7 хоногийн цэс: ажилдаа авч явж болох 7 төрлийн эрүүл өдрийн хоол

1

Зөв хоол – сэтгэл санаа хөнгөн, бие галбираа хадгалж үлдэх үндэс. Гэртээ хооллох боломж байхгүй бол яах вэ? Дэлгүүр явж тараг авах уу? Хажууд байгаа кафед орж хуушуур идэх үү? Асуудлыг шийдэх шилдэг арга – эрүүл хоол хийж ажил дээрээ халааж идэх. Эрүүл хоол авч явах нь одоо моод болсон, хэн ч таныг нүднийхээ булангаар харахгүй.

Өдрийн хоолны 7 цэсийг танд санал болгож байна. Биед шим тэжээлтэй, эрч хүчээр сэлбэхээс гадна амттай. Хамгийн гол нь – хийх гэж өдөржингөө зуухны дэргэд зогсохгүй. Цэсийг хэвлэж аваад хөргөгчиндөө наагаарай. За, хоолоо бэлдэцгээе.

Даваа гариг. Тахиа, мөөгтэй омлет

Омлет хийх хэвээ тослоод жигнэсэн мөөг, тахианы махаа хийж дээрээс нь үрж жижиглэсэн бяслагаа хийнэ. Хүсвэл амтат чинжүү эсвэл улаан лооль нэмээрэй. Сүүгээр зуурсан өндгөө хийнэ. Хөвсгөр омлетийн харьцаа – 50 мл сүүнд 1 өндөг гэж тооцно. Шарах шүүгээнд 180 хэмээр 15 минут шарна. Олон үйлдэлт будаа агшаачинд хийж болно.

 

Мягмар гариг. Бууцайтай паста

Хатуу үрийн паста чанаж бэлдэнэ. Хагас стакан шүүстэй нь үлдээгээд бусад усыг нь асгана. Паста чанасан савандаа цөцгийн тос хийж жижиглэн хэрчсэн сармис хийж 2 минут орчим шарна. Дээрээс нь паста, бууцайгаа хийнэ. Навч зөөлөртөл болгоно. Гаргахдаа бага зэргийн бяслаг нэмнэ. Сайтар хутгаад давс, перецээр амтална. Тавагласныхаа дараа дахин бяслаг цацаарай.

 

Лхагва гариг. Ногооны ороомог

Өргөст хэмх, улаан лооль, олив, лууван хэрчинэ. Бинд хумус түрхэж бүх орцуудаа тавина. Салатны навч хүсвэл нэмж болно.

 

Пүрэв. Экзотик салат

Лаврын навчтай тахианы махаа чанаад хөргөж жижиглэн хэрчинэ. Салат амтлагчаа бэлдэцгээе: цэвэр тараг, лайм эсвэл нимбэгийн шүүс, давс, гоньд, сармис. Хэрчсэн тахианы махан дээрээ авокадо, сонгино хийж амтлана.

 

Баасан. Ногоотой будаа

Будаа агшааж, ногоогоо жигнээд бүгдийг холиод л бэлэн. Аргуу будаа идэхгүйн тулд соус бэлдэцгээе. Сармисаа жижиглээд оливийн тосонд 1 минут орчим шарсны дараа хөргөнө. Хүйтэн хайруулын тавганд багахан ус хийж хушга, яншуй хийж зөөлөн галаар 10 минут буцалгана. Хөргөөд будаан дээрээ нэмээрэй.

 

Бямба гариг. Жигнэсэн загас

Шарах шүүгээний хавтан дээр урьдчилан бэлдсэн загасны махаа шарах уутанд хийж дээрээс нь жижиглэн хэрчсэн яншуй, дөрөв хуваасан улаан лооль тавина. Нимбэгийн шүүс, давс, оливийн тос, давс, перецээр амтална. Уутны амыг боож 180 хэмд 15 минут шарах шүүгээнд болгоно.

 

Ням гариг

Гэрийнхэнтэйгээ гадуур хооллож болно эсвэл гэртээ фольга цаасанд болгосон тарагтай төмс хийж идээрэй. Салат, улаан лооль, ногоон навчит ногоогоор амтлан иднэ.

Эрүүл хооллолтыг мартаж болохгүй – энэ нь зөвхөн тарагтай гурвалжин будаа биш юм шүү. Танд цөөн хэдэн хувилбарыг л танилцууллаа. Найз нартайгаа заавал хуваалцаарай.

19
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Шүр Эрдэнэ

    Шүр Эрдэнэ

    2017/07/15 at 19:28

    Anu Anu

  2. Anu Anu

    Anu Anu

    2017/07/15 at 19:29

    Yoooy olschlo

  3. 은기은기

    은기은기

    2017/07/15 at 22:51

    Tsenguun Bulgankhuu

  4. Zagarsuren Dorjpurev

    Zagarsuren Dorjpurev

    2017/07/15 at 23:43

    Rogue Zoloo

  5. Tulga Tuvdendorj

    Tulga Tuvdendorj

    2017/07/16 at 11:49

    Uka Ukanaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *