Зураач, уран барималчид болон натурт суугчид [20 зураг]

0

Зураач, уран барималчид болон натурт суугчид [20 зураг]


Зураач, уран барималчдын урланд тэдний суут, сонгодог бүтээлүүдээ урлан бүтээхэд хэрэглэгддэг маш олон зүйлийн жижиг хэрэгслүүд байдаг. Тэдний дунд зураач, уран барималчдын уран бүтээлийн гол субьект болсон нэг зүйл байдаг нь натурт суугч нар юм. Хэдэн зуун жилийн турш уран бүтээлийн онгод, сэдлийн эх үүсвэр болж ирсэн натурт суугчдын хувьд уран бүтээлчдийн сэтгэлийг хөдөлгөж, онгодыг бадраадаг гол зүйл бол тэдний нүцгэн бие галбир байсаар ирсэн. Эндээс та бүхэн алдартай зураач, уран барималчид болон тэдний натурт суугчдын зургийг үзэх боломжтой юм.

1951 он. Америкийн зураач Robert Rauschenberg (1925-2008) болон түүний натурт суугч. Түүний зураг болон уран баримлын элементүүдийн нэгдэл болсон бүтээлүүдийн суу болсон бүтээлүүд 1950-аад онд бүтээгджээ. (Wallace Kirkland-Time & Life Pictures / Getty Images)

1946 он. Farnsworth Art School-ын бүлэг оюутнууд амьд байгалийн дунд суугаа моделийн зургийг зурж байна. (Andreas Feininger-Time & Life Pictures / Getty Images)

1939 он. Америкийн зураач Thomas Hart Benton (1889-1975) Миссури мужийн Канзас хот дахь урландаа “Persephone” бүтээл дээрээ ажиллаж байгаа нь. Натурт суугч нь түүний оюутнуудын нэг, Канзасын Урлагийн институтын оюутан юм. Benton-ы уран бүтээлд зураач El Greco (1541-1614)-гийн нөлөө хүчтэй ажиглагддаг. (Alfred Eisenstaedt-Time & Life Pictures / Getty Images)

Thomas Hart Benton “Persephone” бүтээл дээрээ ажиллаж байна. 1930-аад оны сүүлээр тэрээр өөрийн намтарчилсан номыг хэвлүүлсэн бөгөөд энэ номны талаар Нобелийн шагналт Sinclair Lewis “Зураач хүн бичнэ гэдэг бол ховор үзэгдэл” хэмээн магтаж байжээ. (Alfred Eisenstaedt-Time & Life Pictures / Getty Images)

1948 он. Урлагийн сургуулийн оюутнууд хар зураг зурж байна. Английн яруу найрагч William Blake “Урлаг нүцгэн гоо үзэсгэлэнгүйгээр оршиж чадахгүй” хэмээн шүлэглэсэн байдаг. (Eliot Elisofon-Time & Life Pictures / Getty Images)

Америкийн кино найруулагч Jean Negulesco (1900-1993) Холливуд дахь урландаа нүцгэн хөрөг зурж байна. Тэрээр 1940-1960-аад онуудад бүтээсэн кинонууд болон анхныхаа хайртыг зурсан зураг сэлтээрээ алдартай юм. (Jerry Cooke-Time & Life Pictures / Getty Images)

1960 он. Грийнвич Виллаж дахь урландаа ажиллаж буй Moses Soyer (1899-1974). Оросод төрж, Бронксд өссөн тэрээр бүхий л амьдралынхаа турш реализмыг баримтлагч байсан юм. (Time & Life Pictures / Getty Images)

1948 он. David Fredental (1914-1958) хар зураг зурж байна. (Gjon Mili-Time & Life Pictures / Getty Images)

Германы сюрреалист Fabius von Gugel (1910 -2000) Ромд. (Jack Birns-Time & Life Pictures / Getty Images)

1946 он. Мичиган, Боу Оаксын урлагийн сургуульд завсарлагааны үеэр тамхи татаж буй модель Doris Fisher. (Loomis Dean-Time & Life Pictures / Getty Images)

1961 он. Иовагийн их сургуулийн оюутнууд. (Alfred Eisenstaedt-Time & Life Pictures / Getty Images)

1942 он. Уран барималч Chaim Gross (1904-1991) урландаа. Австрид төрсөн тэрээр 1921 онд АНУ руу нүүсэн бөгөөд хамгийн алдартай модон сийлбэрч нарын нэг болсон байна. (Eliot Elisofon-Time Life Pictures / Getty Images)

1959 он. Калифорний зураач нар. (JR Eyerman-Time & Life Pictures / Getty Images)

1948 он. Кактуст талбайн наана зогсоо модель болон үе мөчний өвчтэй зураач хоёр. (Alfred Eisenstaedt-Time & Life Pictures / Getty Images)

1948 он. Урлагийн сургуулийн оюутнууд хар зураг зурж байна. (Gjon Mili-Time & Life Pictures / Getty Images)

1958 он. Зураач “The Nude Maha” киноны зурагт хуудсыг зурж байна. (Bill Bridges-Time & Life Pictures / Getty Images)

1942 он. Уран барималч Chaim Gross хар зураг зурж байна. (Eliot Elisofon-Time & Life Pictures / Getty Images)

1940 он. Зураач Fletcher Martin-д зориулан нүцгэлсэн бүсгүй. (Peter Stackpole-Time & Life Pictures / Getty Images)

Италийн зураач Giorgio de Chirico (1888-1978)-ын өөрийнхөө хөргийг зурсан байдал. Шүүмжлэгч Robert Hughes энэ зураачийн талаар бичихдээ “de Chirico бол яруу найраг, агуу яруу найраг гэдэг нь нууц биш” гэсэн бөгөөд яг энэ зургийн тал дээр ямар нэгэн зүйл бичээгүй юм.

1951 он. Уран барималчин Henri Matisse (1869-1954) өөрийнхөө гэрт орон дээр нүцгэн хэвтэж буй эмэгтэйн баримлыг хийж байна. (Dmitri Kessel-Time & Life Pictures / Getty Images)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. erxem_0505

    2012/03/11 at 15:30

    alaa xaytsan!!!

  2. Зочин

    2012/03/11 at 15:50

  3. Mongolhh

    2012/03/11 at 15:57

    bnaa bn

  4. xoosh

    2012/03/11 at 16:52

    yanztai

  5. jerry-man

    2012/03/11 at 19:05

    xaxaxaxa

  6. Suiton

    2012/03/11 at 20:05

    lol

  7. Зочин

    2012/03/11 at 20:27

    nutsgen natur zurax goe shvv mgl 1tsag zuruulad 25abdiin bnle

  8. haur

    2012/03/11 at 23:54

    urlag aaa gj…

  9. 1-odin

    2012/03/12 at 04:32

    bi hezee ingej nvtsgen hvvhen zurna aa

  10. GereltehOd

    2012/03/15 at 18:22

    Зураач нь жоохон муухай зурчихвал натур нь уурладаг боловуу. кккк.

  11. TheLibertines

    2012/03/23 at 19:10

    like

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *