Ямар нэгэн үг хэлэхгүйгээр эргэн тойрныхоо хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхдээ алдартнуудын ашигладаг 10 арга

0

Ярилцаж байгаа хүнээ ямар нэгэн байдлаар зөвшөөрүүлэх гэж байгаа бол аядуу зөөлөн хоолойгоор яриарай. Ийм дуу хоолойгоор ярихад эргэн тойрондоо хүчтэй нөлөө үзүүлж тантай хурдан санал нийлдэг. Мөн ярилцаж байхдаа дунд нь түр завсарлага авах, дуу хоолойны сул чангыг өөрчлөхийн зэрэгцээ чухал зүйл дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бүх байдал ярьж байгаа зүйлдээ таныг итгэлтэй байна гэдгийг нөгөө хүндээ ойлгуулна.

Алдартай хүмүүс төрөл бүрийн харилцаанд (өөрт таатай, таагүй, төлөвлөсөн, төлөвлөгдөөгүй байсан) ороход нь тусалдаг харилцааны аргуудаас танд танилцуулахаар бэлдлээ. Тэдний нууц ч гэсэн та бидэнд хэрэг болох биз ээ.

Сонсогчдоос зайгаа барихгүй байх

© Chris Pizzello/Invision/AP / East News, © Aflo Images / East News

Хэрвээ олон хүний өмнө гарахад суугаа эсвэл зогсоо байдлыг сонгох боломж байгаа бол дандаа хоёр дахь хувилбарыг сонгохыг хичээж байгаарай. Яагаад гэвэл зогсоо байрлал илүү их хөдөлгөөн хийх боломжийг олгодог, сонсогчидтойгоо илүү дотно харилцаа үүсгэхэд тусална.

Үүнээс гадна сонсогч болон өөрийнхөө хооронд хил хязгаар тогтоох хэрэггүй: жишээлбэл, индэр дээрээс эсвэл суурин микрофон ашиглан танхимд суугаа сонсогчидтой харьцахын оронд зөөврийн гартаа барьдаг микрофон ашиглан чөлөөтэй харьцах нь зөв.

 

Өөрийнхөө сонирхлыг ил харуулдаг

© The Tonight Show / East News

Толгойгоо бага зэрэг гилжийлгэхэд ярилцаж байгаа хүний итгэлийг хүлээхэд тусалдаг. Толгойны энэхүү байрлал нь ярианы сэдэв эсвэл тухайн хүнд сонирхолтой байгааг илтгэнэ. Хэрвээ хэн нэгэн энэ хөдөлгөөнийг хийж байвал тэр үнэхээр сонирхож байгаа эсэхийг шалгахад маш амархан: ярианыхаа сэдвийг өөрчлөхөд л болно. Хэрвээ тэр байрлалаа өөрчлөөгүй бол түүний сонирхлын бай нь чухам та юм, ярианы сэдэв түүний сонирхлыг татсангүй.

 

Хөдөлгөөнийг дуурайх

© Invision/Invision / East News

Хөдөлгөөнийг тольдон дуурайхад ярилцаж байгаа хүнтэй илүү дотно харилцаа тогтооход тусалдаг, мөн үзэл бодол нэг гэсэн ойлголтыг төрүүлдэг байна. Гэхдээ хүмүүс заримдаа өөрийн мэдэлгүй бие биенээ тольдон дуурайх явдал ч бий.

 

Бүх хүнтэй тэгш харилцах

© Tom Stoddar t/ Getty Images Reportage / Maddox Jolie-Pitt Foundation via Getty Images

Биеийн өндөр – хүний статусыг илэрхийлэгч үзүүлэлт. Эрт дээр үед хүнтэй мэндэлж байхдаа малгайгаа авч эсвэл мэхийдэг байж, ийм байдлаар харилцан адил биеийн өндөрт очно гэж үздэг байв. Томоохон компанийн эзэд эсвэл жижиг, дунд бизнес эрхлэгч захирлууд нар өөртөө том түшлэгтэй сандал сонгож авдаг, өөрөөр хэлбэл тэд ажилтнуудтайгаа өндрөөс харьцахыг зорих ажээ.

Тэгэхээр зөв, сайхан харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол харилцан ярьж байгаа хүнтэйгээ нэг түвшинд байх хэрэгтэй. Энэ энгийн аргыг маш олон алдартнууд өөрсдийн харилцаандаа байнга ашигладаг. Таныг сууж байхад хэн нэгэн ирлээ гэхэд та босож түүнтэй мэндлэхийн зэрэгцээ харааны харилцаа тогтооно. Хэрвээ бага насны хүүхэдтэй харилцаж байгаа бол доошоо сууж түүнтэй нэг түвшинд очоорой.

 

Цүнх, дарсны хундага зэргийг зүүн гартаа барина

© STRINGER/AFP / East News

Биеэ авч явах соёлын мэргэжилтэн Мика Майерийн онцлон хэлснээр, хааны гэр бүлийнхэн ямар нэгэн арга хэмжээ эсвэл танхимд орж ирээд цүнхээ аль болох зүүн гартаа барьж явахыг эрхэмлэдэг ажээ. Ингэснээр баруун гар нь байнга чөлөөтэй байх бөгөөд хэн нэгэнтэй гар барьж мэндчилэхэд дөхөм. Чухам ингэж л Диана гүнж уулзалтад ирдэг байсан бол өнөөдөр Меган Маркл ирдэг болжээ.

Хэрвээ та үдэшлэгт ирсэн бол жижигхэн хавтгай клач цүнхтэй ирж хундаганы тавиур болгон ашиглах боломжтой. Ингэснээр хүнтэй гар барихад чөлөөтэй байх болно.

 

Хөлөө хянаж суудаг

© Manuel Balce Ceneta/AP/DCMC108 / AP/ East News, © AP / East News

Царайлаг, аятайхан хүмүүс бусдын сэтгэлийг амархан татдаг. Мика Майерийн зөвлөснөөр эрчүүд ч бас хөлөө  эмх цэгцтэй суух ёстой, хөлөө ачихдаа гутлын улыг хүн рүү харуулахгүй өөдөөс хараад сууж байгаа хүнийг хүндэтгэнэ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд олноо алдаршсан хатны байрлалд хөлөө авч сууна. Хөл нь өсгий болон өвдгөөрөө нийлсэн, өвдгөөрөө бага зэрэг нугална. Гутлын өсгийг шалнаас салгахгүй байхыг хичээнэ.

 

Нөхцөл байдалдаа тохируулж хувцаслана

© face to face/FaceToFace/REPORTER / East News, © Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News

Ажилд орох ярилцлага эсвэл чухал уулзалтад явж байгаа бол гольф даашинз эсвэл таг битүү захтай цамц өмсөхгүй байхыг хичээгээрэй. Цээж эсвэл хүзүүг таг битүүлсэн цамц нь танд нуух зүйл байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж ТТГ-ын агент байсан Жо Наварро онцгойлон анхааруулж байна. Чухам энэ л шалтгааны улмаас улс төрчид доор байрлах товчтой цамц сонгодог, тэд өөрийгөө ил тод гэдгээ ийн илэрхийлэхийг зорьдог байна.

 

Таагүй байдлаас зайлсхийхийг хичээдэг

© MEGA/Mega Agency/East News, © MEGA/Mega Agency/East News

Таагүй нөхцөл байдал нөхөрсөг харилцаанд сэв суулгадаг. Жишээ нь, хацар дээр нь үнсэх үед хамраараа шүргэлцэх эсвэл бүр долоон дор уруулаар ч хүрэх тохиолдол бий. Үүнээс зайлсхийхийн тулд Мика Майер энгийн нэг зөвлөгөөг дагахыг санал болгожээ. Хэн нэгэнд үнсүүлэхдээ дандаа баруун хацраа өгнө, мөн хэн нэгнийг үнсэхдээ баруун хацар дээр нь үнсэнэ.

 

Хүйсийн ялгааг анхааралтай авч үзнэ

© reesewitherspoon / Instagram, © willsmith / Instagram

Эрчүүд нүүр нүүрээ тулж ярихыг түрэмгийллийн нэг илэрхийлэл гэж үздэг. Тийм учраас эр хүнтэй харилцаж байхдаа хажуулдаж эсвэл хагас хажуу тийшээ харж харилцахыг зөвлөжээ: ингэснээр харилцаа илүү нөхөрсөг байдалд өнгөрнө. Эмэгтэйчүүд тэр болгон өөр хоорондоо өрсөлдөөд байдаггүй тул тэд бие бие рүүгээ харж харилцахыг эрхэмлэдэг. Ингэснээр тэд хэд хэдэн үр дүнд нэгэн зэрэг хүрч байгаа юм:

  • Ярилцагчийн тухай илүү их мэдээлэл олж авна, ярианы явцад ямар нэгэн зүйл өөрчлөх боломжтой байдаг. Мөн ярилцагчийнхаа нүүрний хувиралд буюу шинэ нөхцөл байдлыг мэдрэх боломжтой.
  • Харааны харилцаа тогтоох бөгөөд үүний тусламжтайгаар бие биенийхээ ярьж байгааг илүү анхааран сонсдог.
  • Ярилцагчийнхаа яриаг анхааралтай сонсож байгааг шууд илэрхийлэх боломжтой
  • Ярилцагчийнхаа яриаг дэмжин (өөд өөдөөсөө харж зогсоход хөндлөнгийн хүмүүс саад болох нь эрс багасдаг)

Эрчүүд албан бус ярианы үеэр хошигнох дуртай байдаг бөгөөд чухам эрчүүдийн ярьсан хошин яриа илүү инээдтэй байдаг ажээ.

 

Биеэр хүрч харилцахаас айхгүй байх

© CharlizeAfrica / Twitter

Шүргэлцэх, тэврэх, санамсаргүй хүрэх – өдөөн хатгасан шинжтэй хэдий ч ярилцагчдаа нөлөөлөх хамгийн хүчтэй арга юм. Жишээ нь, мөрөн дээр тань гараа тавьж харилцаж байсан хүнтэй та дахин уулзах зөвшөөрлийг өөрийн мэдэлгүй өгөх магадлал тун өндөр эсвэл тэр хүнтэй хамтран ажиллахаар зөвшилцөнө. Яагаад гэвэл та түүнтэй ямар нэгэн байдлаар дотно харилцаа үүсгэж чаджээ.

Олон алдартнууд хүрэх, тэврэх байдлаар өөр хоорондоо харилцдаг, ингэснээр тэд бие биедээ илүү ойр болж байгаа юм. Гэхдээ хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.

  • Нэг үйл хөдлөл хэд хэдэн утга агуулж байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, эмэгтэй хүний мөрөнд хүрэхэд тухайн эмэгтэй хүн үүнийг дэмжлэг гэж хүлээн авч болох юм, бас түрэмгийлэл, өндөр сонирхолтой байна гэж ойлгохыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр ярилцаж байгаа хүнээ гомдоож эвгүй байдалд оруулахгүйн тулд  үйл хөдлөл, санааг сайтар ойлгох хэрэгтэй.
  • Ярилцаж байгаа хүнийхээ үндэсний соёл, нийгмийн байр суурийг анхаарна. Та албан тушаал ахиад явж байна гэж бодьё, харин цуг ажиллаж байсан хүмүүс хуучин байрандаа үлдсэн. Энэ үед та хэн нэгэнд нь хүрвэл тэдэнд буруугаар ойлгогдох магадлал их өөрөөр хэлбэл удирдах, удирдуулах зарчим алдагдахад хүрнэ.
  • Бие биедээ хүрч байгаа нь бусад хүмүүст ч нөлөөлдөг. Тоглолтын үеэр мөрөө цохилцдог спортын баг байхад тэдний хожих магадлал өндөр. Хэрвээ хүрэлцэх харилцаа тогтооход эвгүй мэдрэмж төрнө гэж эмээж байгаа бол зөөлөн дотно инээмсэглэл, аядуу зөөлөн хоолойгоор хязгаарлаж болох юм.

Та шинэ хүнтэй танилцахад хэр хүндрэлтэй учирдаг вэ? Танихгүй хүнтэй танилцаж байх явцад гарч байсан инээдтэй тохиолдлоосоо бидэнтэй хуваалцаарай. Тэд таныг юугаар алмайруулав?

7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *