Хэний ч санаанд ороогүй хамгийн ухаалаг 10 санаа

4

Итгэхэд хэцүү ч гэлээ, дэлхийд хэдийнээ өөрийн байр сууриа олсон ихэнх томоохон корпорациуд хамгийн анх хөрш зэргэлдээх байшингийн гаражинд үндэс сууриа тавьсан байдаг.

Бид танд дэлхийн хамгийн алдартай компаниуд байгуулагдах үндэс сууриа хэрхэн тавьж байсан тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Хэн мэдлээ, магадгүй та энэ мэдээг уншсаны дараа гайхалтай санаа бодож олж, түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ч юм билүү?

Бид мөн бонус мэдээ бэлдсэн бөгөөд таны эргэлзээг арилгахад туслах болно.

10. Youtube

Чад Хөрли, Стив Чэн болон Карим нар 2005 онд PayPal-д ажиллаж байхдаа найзууд болцгоожээ. Нэг орой Чад болон Стив нар үдэшлэг зохион байгуулсан ч Жавэд ирж амжаагүй байна. Тэр үед үдэшлэгт байсан хүмүүс түүнд үдэшлэгт болж буй зүйлсийг үзүүлэх гэж бичлэг хийж, явуулах гэсэн боловч хүндрэлтэй байв. Энэ явдал нь Youtube үүсэх эхний алхам болсон гэдэг.

  • Өнөөдөр Youtube-ийг ойролцоогоор 1 тэрбум гаруй хүн хэрэглэдэг гэж үздэг бөгөөд энэ нь интернет орчин дахь гуравдугаарт орох өндөр үзүүлэлт юм.

 

9. Uber

2008 онд програм зохиогчид болох Трэвис Каланик болон Гаррэтт Кэмп нар Парис хотод болсон хуралд оролцоцгоожээ. Хурлын дараа тэд такси барих гэсэн боловч энэ нь хэцүү асуудал байсан бөгөөд тэднийг ямар нэгэн шийдэл олох хэрэгтэй юм байна гэж бодоход хүргэсэн байна. Тухайн жил UberCab Сан Францискод үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Эштон Катчер, Эдвард Нортон болон Жэй Зи гэх мэт олны танил хүмүүс уг үйлчилгээний зар сурталчилгаанд тогложээ.

  • Өнөөдөр Uber нь дэлхийн номер нэг такси дуудлагын үйлчилгээ болсон. Түүнчлэн өөр аппликэйшн бүтээсэн нь UberEats бөгөөд энэ нь хоол хүргэлтийн үйлчилгээ юм.

 

8. Nike

Америкийн дэлгүүрүүдэд хямд үнэтэй пүүз ховор зарагдаж байсан учир үүнээс үүдэж гүйгч Фил Найт Азиас хямдхан пүүз захиалж, Америкт зарах болсон байна. 1965 онд тэрээр компаниа Nike /Ялалтын охин тэнгэр/ гэж нэрлэсэн бөгөөд өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ. Хамгийн анх уландаа олон товгортой пүүзийг ваффль индүүний тусламжтай хийж байв. Удалгүй Nike Америкийн зах зээлийн 50%-ийг эзлэх болсон байна. 1984 онд Майкл Жорданд зориулан Nike Air Jordan пүүзийг үйлдвэрлэсэн нь компанид алдар нэр авчирсан юм. Тоглолт бүрийн өмнө Майкл Жордан 5000 долларыг Nike компаниас авдаг байсан бөгөөд энэ нь компаний сурталчилгаанд тоглож, компанийг илүү алдартай болгосны хариу байв.

  • Өнөөдөр Nike компани дэлхийн номер нэг спортын брэнд болсон билээ.

 

7. IKEA

Швед хүү Ингвар Кампрад эхлээд зул сарын баярт зориулсан карт, мөөг болон жимс зардаг байж байгаад 17 нас хүрмэгцээ IKEA /энэхүү нэр нь түүний нэр, овог, ферм болон тосгоны эхний үсгүүдээс бүрдсэн нэршил юм/ брэндийг үүсгэн байгуулжээ. Үр дүнд нь дэлхийн тавилгын хөгжилд хувьсгал хийгдсэн. Тэр эхлээд тавилгын материалуудыг зарах санаа олсон бол дараа нь энэ санаагаа цааш үргэлжлүүлж, эвлүүлдэг тоглоомоор жишээ аван, хүмүүсийн орон байрыг олон хэсэг гэж үзвэл, тэдгээр хэсгүүдийг тавилгууд бүрдүүлнэ гэж тооцоолсон ба үр дүн нь хүмүүст ихээхэн таалагдсанаар барахгүй сая сая тавилгууд үйлдвэрлэгдэх үндэс болсон.

  • Өнөөдөр IKEA дэлхий даяар нийт 400 орчим салбар дэлгүүртэй. Түүнчлэн зөвхөн дэлгүүрээс гадна цагийг зугаатай өнгөрүүлэх паркуудыг ажиллуулдаг байна.

 

6. Инстаграм

Кевин Систром зургийн фонд үүсгэх санаачилгаа хэрэгжүүлэхээр зорьж байв. Стэнфорд дахь 3 дугаар курсын оюутан тэрээр гэрэл зурагчны мэргэжил эзэмшихээр Флоренс рүү явж, 1982 оны Холга загварын зургийн аппарат авчээ. Энэ нь зургийг жижиг, дөрвөлжин хэмжээтэй авах боломжтой аппарат юм. Гэвч энэхүү аппарат нь зургийг тийм ч сайн авч чадахгүй байснаас гадна, мэргэжлийн ур чадвар шаардлагатай байв. Үүнээс үүдэж Систром чадвар муутай гэрэл зурагчдын авсан зургийн чанарыг сайжруулдаг үйлчилгээг санаачилсан нь Инстаграмын үүсэл болох юм гэж хэн санах билээ. 2010.10.06-нд Инстаграм анх App Store-д орсон бөгөөд энэ үед гар утасны гэрэл зураг авах системд шинэ эрин үе эхэлсэн гэж үзэж болно. 2012 онд Фэйсбүүк Инстаграмыг 1 тэрбум Америк доллараар худалдаж авсан билээ.

  • Өнөөдөр та инстаграмгүйгээр энэ хорвоо ертөнцийг төсөөлж чадах уу?

 

5. Warner Bros

1918 онд Харри, Алберт, Сэм болон Жэк Уорнер гэх 4 Америк залуу киноны фонд үүсгэх зорилгоор Warner Bros кино компанийг байгуулжээ. Харри болон Алберт нар санхүүгийн асуудлыг хариуцаж, Сэм болон Жэк нар кино бүтээх ажлыг хариуцаж ажиллахаар болсон байна. Тэд хамгийн анх 1927 онд мюзикл жанрын “The Jazz Singer”, 1928 онд аймшгийн мюзикл “The Terror” болон 1929 онд өнгөт кино болох “On with the Show”-г тус тус бүтээсэн.

  • Өнөөдөр хүн бүрийн үзэх дуртай киноны өмнө уг компаний лого гардаг гэдгийг бид бүгд мэднэ.

 

4. Лего

1932 онд Данийн мужаан Оле Кирк Кристинсен банкны өрөнд унаж, эхнэрээсээ салаад зогсохгүй, 4 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх хүндхэн үүрэг хариуцлагатай үлджээ. Хүүхдүүдээ өсгөхийн тулд тэдэнд зориулан тоглоом хийх болсон бөгөөд заримыг нь зарах болсон байна. Тэр тоглоомнуудаа Лего /Даниар гоё тоглох гэсэн утгатай/ гэж нэрлэсэн байна. Удалгүй Кристинсен хувийн дэлгүүрээ нээв. Харин дэлхий дахинд түүний бизнес танигдаж эхэлсэн нь тэртээх 1954 он байсан бөгөөд тухайн жил тэрээр блокуудыг зохион бүтээж, 1961 онд тоглоомын бусад хэсгүүдийг бий болгосон байна.

  • Өнөөдөр Лего тоглоомыг хүн бүр мэднэ. Оле болон түүний Лего брэндийн тухай “The LEGO Story” киноноос үзэж болно.

 

3. Zara

1975 онд Испанийн оёдолчин Аманико Ортега найз охинтойгоо алхаж явж байв. Тэд нэгэн дэлгүүрийн хажуугаар явж өнгөрөх үед Ортега гоёмсог нимгэн халаад байхыг олж харжээ. Уг халаад маш үнэтэй байсан бөгөөд Ортега энэ үед өөрийн гараар хямдхан үнэтэй халаад хийж болох талаар бодох нь тэр. Тэрхүү бодол нь дэлхий даяар трэнд болоод буй Zara брэнд үүсгэн байгуулагдах үндэс суурийг тавьсан аж. Сонирхуулж хэлэхэд 2007 онд Испанийн хаан нэгдүгээр Карлос болон Уго Чавез нар уг брэндийг дэлхийд танигдахад ихээхэн нөлөөлсөн бөгөөд Zara брэнд хаан Карлосын хэлсэн “Яагаад амаа татаж болохгүй гэж?” гэх үг бүхий футболкыг олон тоогоор үйлдвэрлэсэн нь борлуулалтыг нь нэмэгдүүлэх үндэс болжээ.

  • Өнөөдөр Амансио Ортега дэлхийн хамгийн баян эрхмүүдийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.

 

2. Kinder Surprise

1940 онд Пьетро Ферреро жижиг бэйкэрид амттан хийж эхэлжээ. Энэ хугацаанд түүний амттанг Итали болон дэлхий даяар мэддэг болсон байна. Харин 1965 онд түүний залгамж халааг дүү нь болох Жиованни үргэлжлүүлэн авчээ. Сүүлд нь зээ нь болох Мичэлэ “Kinder Surprise”-ийг хийж, амттан дотроос өвөрмөц зүйл гарч ирэх санааг хэрэгжүүлсэн байна. 1972 онд энэхүү өндгөн шоколад үйлдвэрлэгдсэн даруйдаа нэг цагийн дотор зарагдаж дууссан гэдэг.

  • Өнөөдөр уг компани бидний сайн мэдэх Ferrero Rocher, Raffaello, Tic Tac зэрэг амттануудыг үйлдвэрлэдэг болтлоо өсч дэвжжээ.

 

1. Apple

Apple-ийн хамгийн анхны компьютер 1976.04.01-ний өдөр 666.6 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байжээ. Энэ мөчөөс эхлэн үүсгэн байгуулагчид болох Стив Жобс болон Стив Вожниак нар дэлхийн хамгийн алдартай корпорацийг үүсгэн байгуулах үндсийг тавьсан байна. 2007 онд Apple корпораци технологийн салбарт хувьсал авчирч, хамгийн анхны iPhone гар утсыг олон нийтэд танилцуулсан билээ. Стив Жобс тухайн үед: “Борлуулалт 1% байсан ч гэлээ бид бууж өгөхгүй, эндээс бүгдийг эхлэх болно” гэж хэлж байжээ. Тийм ээ, тэр үнэхээр бууж өгөөгүй.

  • Өнөөдөр iPhone гар утасны зах зээлийн 15%-ийг дангаараа бүрдүүлж байна.

 

Бонус:

Амжилтад хүрэх зам амар хялбар байдаггүй. Хэдий тийм ч гэлээ хийхийг хүсч байгаа зүйлээ хийх үед адреналин ялгардаг. Хэрэв танд дэлхий ертөнцийг бага ч атугай өөрчлөх бодол байдаг бол яагаад оролдоод үзэж болохгүй гэж?

65
ХөөрхөнХөөрхөн
24
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *