ирсэн шигээ гэнэт учир битүүлгээр алга болно. Учир явдлын учгийг тайлах гэж хамтдаа хичээсээр тэд дурлалцах боловч ирээдүй нь тун бүрхэг. Элизабетыг яг хүн гэж хэлэхэд хэцүүхэн билээ.

18
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/14 at 14:49

    Өөр зөндөө гоё кинонууд алга байна

  2. Зочин

    2016/04/15 at 01:11

    Xopomiihon medleg muutai ymaa. Most all time love stories angillaar googlees haigaad uzeldee dutuu baina. Dirty Dancing, Ghost, Solongosiin The Classic kinoonuud haana baina?

  3. Nagi Tuwaan

    2016/04/15 at 20:23

    Kino n hna bgan?

  4. Зочин

    2016/04/16 at 01:04

    Notebook, Eternal Sunshine of the Spotless Mind

  5. the notebook

    2016/04/22 at 19:15

    The notebook kino haana baina aa hangalttai oroh kino shuu de

  6. zochin

    2016/05/05 at 20:03

    ALDART TITANIC maani yaachwaaa hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *