Эмэгчнээ татахын тулд ээдрээтэй байгууламж бүтээдэг романтик шувуу

0

Эмэгчнээ татахын тулд ээдрээтэй байгууламж бүтээдэг романтик шувууСолонгон бялзуухай хэмээх шувууны эрэгчин нь эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд ер бусын гоёмсог байгууламж барьдаг. Зоос, хадаас, навч, дун, үр тариа, цэцэг, амьд хорхой шавьж зэргийг цуглуулж, өвс бургас тэргүүтнээр хийсэн U хэлбэрийн үүрээ чимэхийн хамт доор нь хаг хөвд дэвсэн тухлаг болгодог ажээ. Солонгон бялзуухайн 4.5-6.4 метр хүртэл сунасан гоёмсог байгууламж нь тулгуур багануудад суурилсан дээвэртэй байдаг. Тэдний бүтээн байгуулалтын үйл явцад хөх өнгө маш чухал. Эрэгчин солонгон бялзуухай хөх өнгийн нэрс, цэцэгс, лонхны таг, утас гэх мэтийг цуглуулж, үүрээ чимдэг ба судлаачид эмэгчин солонгон бялзуухай хөх өнгөнд татагддаг болохыг олж тогтоосон байна. Солонгон бялзуухайн амьдрах орчинд хөх өнгөт эд зүйлс ховор байдаг учир аль олон хөх өнгийн зүйлс олж, тэднийгээ хадгалан хамгаалж чадсан нь хамгийн шилдэгт тооцогддог. Гэхдээ ижлээ олох гэсэн эрэгчингүүдийн өрсөлдөөн үүгээр дуусахгүй. Тэд гоёмсог үүрнийхээ өмнө далавчаа дэвэн бүжиглэдэг байна.

1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/09 at 22:23

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *