Жүжигчин Роберт-Даунигийн бүтээсэн шилдэг 10 дүр

0

Бага Роберт Дауни – Холливудын алдарт жүжигчин, орчин цагийн тод гэрэлтэх оддын нэг яах аргагүй мөн. Энэ хүний амьдралд хүнд бэрх үе, алдаа оноо олон байсан ч эгэл бус амьдрал нь түүнийг хурц авиртай жүжигчин болоход, супер баатраас хулгайч архичны дүрийг ч сэтгэл татам, уран хошин маягаар бүтээхэд нөлөөлсөн гэлтэй.

Түүний хамгийн тод дүрүүдийг түүвэрлэн авлаа.

Less Than Zero /1987 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 1

Даунийн авьяас чадварыг нээн харуулсан анхны томоохон ажлуудын нэг. Хар тамхитай амьдралаа холбосон залуугийн энэ дүр түүний хувьд ирээдүйг нь шийдсэн том дүр байсан юм. Роберт өөрөө мөн хар тамхитай орооцолдож явсан гашуун туршлагатай нэгэн бөгөөд биеэ татаж авч чадсан хүчтэй эр юм.

Heart and Souls / 1993 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 2

Роберт дуулах авьяас, ер нь бүх л чадвараа дайчлан нэг дор 5 дүр бүтээсэн кино. Увайгүй Томас болон түүний биед ээлжлэн орж, энэ хорвоод дуусгаагүй орхисон ажлаа гүйцээхээр оролдох дөрвөн сүнс. Инээлгэж уйлуулах сэтгэл хөдлөм энэ киног үзээд сайн сайхан, гайхамшиг бий гэдэгт итгэх болно.

Chaplin /1992 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 3

Агуу Чарли Чаплины тухай намтарчилсан кино. Түүний амьдралын түүхийг багтаасан, мэргэжлийн жүжигчин гэхээс гадна энгийн хүний хувьд нууц авир, сул талыг нь хүртэл харуулсан бүтээл юм. Энэ дүрийг Дауни гайхалтай сайн бүтээж, Чаплины ажилгүй тэнэмэл залуу наснаас эхлэн, дэлхий нийтийн кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж “Оскар” авсан өтөл насыг нь дэлгэцнээ мөнхлөн үлдээжээ.

Чаплины охин уг кинонд бас оролцсон бөгөөд зураг авалтын үеэр Робертын биед Чаплины сүнс шингэсэн юм шиг гайхамшигтай тоглож байсан тухай дурсан ярьсан байна.

Kiss Kiss Bang Bang /2005 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 4

Өвөрмөц хошигнол бүхий инээдмийн кино. Роберт Дауни, Вел Килмер нар хамтран тоглосон бөгөөд хулгайч Гарри ээлжит дээрмээ хийсний дараа зугтаж яваад санаандгүй учралаар Холливудыг зорин, детектив түүхтэй орооцолдоно.

Кино, бодит байдал, үхэл, хошигнол – энэ кинонд холилдож, сайхан бүтээл болжээ.

Tropic Thunder /2008 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 6

Цэрэг эрийн дүрд тоглохын тулд арьсны өнгөө солиход ч бэлэн яваа маанагдуу жүжигчин залуугийн дүрийг Дауни энэхүү инээдмийн кинонд бүтээжээ. Энэ туслах дүрээр Роберт “Оскар”-т нэр дэвшсэн ч Хит Лежерт алдсан билээ.

Zodiac /2007 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 5

Бодит түүхээс сэдэвлэсэн номыг дэлгэцнээ амилуулсан Дэвид Финчерийн бүтээл. Энд Дауни ахиад л “асуудалтай нөхөр” болж, Америк орныг 60-аад онд айдас хүйдэст автуулаад байсан Зодиак хэмээх гаж донтой алуурчны хойноос хөөцөлдөгч, архинд орсон сурвалжлагчийн дүрд тогложээ. Хар амиа бодсон, увайгүй нэгэн боловч киноны хамгийн хошин дүр. Толгой эргүүлсэн, тархи гашилгасан детектив кинонд дуртай бол “Зодиак”-ийг заавал үзээрэй.

Due Date /2010 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 7

Зак Галифианакистэй хамтран тоглосон инээдмийн шилдэг кино. Роберт энэ кинонд Питерийн дүрийг бүтээсэн. Питер бол жаахан ууртай боловч, ажил гэр хоёрын хооронд зүтгэдэг, архи тамхи ч хэрэглэдэггүй хүн. Дөнгөж амаржсан эхнэртээ яаран явтал Холливудыг гайхашруулахаар явж буй гэх сэжиг бүхий жүжигчин эртэй тааралдана. Ийм жигтэй хүмүүстэй таарвал таагүй явдлууд ар араасаа хөврөх нь мэдээж билээ.

Sherlock Holmes, Sherlock Holmes: A Game of Shadows /2011 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 8

Алдарт мөрдөгчийн өмнөх дүрүүдээс Робертын бүтээсэн Шерлок нь орчин үеийн, гажууд, бүдүүлэгдүү гэмээр өвөрмөц болсон. Конан Дойлийн номын жинхэнэ англи жентельмэн ч биш, Ливановын тоглосон хэтэрхий баригдмал Шерлок ч биш. Шинэ Шерлок бол Дауни, Гай Ричи хоёрын урласан дүр. Энэ дүрээр “Алтан бөмбөрцөг” авсан.

The Judge /2014 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 9

Гэр бүлийн хэцүү харилцаа, зовлон тохиолдоход хэрхэн нэгдмэл болж чадах талаар өгүүлнэ. Их хотод амьдрах, амжилттай яваа сайн өмгөөлөгчийн дүрд Роберт тогложээ. Жижиг хотын шүүгчийн хүү тэрбээр аллагад сэжиглэгдэж буй өвчтэй эцгээ өмгөөлөхөөр болно. Харин эцэг нь хүүгээ харахыг ч хүсэхгүй олон жил болсон байна.

Iron man /2008-2013 он/, The Avengers /2012 он/

Жүжигчин Роберт-Даунийн бүтээсэн шилдэг 10 дүр 10

Роберт Даунийн амжилтад чухал алхам болсон дүр. Тони Старк – зохион бүтээгч, чинээлэг, аз сорих дуртай нэгэн. Өөрийгөө бүтээсэн супер баатар. Төмөр хүний тухай кинонуудыг үзэгчид тэсэн ядан хүлээдэг бөгөөд орлогоороо үргэлж тэргүүлж байдаг киноны нэг. Дауни өөрөө ч энэ дүрдээ хайртай. Тэрээр “Шерлок Холмс” болон “Төмөр хүн” кинонуудад ээлжлэн тоглосоор л байхыг хүсдэг гэнэ.

2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Доржнамжим Дамдиндорж

    2016/04/14 at 16:56

    Холмос сайн болсон

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *