
Ус буцалгагч, хадгалах хугацааг нь тодорхой харуулах хүнсний бүтээгдэхүүн, зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн гэрлэн дохио гээд энэ бүгдэд бид нэгэнт дасаж орхижээ. Эдгээр зүйлс бидний амьдралыг ихээхэн хөнгөвчилнө, үүнээс илүү болгох боломжтой гэж санаанд ч багтахгүй. Гэтэл үгүй бололтой юм аа, усны хэмийг тохируулах боломжтой ус буцалгагч, хадгалах хугацааг урвуугаар нь тоолох үзүүлэлт, гэрлэн дохио нь зөвхөн багана дээр биш харин явган хүний зам дээр байвал амьдрал улам л тав тухтай болох байх даа. Төгс төгөлдөр байдалд зах хязгаар гэж үгүй, бидний танил болсон энгийн зүйл ч төгс төгөлдөр болох боломжтой. Нотолгоо нь таны өмнө байна.
Таган доороо нууц аягатай хүүхдийн аяга. Хүүхдэд эмийг нь уулгах амархан боллоо

Эхнэр, нөхрийн зурагтын суваг сонгох мөнхийн дайнд төгсгөл ирлээ. Нэг зурагт – хоёр өөр суваг зэрэг үзэх боломж
Манай хүүгийн хүрэмний шошго дээр хэд хэдэн нэр бичих зай бий. Дүү нарт нь дамжуулж өмсгөхөд таатай юм

Селфи хийх үеэр утсандаа залгаад нүүр рүүгээ салхилуулах ийм сэнс эгч олоод иржээ. Сэнсээр үлээлгэж авсан гэрэл зураг гоё гарна, үс намираад л…

Миний тостер шилэн ханатай, талх яаж шарагдаж байгааг харж болно

Цэнэглэгч кабел дахиж орооцолдохгүй боллоо
Гэрэл ихтэй, гэхдээ зай эзлэхгүй шалны чийдэн

Нэгэн онгоцны буудлын ариун цэврийн өрөөний аль нь чөлөөтэй, аль нь хүнтэй байгааг ассан гэрлээр мэдэж болно

Өвчтөний венийн судсыг олоход туслах төхөөрөмж

Шүүрдээд л ойртуулахад хогийн сав өөрөө хогийг сороод авчихна
Хувцсыг эмх цэгцтэй эвхээд гаргаад ирдэг хувцасны машин

Миний ус буцалгагчинд “мини тоглоом”-той цонх бий

Утсаа ширтэж явдаг хүмүүст зориулсан гэрлэн дохиог явган хүний зам дээр суурилуулжээ

Өнөөдөр манайд зочин ирсэн. Гоё стаканаа ашиглах цаг ирлээ

Усаа хэдэн хэм хүртэл халаахаа сонгож болдог ус буцалгагч

Яргай загасны савлагаан дээр хадгалалтын хугацаа дуустал хэдэн өдөр үлдсэнийг заах заалт бий

Парисийн энэ дэлгүүрт мотоциклийн хамгаалалтын малгай хадгалах тусгай тавиур байдаг

Лаазтай ундааны таглаа. Олон удаа хэрэглэж болохоор тагтай юм

Сэрээ, халбагыг нэг дороос

Машинаа зогсоолд зөв тавих хүндхэн асуудлыг шийдэж чадлаа

Энэ фургонд “Нинтендо 64″–ийг цэнэглэх оролт хийжээ

Залгуурт хуруугаа хийгээд сугалж болохоор тусгай оролттой юм

Манай шүдний эмч таазан дээрээ “Уоллийг ол” гэдэг зугаатай зураг наасан байдаг

Гоёлын гипс. Гоё харагдана, бас дуртай үедээ гараа маажиж болно

Дэлхийн бүх автобусанд ийм хөлийн тавиур тавиасай, хүн суугаагүй бол хөлөө тавьж амрааж болно гэнэ

“Хөлөө тавиад амраарай”
Та энэ мэт гайхалтай зүйлтэй учирч байсан уу? Үнэхээр амьдралыг хөнгөвчилж чадаж байна уу? Эсвэл та бүр илүү гоё шийдэл мэдэх үү?








А. Балдан-очир
2020/04/30 at 11:20
Magnai Maya UkaNa Ni goy yumnuud bnshd
Bilguun Javhaa
2020/04/30 at 12:20
Wow