Зөв энерги үүсгэх фенг-шүйгийн хялбархан 8 өөрчлөлт

0

Фенгшүйгийн зааварлагч Susan Chan 10 гаруй жилийн турш өөрийн үйлчлүүлэгчиддээ амьдралаа хэрхэн тэнцвэржүүлэх тухай зөвлөгөө өгч ирсэн. Тэрээр хэлэхдээ “Таны гадаад ертөнц бол таны дотор юу болж байгаагийн илрэл юм.” гэсэн бөгөөд түүний өгүүлснээр “Танай гэр дэх ямар нэгэн зүйл таны сэтгэл санаанд нөлөөлөх үед бидний дотоод болон гадаад байдал үргэлж хойш урагш хөдөлж байдаг.” гэнэ. Тэрбээр онлайн хэрэгчдэд хандан дараах хялбархан 8 зөвлөгөөг хүргэсэн байна.

1. Ажил дээрээ үргэлж хаалга руу харсан байдлаар суу

Хоёрдугаарт нисэх онгоцонд суухдаа гарцанд хамгийн ойрхон газар суу. Хэрвээ хаалга ард чинь байрлавал энергийн хувьд тогтворгүй байдаг. Хэрвээ ажил дээрээ ширээгээ хаалга руу харуулан байрлуулах боломжгүй бол жижигхэн толь байрлуулснаар асуудлыг шийдэж болно.

Зөв энерги үүсгэх фенгшүйгийн хялбархан 8 өөрчлөлт 1

2. Ширээн дээрээ зургийн шар жааз эсвэл ургамал гэх мэт ямар нэгэн дулаан зүйлийг байрлуул

Олонх оффисууд хүйтэн металл, флюресцент гэрлээр тоноглогдсон байдаг. Энэ тохиолдолд ширээн дээрээ улаан, шар өнгийн зүйлс, амьд ургамал байрлуулснаар төмөрлөг энергийг тэнцвэржүүлнэ.

Зөв энерги үүсгэх фенгшүйгийн хялбархан 8 өөрчлөлт 2

3. Унтлагын өрөөнөөсөө бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, дасгалын хэрэгслийг гарга

Унтлагын өрөөнд зурагт байрлах нь сайн зүйл биш гэдгийг та нэг бус удаа сонсож байсан байх. Гэсэн хэдий ч хэн НВО-гийн оройн киноноос татгалзаж чаддаг билээ дээ. Гэхдээ л та өөрийн эрүүл, зөв амьдралын хэв маягт санаа тавьж байгаа бол унтлагын өрөөнөөсөө бүх цахилгаан хэрэгслээ гаргасан нь дээр. Үүнд гар утас ч багтаж байгаа юм шүү. Chan “Цахилгаан хэрэгслүүдийн ялгаруулдаг энерги нь бидний биеийн энергийг хямраадаг. Унтлагын өрөө бол зөвхөн амрах зориулалттай газар.” хэмээн өгүүлжээ. Тиймээс тэнд дасгалын хэрэгслүүд, ажлын хэсэг байх ёсгүй аж.

 

4. Орон доорх хог новшоо гаргаж хая

Таныг шөнөөр сэрээгээд байгаа өөр нэг зүйл бол таны орон доорх хэдэн жил ч гар хүрээгүй байж мэдэх элдэв зүйлс юм. Орны доод хөндийг цэвэр, ямар нэгэн зүйлгүй байлгах нь энерги эргэлдэх боломжийг үүсгэдэг. Гэхдээ орон доорх хөндийд заавал юм хадгалах шаардлагатай байгаа бол хувцас гэх мэт зөөлөн зүйлсийг хадгалж болох юм байна.

 

5. Цахилгаан зуухны чинь дээд тал цэвэрхэн бөгөөд бүгд ажилладаг байх

Зуухны дээд тал бол таны эд хөрөнгийн билэгдэл. Тиймээс үүнийг үргэлж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн таны хэрэглэж байгаа сав суулга бүгд цэвэрхэн байх ёстой. Түүнчлэн бүрэн ажиллагаатай байх учиртай аж.

Зөв энерги үүсгэх фенгшүйгийн хялбархан 8 өөрчлөлт 3

6. Харилцаагаа тэнцвэржүүлэхийн тулд орны дэргэдэх шүүгээгээ ч тэнцвэржүүл

Боломжтой бол орны хоёр хажуу дахь шүүгээнүүдийг хэлбэр, хэмжээ, өнгөний хувьд ижил байлга. Орны дэргэдэх шүүгээ болон түүн дээр гэрэл нь хосуудын илэрхийлэл байдаг гэнэ.

Зөв энерги үүсгэх фенгшүйгийн хялбархан 8 өөрчлөлт 4

7. Хоёр лаа асаах нь урам зоригийг чинь бадраана

Лаа нь галын билэгдэл бөгөөд энергижих хэрэгсэл юм. Унтлагын өрөө гэх мэт хосуудын харилцааны газрууддаа хос лаа асаа.

 

8. Гэрийн үүдний хэсгийг цэвэр бөгөөд тухтай байлга

Манайхан “Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэж хэлэлцдэг. Түүнтэй адил зүйл фенгшүйд ч бас байдаг аж. Хаалга 90 хэмээр нээгдэх боломжтой байх ёстой ба гутал гэх мэт ямар нэгэн саад болох зүйл байх ёсгүй. Мөн гэртээ орж ирэхэд хамгийн эхний хэсэг болох үүдний өрөө тод гэрэлтэй байснаар таны энергид сайнаар нөлөөлнө. Үүдний гишгүүр орж ирсэн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх учиртайгаас гадна үүднийхээ гадаа ямар нэгэн анхаарал татам зүйл байрлуулах нь сайн байдаг байна.

Зөв энерги үүсгэх фенгшүйгийн хялбархан 8 өөрчлөлт 5

26
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. отгоо

    2017/05/15 at 17:21

    ажлын төв хаалганы өөдөөс шууд 00-н өрөө харсан байрлалтай. зөвлөлгөөг уншаад толийг аль хаалганд байрлуулах нь ойлгогдсонгүй. хэлж өгч тусална уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *