Бүтэн жилийн хугацаанд цахимаар харилцаж, дотноссон эмэгтэй нь хамгийн сайн найзынх нь эхнэр байжээ

1

Хятадын Хэнань мужийн Шучань хотоос гаралтай дунд эргэм насны Жоу овогт эр хөрш Мяньмар улсад тарвасны бизнес хийхээр яваад багагүй хугацааг хилийн чанадад өнгөрүүлжээ. Ийнхүү хүний нутагт олон жилийг өнгөрүүлсэн Жоу дотны найздаа гэр бүл зохиох бодолтой байгаагаа хэлэхэд найз нь эхнэрийнхээ найз бүсгүйг танилцуулахаар болсон аж. Улмаар найзынхаа эхнэрээр дамжуулан танилцсан бүсгүйтэйгээ тэрээр цахим сүлжээ ашиглан харилцсаар, улам бүр дотносож Хятад руу буцаж түүнтэй уулзахаар зэхэж байжээ.

Танилцаад гурван сар болсны дараа Жоугийн харилцаж буй бүсгүй, “Ах маань барилгын талбай дээр хүнд осолд орчихлоо. Эмчилгээний зардалд 5000 юань шилжүүлж өгөөч” хэмээн хүсэхэд тэрээр тэр даруй шилжүүлжээ. Гэтэл мөнгө хүссэн хүсэлтүүд үүгээр дууссангүй хэдхэн долоо хоногийн дараа аав нь хүнд өвдсөн тул бүтэн жилийн эмчилгээний зардалд нь зориулж 80,000 юанийг ч шилжүүлсэн байна.

Ийнхүү дотно харилцаатай гэж бодож байсан бүсгүйнх нь талаар түүний найз Шиа Ли итгэмээргүй нэгэн зүйлийг дэлгэжээ. Хятад орондоо очоод гэр бүл зохиож амьдарна гэж бодож байсан бүсгүй нь үнэн хэрэгтээ найзынх нь эхнэр байсан талаар тэрээр олж мэдсэн төдийгүй, найз нь ч эхнэртээ хууртаж, хаягдсан гэдгийг сонссон аж. Цахим зaлилангийн хоxирогч болсон гэдгээ мэдсэн даруйдаа Жоу цaгдаад мэдэгдэх гэсэн боловч найз нь бүх хохиролыг нь барагдуулж дуусгана хэмээн ам гарсан тул больжээ.

Харамсалтай нь Шиа Ли түүний хохирлыг барагдуулж чадаагүй учраас тэрээр шүүхэд гомдол гаргажээ. Цахим зaлилангийн зoлиос болсон түүний энэ түүх цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд энэ хэрэгт түүний дотны найз гэх Шиа Ли хамаатай эсэх талаар маргаан өрнөсөөр байна.

11
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *