Хувь хүний карма буюу үйлийн үрийг төрсөн оноор нь тодорхойлох арга – таны хувь тавилангийн тухай ихийг өгүүлнэ

3

Буддын шашинд сүнс 9 дахин эргэж төрдөг гэж үздэг. Өөрөөр хэлбэл 9 дахин хүн болж эргэж төрнө гэсэн үг юм. Үүнийг илэрхийлэх илэрхийлэл бол Мевэ буюу бидний нэрлэж сурснаар мэнгэ юм.

Мэнгэний тоо таныг хэдэн удаа хүн болж төрснийг илтгэнэ, мөн таныг ямар хувь тавилан хүлээж байгаа, хэдэн удаа дахин эргэж төрөх тоо үлдэж байгааг ч мэдэх боломжтой. Өөрийн мэнгийг мэдэхийн тулд дараах хүснэгтийг харна уу. Таны төрсөн онтой зэрэгцээд таны амьдралын тоо бий. Мэнгэний тооны тайллыг доор сийрүүлэв.

 

Мэнгэ 1

Зан чанарын хувьд тайван бус, байгалиасаа пессимист үзэлтэй. Ихэнх тохиолдолд аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадвартай. Ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг төдийлөн хүсдэггүй. Гаднаас нь харахад нөхөрсөг, нээлттэй мэт, харин дотроо яг л зөрүүд хүүхэд шиг сууна. Магадгүй архинд донтохдоо амархан эсвэл хар тамхинд орох эрсдэлтэй. Эрүүл мэндийн хувьд тийм ч сайн биш. Биеийн доод хэсгээр ихэвчлэн асуудал үүснэ (бөөр, давсаг, сав, бэлхүүс орчмоор)

Сэтгэл санаагаар огцом унадаг, депресст амархан автана. Романтик хүн биш ч гэлээ хайр халамжийг ихэд хүсдэг. Ажлын ачаалал түүнд тохирохгүй. Тайван төлөвлөсөн ажилд дуртай буюу сэтгэн бодох ажил илүү тохирно. Эрхлэх ажил нь устай холбоотой байвал сайн.

 

Мэнгэ 2

Ямар ч хурц ширүүн аашгүй найрсаг хүн. Амбицгүй, санаачлагагүй, гэхдээ өчүүхэн зүйл ч үлдээхгүй анзаарга ихтэй. Гайхалтай гүйцэтгэгч, гэхдээ удирдагч биш. Шилдэг нас – 45-47. Амттанд дуртай, биеийн галбир нарийн чанд. Өвчний хувьд нуруу, арьс, гэдэс ходоод, цусны өвчнөөр өвдөх магадлал өндөр. Хань ижилдээ тавих анхаарал халамж өндөр. Үзэл бодлыг урьтал болгохоос илүүтэй мэдрэмжиндээ хөтлөгддөг.

Амжиргааны хувьд доогуур ч биш, дээгүүр ч биш. Мөрийтэй тоглоомоос зайлсхийж явбал өлзийтэй. Ийм төрлийн тоглоомд донтвол муугаар төгсөж мэднэ (аллага, амиа хорлох, хүчирхийлэл). Нийгэмд чиглэсэн ажил төрөл хийвэл амжилтад хүрнэ, мөн байгаль орчин, фермерийн салбарт ч хоосон байхгүй.

 

Мэнгэ 3

Эрт том болно. Зан чанарын хувьд тодорхойгүй, байнга залуугаараа, эрч хүч ихтэй. Эерэг, гэхдээ маш зөрүүд бөгөөд тэвчихийн аргагүй хүн. Нөхцөл байдлыг тийм ч амар хүлээн авахгүй. Амьдралын шилдэг нас 34-38. Нэг л өдрийн тухай бодно. Олон салбарт хүч үзнэ. Хүчтэй, ажил хэрэгч. Хөл султай, мэдрэлийн өвчнөөр өвдөх магадлал өндөр.

Ямар нэгэн зүйлд донтох хандлагатай, жишээ нь хар тамхинд. Хэрвээ энэ муу дадал зуршилд автвал эргэлт буцалтгүй орно. Сэтгэл хөдлөл ихтэй бас зөрүүд хүн. Мөнгө нь хурууны завсраар урсдаг, ямар ч хэмнэлт хийх тухай бодохгүй. Ажлын хувьд өөрийгөө илэрхийлэх салбарт амжилт олно: багш, илтгэгч, зохиолч, хөгжимчин.

 

Мэнгэ 4

Ер нь бол эерэг хүн, гэхдээ сэтгэлийн хат муутай, аймхай. Байгалиасаа эмзэг, сэтгэл нь амархан шархална, гэхдээ маш сайхан сэтгэлтэй. Төгс нас – 38 нас хүртэл. Биеийн галбирын хувьд сул дорой, дух нь том бөгөөд өргөн. Төрөл бүрийн өвчнөөр өвдөх магадлал өндөр. Амьсгалын замын систем сул, гэдэс ходоодны үйл ажиллагаа ч муу. Энэ мэнгэтэй эмэгтэйчүүд бэлэг эрхтний асуудал үүсэх нь их.

Гадаад үзэмжийн хувьд гоо үзэсгэлэн. Эрт боловсордог. Тэдэнтэй бат бөх, удаан хугацааны харилцаа үүсгэхэд хэцүү. Гэр бүл зохиох нь юу л бол. Хэний ч толгойг амархан эргүүлж чадна. Мөнгө болон бусад эд хөрөнгө удаан хадгалагдахгүй. Эрхлэх ажлын хувьд баяр наадам зохион байгуулах, нийгэмтэй харилцах салбар илүү тохиромжтой.

 

Мэнгэ 5

Нэг чиг хандлагатай хүн огт биш. Сайн ч, муу ч тал бий. Зөв ч зүйл хийнэ, буруу ч зүйл хийнэ. Зорилготой ч алхана, бас залхуурч ч хэвтэнэ. Хүнд бэрх жилүүд 42 наснаас эхэлнэ. Өөрийгөө хамгаалах мэдрэмж нь давуу хөгжсөн. Бие галбирын хувьд бат бөх, бие махбодь аливаа өвчнийг өөрөөсөө түлхэх чадалтай. Гэхдээ хавдар, чичрэнгэ, цусны өндөр даралт, хоол боловсруулах эрхтэн, цусны өвчлөл тусах магадлалтай.

Хайр дурлалд умбахыг хүсдэг. Дарангуйлах чиг хандлагатай. Аз – байнгын хань биш, гэхдээ алдагдлаа хурдан нөхөж чадна. Мөрийтэй тоглоомд татагддаг тул хоосон хоцрох магадлал өндөр. Удирдах албан тушаал уг хүнд илүү тохирно. Энэ суудал түүний хүсэл мөрөөдлийг бүрэн биелүүлэхэд тусална.

 

Мэнгэ 6

Мэдрэмж нь сайн хөгжсөн. Байгалиасаа заяасан удирдагч. Байнга өндөр зорилго тавина, зорилгодоо ч хүрэхийн тулд зоригтой алхана. Өөртөө сэтгэл хангалуун, бүтэлгүйтнэ гэхээс аймшигтай айна. Сайн нас – 40. Бие галбирын хувьд нарийхан, хошуурсан. Амархан ядардаг, мэдрэлийн тэсрэлт болох магадлал өндөр. Толгой нь байнга өвддөг. Уушги, яс болон зүрхний асуудалтай болж магадгүй.

Хайр дурлалын харилцаанд давамгайлахыг хүсдэг. Мөнгөтэй ухамсартай хандана. Мөнгө амархан олж эрч хүчтэй зарцуулна. Аз – байнгын зочин болохгүй. Тэрээр сайн худалдаачин, багш, илтгэгч, лам болох боломжтой.

 

Мэнгэ 7

Сэтгэл хөдлөлөө барьдаггүй, төрөлхийн өөдрөг үзэлтэй хүн. Хүмүүсийг итгүүлж чадна, нийтийн өмнө үг хэлэх авьяастай. Чадварлаг дарангуйлагч болно. Түүнд анхаарал хандуулахгүй бол гомдоно, бухимдана. Жижиг зүйлд нарийн анхаарал хандуулдаг. 40 наснаас хойш амьдрал нь тогтворжино. Ганцаараа хүссэн зорилгодоо хүрч чадахгүй, яагаад гэвэл тэсвэр тэвчээр дутагддаг. Бие галбирын хувьд сул дорой, мэдрэл, бэлэг эрхтэн, бөөр, гэдэс ходоодны өвчлөлд өртөмтгий.

Эрх чөлөөг эрхэмлэдэг. Хань ижлээ нарийн судалж байж сонгоно. Чадварлаг хуульч, санхүүч болно.

 

Мэнгэ 8

Маш зөрүүд, өөртөө итгэлтэй. Хэрвээ ямар нэгэн үзэл бодолтой бол хэн ч түүнийг нь өөрчилж чадахгүй. Гаднаас нь харахад тайван мэт, дотроо бол маш хүчтэй хүн. Төрөлхийн өндөр үнэлэмжтэй чоно шиг л. Бие галбирын хувьд том бөгөөд эрүүл. Магадгүй нуруу нугас, мэдрэлийн өвчин тусна.

Харилцааны учир олохдоо муу, гэхдээ гэр бүл босгож чадсан бол тайвширч эхэлнэ. Амжилтад эрт хүрнэ, мөнгөнөөс маш их хамааралтай. Ажил сонгохдоо найдвартай бөгөөд тогтвортой байдлыг харгалзан үздэг.

 

Мэнгэ 9

Маш эмзэг бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй хүн. Тод томруун, ямар ч ашиггүй амьдралаар амьдардаг. Тэвчихийн аргагүй, огцом ааштай. Эргэн тойрон байгаа бүгдийг шүүмжлэх дуртай. Эргэн тойрноосоо хэтэрхий их зүйл шаардана. Найз нөхдөө их солино, яг л бээлий шиг. Төрөлхийн идеалист тул материаллаг баялгийг үзэн ядна. Дунд хэргэм насандаа хүрээд уналт нь эхэлнэ. Бүх л салбарт шүү. Хүчтэй, уян хатан, дунд зэргийн нуруутай хүн байдаг. Зүрх судас, нүд, мэдрэл, нойргүйдлээр шанална.

Анхны харцаар л хүний сэтгэлийг татах чадалтай. Амжилт төдийлөн том биш. Мөнгө их ч биш, бага ч биш. Эд хөрөнгө хэрэгтэй ч төдийлөн шунахгүй. Дипломат, жүжигчний урлаг, уран зураг зэрэгт хүч үзвэл амжилт олно.

32
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
12
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *